Бүдүүлэг үг хэллэг, дайрч давшилсан хандлага, доромж сэтгэгдэл нь сошиал медиад элбэг тохиодог харамсалтай үзэгдэл билээ. Тэгвэл олон нийтэд нээлттэй дижитал орчинд хэн нэгний санаатай бөгөөд санамсаргүй үлдээсэн тэдгээр үгс хүний сэтгэлд хэрхэн тусдаг бол? Бидний уран бүтээлийг нь сонирхон дагадаг комедиан, хөтлөгч, дуучин, youtuber залуус өөрт ирсэн зарим таагүй сэтгэгдлийг хуваалцжээ.
“Хэлэх гэсэн санаа нь болж байна. Гэхдээ төгсгөлд нь тэгэж харааж бичих ямар хэрэгтэй юм бэ?”
Хөтлөгч Б.Ялалт
“Сөрөг комментуудыг харахад хуурамч бүртгэл олон байдаг. Эерэг байж чадахгүй бол ядаж сөрөг битгий байгаач ээ гэж гуйя”
Дуучин Nene
Юнител групп “Цахим орчинд Зөв харилц” хөтөлбөрийнхөө хүрээнд дижитал орчинд ч амьд харилцаатай адил эерэг зөв хандлага, соёлтой харилцааг дээдлэхийг уриалж байна.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.