С.Одонтуяа: Татварын өргүй байх гэдэг шалгуурт компаниуд бүдрээд тендер гацаад байна

С.Одонтуяа: Татварын өргүй байх гэдэг шалгуурт компаниуд бүдрээд тендер гацаад байна

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өнөөдрийн ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэв. 

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2022 онд баримтлах бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар,

Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт”-ийн төслийн талаар,

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 2021 оны 03 дугаар дүгнэлт зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2022 онд баримтлах бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг, Төсвийн хөрөнгө оруулалтын газрын дарга Г.Түвдэндорж, Сангийн сайдын зөвлөх Т.Очирхүү нарын хүмүүс гишүүдэд мэдээлэл өгөв. Гишүүд мэдээллийн дараа асуулт асууж, үг хэллээ. Бүлгийн гишүүд, ирэх оны улсын төсвийг ковидын дараах эдийн засгаа дэмжих рүү чиглүүлэх ёстой гэдэг байр суурийг илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Улсын төсвийн хөрөнгө гэж ярьж байгаа ч ард иргэдийн татварын мөнгө. Тиймээс маш зөв зарцуулах шаардлагатай. Сургуулийн насны 100 хүүхэдтэй суманд 500 хүүхдийн суудалтай сургууль барьдаг. Аймгийн төвөөсөө зайдуу дэд бүтэцгүй газарт сургууль цэцэрлэг бариад ашиглаж чаддаггүй зэрэг төсвийн хөрөнгө оруулалт, оновчгүй хийгдсэн зүйлс байна. Цаашид үүнийг зөв эрэмблэх, төрийн өмчит компаниудаа хувьчлах, үр ашгийг нэмэгдүүлэх зэрэгт анхаарах ёстой.

АЖЛЫН БАЙР, АМЬЖИРГААГАА ӨӨД ТАТАХАД ШААРДЛАГАТАЙ ЗҮЙЛД ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА ХАНДУУЛМААР БАЙНА

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Өнөөдөр зам барилга гэхээс илүү иргэдэд ажлын байр, амьжиргаагаа өөд татахад шаардлагатай зүйлд төсвийн хөрөнгө оруулалтаа хандуулмаар байна. Бас нэг анхаарах зүйл нь татварын өргүй байх гэдэг шалгуурт компаниуд бүдрээд тендер гацаад байна.

Эдийн засгийн байдлаас шалтгаалаад компаниуд татварын өр нь хуримтлагдсан. Энэ асуудлыг уян хатан шийдээд явах хэрэгтэй. Төсвийг агуулга талаас бус үр ашиг талаас нь эрэмблэх шаардлагатай.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Та бүхний үйл ажиллагааны чиглэл зөв байна. Гэхдээ үлгэр болголгүй зоригтой хэрэгжүүлээрэй. Соёл урлагаар дэмжинэ гэдэг соёлын төв барихыг хэлэхгүй. Боловсролыг сургууль, цэцэрлэгийн барилга байшин босгосноор хэмжихгүй ээ. Одоо иргэдийн амьжиргааг дэмжих л чухал байна. Бодлого, мөнгө хоёр нэг газар байж болохгүйг амьдрал нотоллоо.

ҮР АШИГ ЯРЬЯ ГЭВЭЛ АНХАН ШАТАНДАА ШИЙДВЭР ГАРГАХ ЭРХИЙГ ӨГӨХ ЁСТОЙ

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Төсвийн шинэчлэл хийе гэвэл орон нутагт илүү их эрх мэдэл өгөх хэрэгтэй. Сангийн яам бодлогоо барьж ерөнхий хяналтаа тавиад явах ёстой. Сангийн яаманд баригдаад чөлөөт эдийн засаг, чөлөөт хөгжил боомилогдоод байна. Үр ашиг ярья гэвэл анхан шатандаа шийдвэр гаргах эрхийг өгөх ёстой. Олон хүний гар дамжсаар үр ашиггүй болоод байгааг анхаарах хэрэгтэй гэв.

Түүнчлэн Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар дүгнэлтийг хэлэлцэв. Дүгнэлтэд, Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн сахилгын хорооны шүүгч бус таван гишүүнийг сонгон шалгаруулах, томилох зэрэг хэд хэдэн заалт Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзсэн. Шүүх хараат бус, улс төрөөс ангид ажиллах ёстой. Гэтэл сонгон шалгаруулах үйл явцад УИХ шууд оролцох нь хараат бус байдалд нөлөөлсөн гэж үзжээ.

Тиймээс Шүүхийн тухай хуулийн зарим заалтыг дөрөвдүгээр сарын 28-наас түдгэлзүүлсэн Цэцийн дүгнэлттэй гишүүд санал нэгдлээ. Мөн өнөөдрийн бүлгийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд буй УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг дэмжиж байгаагаа УИХ дахь Ардчилсан намын бүлэг илэрхийлсэн. Гишүүд энэ талаараа мэдээлэл хийхийн сацуу, Үндэсний аудитын газраас ирсэн бичигт бүлгийн гишүүд байр сууриа илэрхийлж, нэгдмэл байдлаар хариу өгөхөөр шийдвэрлэв хэмээн УИХ дахь АН-ын бүлгийн ажлын албанаас мэдээлэв.

0
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419