МАН, МАХН дарга нар хамтын ажиллагааны гэрээнд хоёр намын дарга нар гарын үсэг зурлаа.
Гарын үсэг зурах ажиллагаанд хуралд МАН-ын дарга У.Хүрэлсүх, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, МАХН-ын дарга Н.Энхбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга, нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар, нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъян нараас гадна хоёр намын 300 мянган гишүүд дэмжигчдийн төлөөлөл оролцов.
Ийнхүү хамтарсан ажлын хэсгээс намуудын нэгдэн нийлэх үйл ажиллагааг Монгол Улсын хууль, намын дүрмийн дагуу зохион байгуулах “МАН, МАХН нэгдэх нийлэх гэрээ”-г боловсруулан 2021 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр 21 аймаг, нийслэл, 9 дүүргийн 3000 гаруй намын анхан болон дунд шатны байгуулагын удирдлагын түвшинд цахим уулзалтыг зохион байгуулан уг гэрээг ёсчлон баталлаа.
МАН-ын дарга У.Хүрэлсүх:
-Өнөөдөр МАН ба МАХН хамтран ажиллах зайлшгүй нөхцөл байдал тулгараад байна. Иргэд, намын гишүүдийн санал ч, олон нийтийн хүлээлт ч ийм байна. Монгол улсад дээд шүүхэд бүртгэлтэй 34 нам байна. Хоёр нам нэгдэн нийлэх талаарх 3 дахь удаагийн санал санаачилга ийнхүү 100 жилийн ойг тохиолдуулан ажил хэрэг болж байгаад баяртай байна. 30 жил Ардчиллыг бататгах, хөгжлийг түргэтгэх үйлсэд улс төрийн намуудын үүрэг роль өндөр байсан нь гарцаагүй. Гэхдээ Монголд улс төрийн нам байх шаардлагагүй гэж үздэг нь судалгаагаар харагддаг. Улс орны эрх ашгаас давсан улс төрийн намуудын эрх ашиг гэж бүр байхгүй.
МАХН-ын дарга Н.Энхбаяр:
-Ойг тохиолдуулан та бүхнээр дамжуулан нийт арга иргэддээ чин сэтгэлийн халуун баяр хүргэе. 100 жил бол бүтэн зуун. Том тоо. Өвөг дээдэстээ энэ зуун жилийг үр бүтээлтэй, Монгол Улсын тусгаар тогтнолыг сэргээсэн, Монгол Улсаа хөгжүүлсэн зуун жил болгож хувиргасанд Та бүхэнд чин сэтгэлийн талархлаа дэвшүүлье.
Монголчууд нэр бүтэн явах сайхан гэж хэлдэг. Өнөөдөр МАН, МАХН хоёр нэгдэн нийлж, нэг бүтэн нам боллоо. Нэр бүтэн, бодлого бүтэн, үйл хэрэг бүтэн болж байгаад үнэхээр баярлаж байна. Миний хувьд болон манай гэр бүлийн хувьд эмгэнэлт явдал болсон. Аав минь бурхан болохынхоо өмнө хоёр нам нэгдэх тухай надаас асуусан. Миний хүү бодоорой, олон зуун гишүүд хоёр нам нэгдэн нийлэх талаар хүсэж байгаа шүү гэж хэлсэн. Би аавынхаа захиасыг биелүүлж байгаадаа баяртай байна.
“МАН, МАХН нэгдэх нийлэх гэрээ”-г байгуулснаар улс төрийн нэгэн цул хүч болон идэвхтэй хамтран ажиллаж өмнөө тавьсан томоохон зорилго, зорилтуудыг тууштай хэрэгжүүлэх нь Монгол Улсын хөгжил дэвшлийг эрчимжүүлэх, Монголын ард түмний амар амгалан, аз жаргалтай амьдралыг цогцлоон байгуулах сайн сайхан үр дүнд хүргэнэ гэдэгт талууд бүрэн итгэж байгаа гэлээ.