Зах худалдааны төвүүдэд худалдаалагдаж буй мах, нарийн ногоо, өндөгний үнийн мэдээллүүд
2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотын 6 дүүрэгт 3 ажлын хэсэг нийт 34 зах, хүнсний дэлгүүр, худалдааны төв, Сүхбаатар, Баянгол дүүргийн 3 эмийн санд ШӨХТГ-аас хяналт шалгалт хийж ажиллажээ.
2021 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 07 цагаас 04 дүгээр сарын 25-ны өдрийн 07 цагийн хооронд УБ хот руу орон нутгаас МЭХЦХЦ-ээр 88.76 тн мах шалгагдаж нэвтэрснээс 36.46 тн нь худалдааны зориулалтаар, 0.2 тн нь хувийн хэрэгцээнд, 27.1 тн нь нөөцөд, 25.0 тн нь экспортод зориулж нийлүүлэгдсэн бөгөөд нядалгааны зориулалтаар амьд мал 109 нэвтэрсэн байна.
Зах, худалдааны төвүүдэд худалдаалагдаж буй мах махан бүтээгдэхүүн, нарийн ногооны үнийн мэдээллүүд:
Хүчит Шонхор зах дээр 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өглөөний 09:00 цагийн байдлаар жижиглэнгийн худалдааны үхрийн ястай мах 13000-14000, цул мах 14000-16000, гуяны цул 16500 (13 тн), хонины ястай мах 10500-11500, цул мах 11000-12500 (15 тн), адууны ястай 11500-12500, цул мах 11500-12500 (3.5 тн), ямааны ястай 10500-11000, цул мах 10500-11000 (1 тн), тэмээний цул мах 9000 (2.2 тн) төгрөгийн үнэтэй байна. Бөөний худалдаанд үхрийн мах 8000-13000, хонины мах 8000-11500, адууны мах 8000-10000, ямааны мах 7500-8800, тэмээний мах 5000-6000 төгрөгийн үнэтэй байна.
Чингэлтэй дүүрэгт байрлах Хүчит шонхор, Нарантуул-2 зах, Бөмбөгөр худалдааны төв, Юмт бөмбөгөр худалдааны төв, Алтжин бөмбөгөр худалдааны төв, Содон бөмбөгөр худалдааны төв зэрэг зах, худалдааны төвүүд хяналт шалгалтад хамрагдлаа. Хяналт шалгалтад хамрагдсан зах, худалдааны төвүүдэд худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 9600-13500, хонины цул мах 11000-13500, үхрийн ястай мах 12000-13500, үхрийн цул мах 13800-16000, адууны мах 12500-14000, ямааны мах 12500, Алтан тариан дээдийн дээд гурил 2000-2200, дээд гурил 1400-1700, 1-р зэргийн гурил 1200-1400, 2-р зэргийн гурил 1000-1100, цагаан будаа 2000-4000, элсэн чихэр 2200-2500, Монгол төмс 800-1000, Монгол лууван 1500, Монгол сонгино 4000-4800, Орос сонгино 3000-3500, Хятад сонгино 2000-2500, Баян залуу тахианы жижиг өндөг 350 төгрөгийн үнэтэй байна.
Баянзүрх дүүрэгт байрлах Баязүрх-1, Жанжин зах, Хан талст худалдааны төв, Амгалан зах, Баянзүрх-2 зах, мөнх худалдааны төв зэрэг зах, худалдааны төвүүд хяналт шалгалтад хамрагдлаа.
Хяналт шалгалтад хамрагдсан зах, худалдааны төвүүдэд худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 9800-12800, хонины цул мах 12000-12500, үхрийн ястай мах 13000-15000, үхрийн цул мах 14800-16000, адууны мах 12500-13500, ямааны мах 11000-11500, Алтан тариан дээдийн дээд гурил 2000-2300, дээд гурил 1600-1650, 1-р зэргийн гурил 1300-1350, 2-р зэргийн гурил 1000, цагаан будаа 2200-3000, элсэн чихэр 2500, Монгол төмс 900-1000, Монгол лууван 1800-2000, Монгол сонгино 4800-5500, Хятад сонгино 2500, Орос сонгино 3000-3500, орос өндөг 480 төгрөгийн үнэтэй байна.
Мөнх худалдааны төвийн хүнсний ногоо, махны лангуунуудад бараа бүтээгдэхүүний үнийн мэдээлэл байршуулах улсын байцаагчийн шаардлага тавьсан.
Хан-Уул дүүрэгт байрлах Органик зах, Лавай зах, Гүүд прайс-3 салбар сүлжээ дэлгүүр, Зөгий худалдааны төв, Фермерүүд зах, 52 зах, Буянт-Ухаа худалдааны төв, Яармаг худалдааны төв зэрэг зах, худалдааны төв хяналт шалгалтад хамрагдлаа. Хяналт шалгалтад хамрагдсан зах, худалдааны төвд худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 13000, хонины цул мах 13500-14000, үхрийн ястай мах 14000, үхрийн цул мах 15800-16000, адууны мах 13500-14000, Алтан тариан дээдийн дээд гурил 2300-2400, дээд гурил 1600-1750, 1-р зэргийн гурил 1300-1600, 2-р зэргийн гурил 1000-1080, цагаан будаа 2500-5300, элсэн чихэр 2500-3000, Монгол төмс 1000-1400, Монгол лууван 1500-2300, Монгол сонгино 4500-5000, Хятад сонгино 2500-3300, монгол өндөг 10 ширхэгийн савлагаатай 4800-5000 төгрөгийн үнэтэй байна.
Цахим орчинд иргэний байрлуулсан мэдээллийн дагуу “Үлэмж гросерс” ХХК-ийн “Гүүд прайс-3” сүлжээ дэлгүүрт зарагддаг коксны гурилны хаяг шошгоны мэдээллийг тус салбарын хяналтын ажилтнаас авч, 2021.04.26-ны өдөр тайлбар мэдээллийг албан бичгээр ШӨХТГ-т хүргүүлэхийг даалгасан.
Баянгол дүүрэг байрлах Хархорин зах, Барс-2 зах, Хороолол зах, Таван-Эрдэнэ зах, Бэст худалдааны төв зэрэг зах, худалдааны төв хяналт шалгалтад хамрагдлаа. Хяналт шалгалтад хамрагдсан зах, худалдааны төвд худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 9800-13500, хонины цул мах 12000-13800, үхрийн ястай мах 12500-14500, үхрийн цул мах 14500-16500, адууны мах 11000-15000, ямааны мах 13500, Алтан тариан дээдийн дээд гурил 2000-2100, дээд гурил 1500-1600, 1-р зэргийн гурил 1300-1400, 2-р зэргийн гурил 900-1100, цагаан будаа 2500-3800, элсэн чихэр 2200-2500, Монгол төмс 800-1300, Монгол лууван 1000-1800, Монгол сонгино 3500-4800, Хятад сонгино 2500, монгол залуу тахианы жижиг өндөг 360 төгрөг үнэтэй байна.
Сүхбаатар дүүрэгт байрлах Хүслэн төв, Есөн-Эрдэнэ худалдааны төв, Хүсэл хүнс барааны зах, Бүрд худалдааны төв, Бүрэн плаза худалдааны төв зэрэг зах, худалдааны төв хяналт шалгалтад хамрагдлаа. Хяналт шалгалтад хамрагдсан зах, худалдааны төвд худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 10500-12500, хонины цул мах 12500-13000, үхрийн ястай мах 13000-13500, үхрийн цул мах 14500-15800, адууны мах 13000-13800, Алтан тариан дээдийн дээд гурил 1900-2200, дээд гурил 1500-1700, 1-р зэргийн гурил 1350-1480, 2-р зэргийн гурил 900-1030, цагаан будаа 2600-4000, элсэн чихэр 2500-2860, Монгол төмс 1000, Монгол лууван 1300-1800, Монгол сонгино 4200-5000, Орос сонгино 2800, Хятад сонгино 2300-2500, Орос өндөг 480, монгол өндөг 500, монгол жижиг өндөг 380 төгрөгийн үнэтэй байна.
Сонгинохайрхан дүүрэгт байрлах Сэлэнгэ зах, Шөнийн зах, Энхжин худалдааны төв зэрэг зах, худалдааны төв хяналт шалгалтад хамрагдлаа.
Хяналт шалгалтад хамрагдсан зах, худалдааны төвд худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 9700-10000, хонины цул мах 11500-12000, үхрийн ястай мах 11500-14000, үхрийн цул мах 13500-15500, адууны мах 12500-13800, Алтан тариан дээдийн дээд гурил 2200, дээд гурил 1500-1600, 1-р зэргийн гурил 1300-1350, 2-р зэргийн гурил 950-1000, цагаан будаа 2200-3000, элсэн чихэр 2200-2500, Монгол төмс 800-1000, Монгол лууван 1500, Монгол сонгино 4500-5000, Орос сонгино 2500-3000, Хятад сонгино 2000-2500, монгол өндөг 470-490 төгрөгийн үнэтэй байна.
Амны хаалт, гар ариутгагч бодис, спиртний үнийг тогтвортой байлгах, зохиомол хомсдол үүсэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр эмийн санд дараах хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн. Үүнд:
Баянгол дүүргийн НОБО эмийн сан, Сүхбаатар дүүргийн “Далай тун”, “Сэргэгч” эмийн сан зэрэг 3 эмийн сан хяналт шалгалтад хамрагдлаа.
Хяналт шалгалтад хамрагдсан эмийн сангуудад нэг удаагийн амны хаалтны үнэ 100-200 төгрөг, гар ариутгагч шингэн /30 мл-1000 мл/ 1500-25000 төгрөг, спирт савлагааны хэмжээ, үйлдвэрлэгчээс хамаараан 1500-2300 төгрөг, дархлаажуулагч бүтээгдэхүүний хувьд Солонгос витамин С /1000-тай/ ширхэг нь 500 төгрөг, витамин Д мөн үйлдвэрлэсэн улс, тунгаас хамааран 170-700 төгрөгөөр тус тус худалдаалж байна. Нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч шингэн, спиртны нөөц хангалттай, үнэ тогтвортой байна. Дархлаажуулагч бүтээгдэхүүний хувьд витамин С нийлүүлэлт багасаж, өдөр өдөртөө бага хэмжээгээр авч худалдаалж байна.
Эх сурвалж: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар