Төлбөрийн картын системийг бүрэн шинэчиллээ
Монголбанкнаас Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Төлбөрийн системийн шинэчлэл төсөл”-ийн хүрээнд Төлбөрийн картын системийг 2021 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр бүрэн шинэчлэх ажлыг гүйцэтгэж, шинэ системийг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүллээ.
Энэ нь Англи улсын “TranzWare” cистем бөгөөд шинэ төрлийн гүйлгээг дэмжих, системийн нууцлал аюулгүй байдал, системийн ачаалал, хүчин чадлыг бүрэн хангах зэрэг олон улсын стандартыг хангасан цогц систем юм. Тус системийг нэвтрүүлснээр банкууд болон оролцогчид хөрөнгийн удирдлага буюу нөөцийн зохицуулалтыг хэрэгжүүлж эхэлж байна.
Хамтран ажилласан банкууд болон финтек байгууллагуудад талархал илэрхийлье.
Эх сурвалж: Монгол банк