МАН-ын удирдах зөвлөлөөс Ерөнхийлөгч Х.Баттулгад шаардлага хүргүүлжээ
Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ыг тараах найман үндэслэлийг баталгаажуулж, нотлох баримтуудыг Дээд шүүхэд хүлээлгэн өгсний хариуд МАН-аас түүнд хандан шаардлага хүргүүлэв.
Уг шаардлагад эрх баригч намыг тараах санаархал нь Үндсэн хуульт төрийн эсрэг гэмт хэрэг болохыг анхааруулж, ганц хүний дарангуйлал тогтоох гэсэн аливаа оролдлогыг зогсоохыг сануулсан байна. Түүнчлэн ард түмний өмч хөрөнгө, байгалийн баялгийг хууль бусаар олж авсан этгээдүүд, хууль хяналтын байгуллага дамжсан гэмт хэрэгтнүүдийг хаацайлахгүй байхыг сануулаад "Төр аард түмнийг холбож, улс төрийн намуудыг зөвшилцүүлж, улс төрийн тогтвортой байдал, үндэсний эв нэгдлийг хангах үндсэн үүрэгтэй албан тушаалтан болохыг тань дахин сануулж, хууль бус үйлдлээ таслан зогсоохыг шаардаж байна" гэжээ.
МАН-ын шаардлага бүрэн эхээрээ: