ЭМЯ: Коронавирусийн 1169 тохиолдол шинээр бүртгэгдэж, ТАВАН хүн нас барлаа
Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хүргэж байна.
ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт хүнд 15005 PCR шинжилгээ хийхэд 1169 хүнээс халдвар илэрлээ. Эдгээрийн 1039 нь Улаанбаатар хотод, орон нутагт 129 байна. Эдгээрийн нэг тохиолдол нь эмнэлэгийн ажилтнаас илэрчээ.
Ингэснээр Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 25364 боллоо.
Халдвар авсан 5 хүн нас барсан байна. Нийт нас баралт 56 боллоо. 71 настай эрэгтэй, 36 настай эрэгтэй, 93 настай эмэгтэй, 83 настай эмэгтэй, 65 настай эрэгтэй тус тус коронавирусийн нэн хүнд хэлбэрээр нас барлаа.
Сүүлийн 24 цагт 486 хүн эмчлэгдэж, эмнэлгээс гарлаа. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 13346 болов.
Өнөөдрийн байдлаар 3358 хүн эмчлэгдэж байна.
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.04.21-НИЙ 11 ЦАГ/КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.04.21-НИЙ 11 ЦАГ/
Posted by Эрүүл Мэндийн Яам on Tuesday, April 20, 2021