Монголын ард түмэн бид өөрсдийн бүтээсэн үйл лайгаа эдэлж байна

Монголын ард түмэн бид өөрсдийн бүтээсэн үйл лайгаа эдэлж байна

Монголчууд хамгийн хүнд цаг үеийг туулж байна. Бид өнөөдөр 100 мянган хүн тутамд туссан коронавируст халдварын тоогоороо дэлхийд тэргүүллээ. Өдөр бүр 1000 гаруй хүн цар тахлаар өвчилж, таваас зургаан хүн нас бардаг нь энгийн үзэгдэл болж хувирлаа. Зөвхөн цар тахал гэлтгүй элэг, ходоод, улаан хоолойн хорт хавдар, архины хэрэглээнээс үүдсэн нас баралтаараа дэлхийд тэргүүлж байна. Нэг жилд л гэхэд зүрх судасны өвчлөлөөс болж 3900 хүнээ бид алджээ.

Энэ сүрдэм өвчлөлүүдээс гадна зам тээврийн болон гэнэтийн ослуудаар энх цагт олон мянган хүнээ алдсаар удаж байгаа нь судалгааны үр дүнгүүдээр нотлогдож байна. Байж болох хамгийн муу зүйлүүдээр дэлхийд тэргүүлж байгаа нь биднийг удирдан чиглүүлж буй хүмүүс тэр хэмжээнд л буй хэрэг. Гэхдээ зүг чигээ заалгах хүмүүсээ бид өөрсдөө л шилж сонгодог. Тэд бидний сонголтын л үр дүн. Бид сонгууль бүрээр сонголт мэргэн байг гэдэг ч өнөөдрийн Монгол Улсын байгаа царай бидний сонголт харалган байгааг илтгэж байна. Учир нь бид боловсролтой, ухаалаг, оюунлаг хүмүүсээ үл тоон орхисон. Оронд нь булчин шөрмөс нь зангирч, чухал царай гарган ухаантай харагдах гэж ядсан бөхчүүдийг сонгосон. Мөн элдэв уран цэцэн үгээр тархи угаагчдыг тоох болсон.

Монголчууд бид булчин шөрмөсөөр нь шинжиж байж удирдлагуудаа сонгодог болсныг өнөөгийн төрийн өндөрлөгүүд эргэлзээгүй нотолно. Та бүхэн санаж байгаа бол Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бөх хүн. Жүдогоос өөр зүйл ярьдаггүй, мэддэг ч үгүй. Монгол Улсын Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх төмөр өргөдөг. Хэдэн зуун кг-аар нь өргөдөг, УИХ-ын гишүүдийнхээ тоогоор сунайдаг юм гэнэ билээ. Одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч мөн ялгаагүй хэдэн зуун кг-аар нь төмөр өргөдөг гэж байгаа. Хотын захирагч Д.Сумъяабазар бүр маргаангүй бөх хүн. Бүр үндэсний бөхөөр аварга хийсэн хүн. Бас үндэсний бөхөө орхиод нохой зодоон руу хүртэл урваж явсан цаг нь саяхан. Зөвхөн тэд ч биш. Тэднийг тойрон хүрээлэгчид, зөвлөх даамлууд нь ч мэдээж бөх, төмөр өргөж, гүйж харайж, уралдаж, зодолддог нөхдүүд бий. Тэгээд доошоо аймаг, сумдын дарга нараас хэчнээн нь бөх байгаа билээ дээ. Лав л Булган аймгийн Засаг даргаар аймгийн арслан Б.Ариун-Эрдэнэ, Өмнөговь аймгийн Засаг даргаар аймгийн заан Р.Сэддорж, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Засаг даргаар Улсын начин А.Батмөнх, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргаар аймгийн арслан Э.Саранбаатар нарын бөхчүүд ажиллаж байгааг мэдэх юм.

Мэдлэг, боловсролтой, соёлтой ухаалаг, төрд хэрэгтэй эрхмүүд тэднээс их ээ хол. Эрдэм мэдлэг, шинжлэх ухааныг шүтсэн тэд юу гэж ч хөлстэй хэдэн бөхчүүдийг тоож очихов. Нөгөө хэд нь ч юу гэж өөрөөсөө илүү хүнд найр тавихав, ярьсан зүйлийг нь тас зөрсөөр, үзэгнээс өөр юм даахгүй гэж шоолсоор хөөгөөд явуулчих биз. Хүрээллийнхээ хэдэн нөхдөөр өөрийгөө туйлын гайхамшигтай хүн болохыг хэлүүлж, яриулж түүндээ бат нот итгэх нь л тэдний хийж чадах зүйл шүү дээ. Тиймдээ ч төрийн дээр гарсан энэ хүмүүст улс орныг удирдан чиглүүлэх холч ухаан, мэдлэг, боловсрол гээч зүйл хумсын толионы чинээ үгүй. Улсыг удирдаж мэдэх ч үгүй, чадах ч үгүй. Угаасаа ч улс эх орныг чадал бяраар удирддаггүй жамтай. “Бялдар хүчээр нэгийг дийлнэ, бичиг эрдмээр түмийг дийлнэ” гэж монголчууд бид зүгээр ч нэг хэлчихээгүй юм.

Чингисийн үеийн Их гүрнийг Чилэгэр бөх, Тэв тэнгэр хоёр удирдан залж байна гээд төсөөлөөд үз л дээ. Чингис мэнгис нөгөө есөн өрлөг мөрлөгийг нь хөөгөөд явуулчихсан тэр хэд төрийн толгой дээр байгаагаар бод доо. Хэрэв тэд удирдаж байсан бол монголчууд дэлхийн энд хүрч, өнөөдрийг хүртэл оршин тогтнож чадах уу. Монгол гэдэг үндэстэн устан үгүй болох байсан биз. Яг ийм зүйл энэ цаг үед болж байна. Бөх биш юм аа гэхэд дэмий чалчдаг нөхдүүд төрд гарчихдаг зовлон ч бас бий болсон. С.Ганбаатар гишүүн үүний тодоос тод жишээ. Энэ нөхдүүдийн ижил тал нь бүгд худалч. Ичиж зовохгүйгээр, огтхон ч улайхгүйгээр худал хуурмаг юм ярина, бусдыг сэнхрүүлнэ. Хөөрхий монголчууд түүнд нь итгэж дагаж намираад эцэс сүүлдээ эргэж сэхэж чадахгүй болтлоо хамраараа газар хатгадаг. Юу тарина, түүнийгээ хураана гэдэг шиг хийсэн сонголтынхоо үр шимийг өвчин, зовлон, ядуурал, шудрага бус байдлаар хариу болгон авч байгаа нь энэ л дээ.

Өнөөдөр монголчууд цар тахалдаа хүлэгдчихээд “Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу” суугаа нь удирдлагуудад ямар ч хамаагүй болох нь илт болсон. Улс орон нь тахалд эзлэгдээд, өдөрт хэд хэдээрээ үхэж байхад үүнд санаа зовж байгаа нэг ч хүн алга байгааг эрхбиш та бүхэн харж байгаа биз дээ. Ганц аврал болох вакцин тасраад 10 хонож байхад тэр тухай дурсдаг ч хүнгүй болсон. Олж чадахгүйдээ бантаад одоо бараг вакцин хэзээ ирэх вэ гэж асуувал онц байдлын хуулиараа баривчилна биз. Тэд зөвхөн сонгуулиас сонгуулийн хооронд улс төр хийдэг уламжлалт дэг жаягаа л дагаж байна. Улс удирдана гэдэг ямар өөр хэрэг вэ гэдгийг тэд огт мэдэхгүй. Улс төр хийхийгээ л улс удирдаж байна гэж бодоцгоодог. Өнгөрсөн долоо хоногийн үйл явдлыг аваад үзэхэд тэдэнд Цэцийн хурал хэрхэн шийдэгдэх нь вэ, Ерөнхийлөгчийн сонгуульд хэн нэр дэвших нь вэ гэдэг л гол асуудал байлаа. Түүнээс өөр санааг нь чилээж, нойрыг нь хугасласан асуудал харамсалтай нь байсангүй. Ер нь ч энэ нөхдүүдэд дараагийн дөрвөн жил яаж эзэн сууж, идэж уух вэ гэдгээс өөр санаа зовох зүйл үгүй болсон. Тэд өөр хоорондоо уралцаж, улсаа нураачих нь холгүй л сууцгааж байна шүү дээ.

Өнөөдөр ард түмэн “Ядах нь ээ усан оргилуур барихын оронд уушгины аппарат авчих, Андлалын өргөөний оронд вакциныхаа төсөв, мөнгийг нөөцөлчих сүйхээ, сэтгэл зүтгэл алга байжээ” гэж халаглацгааж байна. Халаглахаас ч өөр яах билээ. Өнөөдөр халдвар ид тархаж байхад вакцин ч үгүй, эмнэлэг ч үгүй, эмч ч үгүй болох гээд байна шүү дээ. Хоёр хөршөөсөө үргэлж гуйж гувшиж байдаг, Японоос вакцин ирнэ дээ гэж царай алдаад л сууж байна. Төсвийн мөнгөөрөө вакцин авлаа, авна гэж нэгээхэн ч удаа ярьсангүй. Бодвол хандив, тусламжаар авах гэж гүрийгээд л хоосон суугаад байгаа нь энэ бололтой. Ийм дорой хэрнээ эрх баригч намын дарга нь 100 жилийн ойгоороо тавьсан илтгэлдээ урд хөршийнхөө талаар бодлогогүй байр суурь илэрхийлж, дургүйг нь хүргэчихсэн. Ганц чаддаг улс төрөөс нь болоод өнөөдөр нийтээрээ хоёрдугаар тунгийн вакцингүй болж, хилээ хэдэн долоо хоногоор хаалгасан нь үнэн шүү дээ. Төрийн толгойд гарсан хүн юу ярих, юу ярихгүй байх ёстойг тэдэнд хэлж, чиглүүлээд өгөх хүн өнөөдөр ховордож. Байлаа ч тэд үгийг нь юман чинээ тоохгүй, өөрсдийнхөөрөө муйхарлах биз. Хэр баргийн хүн энэ бөх барилддаг, төмөр өргөдөг уул хад шиг хар юмнуудад юм хэлэхээсээ ч айдаг болоод удлаа. Хэн тэдэнд дэмий юм ярьж байж эрүүгээ хуга цохиулахыг бодох билээ дээ.

Хатуу хөл хорио тогтоож сүр бадруулчихаад вакцинаа тарьж чадахгүй байгаа хэрнээ сонгуульдаа бэлдэн шогших төрийн түшээдээс үнэхээр ичих юм. Гол нь энэ алиа салбадай нарыг сонгож гаргаж ирсэн өөрсдөөсөө бүр ч ичиж байна. Энэ бүгд Монголын ард түмэн бидний өөрсдийн бүтээсэн л үйл лай. Энэ үйл лайгаа бид өнөөдөр эдэлж байна.

Эх сурвалж: polit.mn

20
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419