Өнөөдөр Улаанбаатарт 20-22 градус дулаан + Аймгуудын цаг агаар
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, зөөлөн шороон шуурга шуурна. 20-22 градус дулаан байна. БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 9-14 метр, шороон шуурга шуурна. 20-22 градус дулаан байна. Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар бороо, нойтон цас, цас орж, ихэнх нутгаар хуурай салхитай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2021 оны 04 дүгээр сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас, цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 8-13 метр, говь, тал, хээрийн бүс нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар сэрүүсэж 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр 8-13 градус, Их нууруудын хотгор болон Хангайн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 24-29 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна. ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 19-21 градус дулаан байна. |
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 4 градус дулаан, харьцангуй чийг 38 хувь, агаарын даралт 858 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.