“Монгол цэргийн холбоо" нь Үндсэн хууль зөрчсөн гэж маргаан үүсгэхээс татгалзаж байжээ
Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр гаргасан захирамждаа “МАН-ын дарга У.Хүрэлсүх өөрөө тэргүүлэн “Монгол цэргийн холбоо” гэх байгууллагыг тус намын бүтэцтэй зэрэгцүүлэн байгуулж, орон нутгийн намын дарга, удирдлагыг нь орон нутагт төрийн удирдлагын чиг үүргийг хэрэгжүүлэгч Засаг дарга болон орон нутгийн төрийн захиргааны байгууллагын дэргэдэх Цэргийн штабын үйл ажиллагаатай нэгтгэн зохион байгуулж цэрэгжсэн намын бүтцийг бий болголоо. Цаашид энэ нам, бүтцээрээ дамжуулан цэргийн үйл ажиллагаа явуулж мэдэх эрсдэл ч тулгарч байна” гэж мэдэгдсэн.
Тэгвэл 2019 онд “Монгол цэргийн нэгдсэн холбоо” НҮТББ-ыг байгуулж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөр тэргүүнээр нь сонгогдсон нь Үндсэн хуультай харшилж байна гэж иргэн О.Чулуунбилэг, Н.Ариунболд нар Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргаж байжээ. Цэцийн
Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонго энэхүү мэдээллийг нягтлаад 2019 оны арванхоёрдугаар сарын 4-нд Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзсан тогтоол гаргажээ. Энэхүү тогтоолыг бүрэн эхээр нь хүргэж байна.