Аж богдын харуул нь аймшигтай бөгөөд гаслантай...

2021-04-19, 09:31 Нийтлэл 1,207 3
Аж богдын харуул нь аймшигтай бөгөөд гаслантай...

Аж богдын харуулна ээ хө

Амгалан болоод тайван даа… гэж олонд түгсэн гоё дуу бий. Монгол Улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлын төлөө Монголын зоригт хөвгүүд үеийн үед өөрсдийгөө золиослон зогсож байсныг тунхагласан сайхан бүтээл. Өнөөдөр ч Аж богдын их уулс Монгол Улсын дархан хил дээр сүндэрлэж байна. Сая болсон хоёр цэргийн хэрэг явдал тэр хил дээр гарлаа. Хилийн манаанд байсан цэргүүд харуулын даргаа буудан хөнөөгөөд Аж богдод зугтан гарсныг барив. Тэдгээр хоёр цэргийг өмөөрөх, өрөвдөх, дэглэлтээ тэвчээгүй байх хөөрхий минь… гэж эвийлэх байж боломгүй үгс хөврөх болов. Зарим нь ил цагаан тэдний зөв гэж нийгмийн сүлжээнд бичиж байна. Үүнийг би арай өөрөөр харж байна.

Монгол Улсын дархан хил дээр даргыгаа буудан хорооно гэдэг шууд эх орноосоо урван тэрсэлсэн үйлдэл. Цэрэг хүн ямар ч нөхцөл байдалтай тулгарч болно, ганцхан ийм үйлдэл хийж болохгүй. Байлдааны цагийн хуулиар бол шууд буудан хороогдоно. Дайны нөхцөлд бол хээрийн шүүхээр буудуулна. Халх голын дайнд хамгийн сайн байлдаж байсан 15 дугаар морьт хорооны гунигт түүхийг цухас дурдъя. Одоо түүхэнд дурсдаг ч үгүй, хороо.

Тэр хорооны дарга нь Дансран байхаа, дайралтын үеэр Зөвлөлтийн цэргийн бөмбөгдөгч онгоц Японы Баргын морин хороотой өөрийнх нь хороог андууран бөмбөгдөж сүйрэх нь тодорхой болмогц байлдааны талбараас хороогоо татан гаргасан байдаг. Тэр дарга тэр дорхноо хээрийн шүүхээр буудан хороогдсон. Алдарт 15 дугаар морьт хороо ингээд цэргийн хэдэн түүхчээс өөр мэдэхгүй хүнгүй арчигдсан юм. Энэ түүхийг дурдсаны учир нь эх орны хил дээрээс алхам ухрахад зөв байсан ч хатуу хуулиар шийтгүүлдэг түүх Монголын армид үйлчилж ирсэн юм аа. Ухарсан л бол ухарсан гэдэг цэргийн хууль өнөө хэр Монголын цэрэгт үйлчилж байгаа учраас 90 жилийн дараа ч 15 дугаар морьт хороог цагаатгахгүй, чадварлаг даргыг нь дурсахгүй байгаа юм. Эмгэнэлтэй байгаа биз. Цэргийн амьдрал ийм хатуу, бас харгис. Тэгж байж эх орны хил тайван байдаг.

Өнөөдөр тэгвэл хар. Эх орны дархан хил дээрээ даргыгаа буудаж алаад зугтсан хоёр цэргийг нийгмээрээ нэг өмөөрч, эвийлэн хайлж, уяран урсах шахуу юм болж байна. Энэ гутамшиг биш үү. Бидний өвгөдийн баатарлаг түүх, чанд хатуу сахилга бат, тэсвэр хатуужил хаачив. Өдгөөгөөс 70-хан жилийн өмнө Монголын эрчүүд хугацаагүй цэргийн албанд татагдан, хэзээ халагдахаа мэдэхгүй, чилийсэн таван жилийг хил дээр өнгөрөөхдөө, юу эсийг үзэж туулан өнөөдрийн энэ сайхан амар амгалан орныг бидэнд авчирч өгсөн байх вэ. Ингэж бодож үзсэн хүн байна уу.

Тэд бүгдээрээ 18 настай байсан юм. Тэднийг хэн ч өнөөдрийнх шиг “Нялх амьтад” гэж хэлээгүй юм. Цаг үе өөр болсоон, тэр үе хоцрогдсон гэж хэлэх хүмүүс байж магадгүй. Цэргийн сахилга бат, тэсвэр хатуужил гэдэг зүйл хэзээ ч, хаана ч өөрчлөгдөөгүй, өөрчлөгдөх ч үгүй зүйл. Дэлхийн цэрэг ч, Монголын арми ч энэ тал дээр өөр болоогүй. Яг л эх оронч үзлээр эх орноо хамгаалан зогсож байгаа. Цаашид ч зогссоор байх нь болно.

Өнөөдрийн сошиал ертөнц дэх даргаа буудсан хоёр цэргийн талаарх сэтгэгдлүүдийг харахаар “18-хан настай хүүхдүүд шүү дээ” гэсэн сэтгэгдэл ямар их юм бэ. Тэр хүмүүс ядаж Монголын түүхийн сүүлийн 80 жилийг гадарлах болов уу. Хүмүүс дуулж сонссон байж магадгүйгээс нь жишээ авъя. Монгол Улсыг тусгаар тогтносон бүрэн эрхт Монгол Улс болоход хамгийн их нөлөөлсөн 1945 оны чөлөөлөх дайнаар Л.Аюуш, Дампил, Данзанваанчиг, Дүүдэй, холбоочин Жанчив… нарын олон баатрууд төрсөн юм. Тэд цусаа урсган тулалдахдаа дөнгөж 18, 19 настай хөвгүүд байсан юм шүү дээ. 1921, 1922 онд төрсөн залуус. Өнөөдөр тэгвэл 1919 онд төрсөн хүн сэрүүн тунгалаг сайхан байна.

Тэгэхээр тэд өнөөдөр ч амьд байвал байхаар насандаа тулалдсан байгаа биз. 1947 оны Байтаг богдын тулгаралтаар эх орны дархан хилийн сөөм газрын төлөө долоон голоо тасартал тулалдаж амь үрэгдсэн Тэгшээ, Гиваан, Даваадоржийг хэдэн настай байсан гэж бодож байна. Тэд бүгдээрээ 18 насандаа эх орныхоо төлөө амиа өргөцгөөсөн юм. Энэ бүх зоригт хөвгүүдийн хэн нь ч эхнэр авч, үр хүүхдээ үлдээж амжилгүй туурга тусгаар Монгол Улсын төлөө амиа өргөсөн. Тэднийг хэн ч жаахан хүүхдүүд гэж хэлээгүй. Түүх ийм үнэн, бодитой байхад элэнцгийн чинь өнөөдөр “18-хан настай жаахан амьтад” гэж солиоролдоод байгаа юм бэ. Бүгдээрээ адилхан 18 настай эр цэргүүд, ээж, аавын хүүхдүүд.

Тэр бригадын генерал Ганзориг үнэнийг хэлсэн дээ. “Өнөөдөр цэргийн албанд юу ч сурч мэдэх тэнхэлгүй, аав ээж нь хоёрын хооронд нялх болгоод хаячихсан оркууд ирж байна” гэж. Үнэн шүү дээ, бид өнөөдөр амьдралын үнэнтэй эвлэрдэг соёлд суралцах цаг болсон. Армид ирж байгаа аавын хөвгүүд бүгдээрээ тийм биш нь мэдээж. Гэхдээ дийлэнх нь тийм л царайтай, хариугүй муу бядтай байна. Шалихгүй байж аав ээжүүд нь араас нь байнга ярина, олигтой бичиг үсэг ч сургаагүй, ажил хийлгэж үзээгүй, төв суурингийнхан нь PС тоглож байгаад ирсэн.

Хөдөөнийхөн нь өвлийн ганц шөнө адуу манаад өлчир суучихаагүй, малчин ч биш, сумын төвийнх ч биш, хэрэг дээрээ хот-хөдөө хоёрын дундах эрлийзүүд ирж байна. Ихэнх нь “За тэр цэрэгт нь ганц жил байртай, хоолтой, хувцастай байж байгаад ирье” гэсэн сэтгэхүйтэй. Тэдэнд эх оронч үзэл, баатарлаг үзэл санаа, үндэсний ухамсар гэсэн өчүүхэн ч ойлголт байхгүй. Тэгж сургаж хүмүүжүүлэх ажил дунд сургуульд нь хийгддэг юм уу. Ядаж гэртээ байгаа өвөөгийнхөө одонгийн түүхийг аав ээж нь түүнд ярьж өгсөн байдаг юм уу. Тэр жил миний бие сонгуулийн ажлаар Өвөрхангайн Хайрхандулаан суманд явж байгаад нэгэн айлд нэлээн саатсан юм.

Тэгсэн хойморынх нь авдар дээр шилэн хоргонд хоёрын зэрэг байлдааны гавьяаны улаан тугийн одон, байлдааны гавьяаны одон, хувьсгал тэмцлийн ахмад зүтгэлтний тэмдэг гэхчлэн нэжгээд медаль байхыг харлаа. Гэрт байгаа хүмүүсээс энэ хэний одон тэмдэг вэ гэхэд тэр олон үр хүүхэд, ач зээ нараас ганц ээж нь болох хүн л “Миний аавынх аа, энэ хүүхдүүдийг өсгөсөн өвөөгийнх нь одон медаль. Хоёр дайнд оролцсон, Чогдон баатрын заставын цэрэг явсан гэдэг. Урилга заллага их ирдэг, ойн баярын хуралд явдаг, сурвалжлагчид ирж их юм асуудаг хүн байсан” гэлээ. Тэнд байсан ач зээ болох залууст лав өвөөгийнх нь эх орныхоо төлөө тулалдаж явсан тухай ойлголт байхгүй шинжтэй. Уг нь бид бүгдийн маань гэрт эх орончид байсан юм шүү дээ. Бид бүгдээрээ эх орончдын өвөр дээр өссөн юм…

Монголчууд минь цаг үе өөрчлөгдөж, дэлхий хавтгай болж, улс орон хил хязгааргүйгээр оршин тогтнох боллоо гэж битгий туйлшраарай. Тийм биш гэдгийг энэхүү цар тахал харуулж байна. Дэлхийн дэг журам ингээд хэдхэн сарын дотор өөрчлөгдөн эвдэгдэхэд бүгд эх орондоо ирж байгааг хар. Эх орноос нь илүү газар орон байдаггүйг ойлголоо. Хүний нийгэм хатуу үнэнийг ингэж ойлгуулдаг юм байна. Халхын хавтгайн хаана нь, яаж ч явсан та бидний дур. Энэ дэлхий дээр дураар амьдрах эх оронтой хүн шиг баян хүн байдаггүйг энэ цаг дор сая монголчууд нийтээрээ ойлгож авлаа.

Өнөөдөр Монгол эх орноо зорьсон гадаадад байгаа иргэдийн цуваа тасрахгүй байна. Энэ бүх аз жаргал, эрх чөлөө, бор гэртээ богд байхын үнэ цэнийг тэгээд хэн авчирч өгсөн юм бэ? Бүх цаг үеийн эх оронч, баатарлаг хөвгүүд чинь авчирч өгсөн юм. Бид туурга тусгаар Монгол Улс мөн л юм бол эх орныхоо хилийг бат найдвартай сахин хамгаалдаг баатарлаг хилчин хөвгүүдтэй, эр цэргүүдтэй байх ёстой. Тэд маань тэсвэр хатуужилтай, эх оронч хүмүүжилтэй, өргөсөн тангарагтаа үнэнч байх ёстой.

Ийм л эх оронч, эр зоригтой, баатарлаг хөвгүүдтэй байж гэмээнэ эх орны маань тусгаар тогтнол яригдана. Саяны хоёр цэргийн хэрэг явдал бол дайны үед даргаа араас нь буудаж алсантай адил үйлдэл. Тэр хоёр цэргийг сошиалаар өмөөрч байгаа хүмүүс нэг талаасаа бидний байгаа үнэн төрх. Юу ч бодож тунгаадаггүй, хийрхсэн ард түмний шинж. Ийм ард түмний түүх эцэстээ юугаар төгсдөг вэ гэдгийг индиануудаас харж байна, хүн төрөлхтөн. Нутаг дээр нь хэн нэгэн ирээд эзэн суучихсан, эх орон ч үгүй, үндэсний бахархал ч үгүй, зүгээр л нийгмийн илүүдэл хэсэг.

Энэ сошиал ертөнцөд сайн тал бас байна. Хүний юу бодож, яаж явдгийг илчлээд өгөх нь амар болж. Хоёр цэргийг зөвтгөж байгаа байдал нь монголчуудыг ёс суртахууны гүн хямралд орсныг илэрхийллээ. Зарим хүмүүст шулуухан хэлэхэд, цэрэг армийн талаар өчүүхэн ч ойлголтгүй бол энэ сэдвээр нэг их дуугарах хэрэггүй. Наана чинь ямар ч хүний эрхийн асуудал байхгүй. Эр цэрэг болж тангараг өргөсөн л бол эх орон нэгдүгээрт, ээж аав хоёрдугаарт тавигддаг хатуу хуультай юм. Тийм болохоор тэд бол эх орноосоо урвагсад… Аж богдын харуулаас ирсэн мэдээ гаслантай, гунигтай байгаа шүү дээ, үнэндээ…

20
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419