Бусдаас дутуу мэт санагдах мэдрэмжээс хэрхэн салах вэ?
Ѳнгѳрсѳнд хийж бүтээсэн зүйлээ чамлаж, зорилгодоо хүрч чадаагүй юм шиг мэдрэмж үе үе тѳрдѳг үү? Олон жилийг хий дэмий үрчихсэн юм шиг, одоо нэгэнт оройтчихсон юм шиг санагдаж байна уу?
Энгийн л нэг ажлын ѳдѳр. Хамт ажилладаг хүн чинь тушаал дэвшлээ. Овоо доо гэж бодож амжаагүй байтал доторх хүн чинь “Би бас тушаал дэвших болов уу? Би ер нь энэ байгууллагад ямар үнэ цэн бүтээдэг юм бэ?”
Зүв зүгээр байсан сэтгэл санаа гутранги бодлоор солигдож, хүн бүр л амжилтад хүрээд байгаа юм шиг чиний л амьдрал ганцаараа гацчихаад болж ѳгѳхгүй мэт мэдрэмж тѳрсѳѳр.
Сүүлийн үед коучинг уулзалтын үеэр гурван хүн тутмын нэг нь “Би 10н жилдээ л сайн хичээдэг байж”, “Их сургуульдаа л гадаад явж сурах байсан юм”, “Нэг л дутуу мэдрэмж терѳѳд байна” ,“Манай нэг найз… тэгэхэд би”, “Хүүхдээ хараад гэртээ олон жил болчихлоо нийгмээс тасарсан карьергүй мэт санагдаад байна”, “Ѳдѳр бүрийг бүтээмжтэй ѳнгѳрѳѳж чадахгүй байна” гэж хэлдэг боллоо.
Нэг ёсондоо ѳѳрийнхѳѳ хийж бүтээсэн ажил карьертаа сэтгэл дундуур мэдрэмж тѳрч ѳдѳр бүр л бүтээмжтэй амжилттай байх ёстой юм шиг дарамтыг ѳѳр ѳѳртѳѳ үүсгэж байна аа гэсэн үг.
Миний хувьд ч гэсэн тийм үе байсан. Анх олон жил хүсэж мѳрѳѳдсѳн Англи улсдаа оччихоод ѳвдсѳнѳѳсѳѳ болоод гэрээсээ ч гарч чадахгүй олон сар орондоо хэвтдэг байлаа. Найз нѳхѳд маань сурч боловсроод, шинэ хүмүүстэй танилцаад, хэл нь сайжраад, аялаад партидаад байхад би ганцаараа ѳѳртѳѳ гутраад л..
Шоудаж партидах нь битгий хэл хүнсний дэлгүүр алхаж орно гэдэг нь их том амжилт шиг санагддаг байлаа. Ѳѳрийгѳѳ хѳгжүүлж юм сурах байтугай олон цаг тааз ширтээд хэвтдэг байсан тэдгээр ѳдрүүд ѳчигдѳрхѳн юм шиг л санагдаж байна.
Эргээд бодоход ѳѳрийгѳѳ илүү таньж мэдэхэд, ирээдүйд олон зүйлийг ухаарахад, ямар ч бүтээмжгүй хий дэмий санагдаж буй яг эдгээр ѳдрүүд л тусалж чиглүүлдэг юм шиг санагддаг.
Тэгвэл нэг л дутуу, хангалтгүй, хийж бүтээсэн зүйл байхгүй мэт эдгээр мэдрэмжээс хэрхэн салах вэ?
1. Хамгийн эхэнд яг юунаас болоод сэтгэл дундуур байгаагаа нарийн тогтоож ойлгох хэрэгтэй. “Би амьдралдаа хийж бүтээсэн зүйлгүй мэт санагдаад байна” гэдэг бол хэтэрхий ерѳнхий тул учир шалтгааныг нь олоход тѳвѳгтэй байдаг. Тэрний оронд яг ямар шалтгаанаас болоод амжилтгүй дутуу мэдрэмж тѳрѳѳд байна вэ гэдгийг ѳѳрѳѳсѳѳ дахин дахин асуух хэрэгтэй.
Тэмдэглэл бичих нь үр дүнтэй аргуудын нэг. Үзэг цаас аваад яг одоо бичээд үзээрэй. Юунд, ямар зүйлд хүрч чадаагүй мэт санагдаж байна. Амжилттай бүтэн мэдрэмжийг ѳгѳх зүйл нь яг юу вэ. Тэгээд хариултаа дахин дахин задалсны үндсэн дээр гол шалтгаанаа олж тогтоох хэрэгтэй.
Мѳн ѳмнѳ нь хийж бүтээсэн, ѳѳрѳѳрѳѳ бахархсан амжилтуудаа тодорхойлж бичээд, тухайн үеийн мэдрэмж хэр удаан үргэлжилсэн бэ гэдгээ эргээд санаарай. Юун дээр үндэслэж тухайн мэдрэмж илүү удаан хугацаанд чамтай хамт байх вэ гэдгийг ойлгож тогтоох нь ач холбогдолтой.
2. Ѳѳрийн амьдралыг бусадтай харьцуулахгүй байх.
Ѳѳрийнхѳѳ амьдралыг сошиал медиа инстаграм посттой харьцуулах нь сэтгэл гутрал ѳѳртѳѳ итгэлгүй байдлын үндсэн жор гэж хэлж болно.
Харж сонсож харьцуулж буй хүнийхээ асуудал, бодол санааг бодитоор хэмжихгүйгээр ѳнгѳцѳѳр харж харьцуулалт хийх нь ѳѳртѳѳ итгэлгүй, дутуу мэдрэмж тѳрѳх үндэслэл болдог.
Хэрвээ чамд эдгээр мэдрэмж ойрхон тѳрдѳг бол сошиал ертѳнцѳѳс завсарлага авах хэрэгтэй. Судалгаагаар ѳдѳрт олон цагаар сошиал медиа ашиглах нь сэтгэл санааны гутрал стресс үүсгэдэг болохыг тогтоосон. Psychological Stress and Social Media Use гээд сүүлийн 2 жилийн томоохон судалгаануудыг уншаад үзээрэй.
3. Таны хувьд амжилт гэж яг юу болохыг ѳѳрийн үнэт зүйл дээр суурилж тодорхойл. Хүн болгоны үзэл санаа, үнэт зүйл ѳѳр учир таны хувьд амжилттай байна гэж яг юуг хэлээд буйг эхлээд сайн ойлгох хэрэгтэй.
Зарим хүнд том байгууллагын CEO байх нь амжилт мэт харагддаг бол бусад хүмүүст уяан хатан цагийн хуваарьтай биед амар ажил хийж, гэр бүлдээ илүү цаг гаргах нь илүү чухал санагддаг. Тиймээс ѳѳрийн харах ѳнцгѳѳ зѳв тодорхойлж, үнэт зүйл ѳѳр хүмүүстэй шударга бус харьцуулалт хийхээ бүрмѳсѳн зогсоогоорой.
4. Уналтын цэгээ ойлгож хандлагаа ѳѳрчлѳх. Олон бүтэлгүйтэл гаргах тусам хүмүүс илүү амжилтгүй дутуу мэдрэмж авдаг. Сэтгэл санаа эмоцио хойш нь тавиад гаргасан алдаанаасаа яг юу суралцаж юуг ѳѳрѳѳр хэрэгжүүлэх вэ гэдгээ бодитоор харах нь нэн чухал.
5. Ѳѳр ѳѳрийнхѳѳ үнэ цэнийг тодорхойлохдоо зѳвхѳн нэг зүйл дээр тѳвлѳрхѳѳс зайлсхийгээрэй. Ажил дээрээ амжилттай байгаа нь сайн хэрэг боловч энэ нь амьдралын ганцхан хэсэг учраас олон талаас илүү ѳргѳн хүрээнд тодорхойлох нь илүү үр дүнтэй.
Та хэр сайн ээж, аав, дүү, эгч, найз вэ? Сайн дурын ажилд оролцдог уу? Юу хийх дуртай вэ? Тиймээс ганцхан ажил, карьер дээрээ үндэслэж ѳѳрийнхѳѳ амьдралыг үнэлэх нь харьцангуй ойлголт.
6. Завгүй амьдрал үнэ цэнтэй амьдрал биш шүү гэдгийг санаарай.
Бид байнгын завгүй, яарсан, бужигнасан амьдралыг илүү амжилттай утга учиртай гэж эндүүрдэг. Амарч байна, юу ч хийхгүй байна гэдэг нь залхуу, бүтээмжгүй мэтээр ойлгодог.
Харин ч эсрэгээрээ энэ цаг нь шинэ санаа тѳрѳх, ѳѳрийгѳѳ олох, сэтгэлзүйн амар тайван байдлаа хамгаалах хамгийн үнэ цэнтэй цаг. Яарсан завгүй амьдралыг амжилттай гэж хардаг ѳнцѳгѳѳ одооноос ѳѳрчѳлцгѳѳе.
Хѳл хорионы үеэр аль болох амарч, тайван амгалан цагийг ѳѳртѳѳ гаргаж, гэр бүлдээ цаг зарцуулж ѳѳр ѳѳртэйгѳѳ ажиллахад анхаараарай.
Заавал ном уншаад подкаст сонсоод хэлээ давтсанаараа бүтээмжтэй байна гэсэн үг биш. Хүсвэл хий үгүй бол тайван амар.
Ѳѳр ѳѳрийгѳѳ хѳгжүүлнэ гэдэг нь сэтгэл доторх бодлоо цэгцэлж, ѳѳрийгѳѳ таньж мэдэхээс эхлэх болохоос биш хэдэн арван ном подкаст уншсанаараа хѳгждѳг зүйл биш.
Nomin Jargalsaikhan