“Хааны алба” халаатай байхын учир

2021-04-17, 11:02 Нийтлэл 1,004 7
“Хааны алба” халаатай байхын учир

Д. Жаргалсайхан (@jargal_defacto)

Дэлхийн ихэнх орны Үндсэн хуульд ерөнхийлөгчөө хэдэн наснаас хэд хүртэл нь, ямар хугацаагаар, хэдэн удаа сонгох тухай тодорхой заадаг. Гэвч төрийн тэргүүний суудалд нэгэнт заларсан л бол тэнд бүх насаараа үлдэхийг олон ерөнхийлөгч мөрөөдөж, бүх арга замыг хайдаг. Хамгийн түгээмэл, сонгомол арга нь бүх нийтийн санал асуулга зохион байгуулж, ерөнхийлөгчтэй холбоотой Үндсэн хуулийн заалтаа өөрт ашигтайгаар өөрчлөх явдал. Мөн давтан сонгогдохтой холбоотой заалтыг бүр арилгах, эсвэл алба хаших хугацааг уртасгах, нөхцөл өөрчлөгдсөн тул дахин нэрээ дэвшүүлж болох зэрэг ордог.

Нэг хүн төрийн эрхэнд олон арван жилээр, бүх насаараа суухаар ямар асуудал гардаг, яагаад төрийн тэргүүний албыг нэгээс илүү үргэлжлүүлэн хашиж болохгүй ёстой вэ?

Бүх насаараа төрийн тэргүүн

Хамгийн сонгомол, ойрын жишээ бол манай хөршүүд. Ноднин хоёр хөрш маань уралдах мэт Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж, төрийн тэргүүнүүд нь эрх мэдлээ бүх насаараа барих хуулийн баталгаатай болов.

Орос улс 2020 онд бүх нийтийн санал асуулгаар Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж, Владимир Путин Ерөнхийлөгч 2036 он буюу 84 хүртлээ, нийт 36 жил төрийн тэргүүн байх ажээ. 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд өмнөх хугацааг нь тооцохгүй болсон учир тэр өрсөлдөж болохыг хуульчлав. Мөн бүх насаараа халдашгүй эрхтэй болов. Оросын өмнөх рекорд нь 30 жил төр барьсан Генералисимус И.Сталин.

Тэгвэл 2020 онд Хятадын парламент 1980 оноос үйлчилсэн хоёр удаа л сонгогдох Үндсэн хуулийн заалтаа цуцлаж, 2013 онд Ерөнхийлөгч болсон, эдүгээ 67 настай Си Жинпин бүх насаараа одоогийн албаа хаших хуулийн боломж бүрдэв. Хятадын өмнөх рекорд 33 жил төр барьсан Аугаа Залуурч Мао Цэдон.

Монгол 2020 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгч хоёр удаа 4 жилээр биш, нэг удаа 6 жилээр сонгогдох болов. Харин одоогийн Ерөнхийлөгч ирэх зун болох сонгуульд нэр дэвшиж болох, эсэх тухай ширүүн маргаан нийгэмд ид өрнөж байна. Монголын рекорд 44 жил удирдсан Маршал Ю.Цэдэнбал.

Өнгөрсөн долоо хоногт Угандад ерөнхийлөгчийн сонгууль болов. 42 сая хүнтэй энэ улсыг 1986 оноос тасралтгүй 35 жил удирдсан, 76 настай Ерөнхийлөгч Ё.Мусевени 58.8 хувийн саналаар ялжээ. Гол өрсөлдөгч 38 настай, поп хөгжимчин Боби Вайн 34.2 хувийн санал авчээ. Б.Вайн сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй, бид илт давуутай ялсан гэж мэдэгдэв. Саналыг урьдчилан бөглөөд битүүмжилсэн, өрсөлдөгчийн төлөөлөгчдийг зодсон, санал хураах газраас хөөсөн зэрэг хэргүүдийг интернет нээгдэхээр харуулна гэв. Угандагийн сонгуулийн сурталчилгааны үеэр төрөөс сөрөг хүчнээ дарамталж, баривчилж, хэвлэл мэдээллийг хянаж, наад зах нь 54 хүний аминд хүрчээ. Интернетийг сонгуулиас гурван өдрийн өмнө улс орон даяар хаажээ. Ковидын хөл хориог сахиж, сонгуулийн дүнтэй холбоотой жагсаж цуглахгүй байхыг сануулж, цэрэг цагдаа гудамж, талбайд эргүүлд гарчээ. Генерал Мусевени өмнө нь хоёр ч удаа бүх нийтийн санал асуулга явуулж Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж, ерөнхийлөгч хэдэн удаа ч сонгогдох болгож, мөн 75 насны хязгаарыг үгүй хийв.

Энэ жишээг Руанда, Того, Габон, Чад, Камерун, БНКонго, Судан, Эритери, Ардчилсан Конго зэрэг Африкийн маш олон оронд харж болно. Харин Өмнөд Африкийн Ерөнхийлөгч асан Нелсон Мандела л амласныхаа дагуу нэг л удаа албаа хашиж, иргэд нь хичнээн шаардсан ч, дахин нэрээ дэвшүүлээгүй юм.

Шалтгаан ба үр дагавар

Төрийн тэргүүнүүд эрх мэдэлтэйгээ тас зууралдаад буйн гол шалтгаан нь хийсэн хэргийнхээ төлөө шийтгүүлэхгүй байх; олж авсан эд хөрөнгөө авч үлдэх; дайснууд нь түүнээс өшөө авахаас айсантай холбоотой.

Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэдгээр олон жил төр барьсан удирдагчид нэг л өдөр явдаг. Цөөн удирдагчид зүй ёсоор буюу сонгуулиар эрхээ шилжүүлж, аль эсвэл сайн дураараа албан тушаалаа өгдөг бол олонх нь зүй бусаар буюу хувьсгал, цэргийн эргэлт, бослого үймээнээр баривчлагдан хүчээр хөөгддөг ажээ. Судалгаанаас харахад, эрх мэдэлдээ аль болох удаан байхыг оролдож байгаа бол зүй бусаар явах магадлал өндөр. Суудалдаа удаан зууралдах тусам, тэрээр амар амгалан өтлөх боломжоо алддаг жамтай. Бүх насаараа удирдагч байсан хүн яаж зүй бусаар явах нь түүнийг солих хүртэлх хийсэн алдааных нь тооноос хамаардаг. Хэрэв “эргэж буцах цэгээ” өнгөрчихсөн бол түүнд зүй ёсоор явах боломж байхгүй.

Нэг хүн төрийн эрхэнд удах тусам, түүнийг орлох өөр нэг дарангуйлагч гарах магадлал тун өндөр. Үүний учир нь урт хугацаанд удирдагч байсан хүн улс төрийн талбараас бүх өрсөлдөгчдөө бүрэн зайлуулж амждаг тул чадалтай өрсөлдөгч гарч ирэх боломжгүй. Энэ бол бас тухайн нийгэм нь түүнийг тэр олон арван жилээр захирахыг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг. Ийм байдалд орсон гол шалтгаан нь тухайн орны иргэний нийгмийг улс төрчид хутган үймүүлж, эрхэндээ оруулах боломжтой байсанд оршдог.

Мөнхийн ерөнхийлөгчийн олон жилийн туршид бий болгосон системд бүх шийдвэр зөвхөн түүний тааллаар гардаг, төрийн бүх эрх мэдэл зөвхөн түүний гарт төвлөрчихдөг тул төрийн институт, босоо удирдлага хариуцлага хүлээхээс айж, хэн ч, юуг ч хариуцахаас зугатах жишиг тогтоно. Иргэд нь цаг хугацаа өнгөрөх тусам, өөрсдөөс нь юу ч хамаардаггүйд бүрэн үнэмшдэг. Ингэж нэгэнт төлөвшсөн засаглалын загварыг бүрэн өөрчлөхөд олон жил шаардлагатай, учир нь нийгмийг өөрийг нь боловсрохыг хүлээдэг.  

Ерөнхийлөгчийн алба хугацаатай байх нь төрийн байгууллагуудаар дамжуулан төрийн эрх мэдлийн салаа мөчрийг самрах түүний боломж хязгаарлагдаж, бүрэн эрхийн хугацаандаа амалснаа биелүүлэн сайн түүх, өв үлдээх хүсэл эрмэлзэлтэй, төрийн эрхийг шилжүүлэх нь зүй ёсны үйлдэл болж өрсөлдөгчид нь төрийн эргэлт, үймээн самууны аргаар төрийн системийг орвонгоор нь нураах эрсдэл үүсэхгүй байх давуу талтай. Мөн хугацааны хязгаарлалт нь улс төрийн удирдагчдын шинэ үеийг бэлдэх, шинэ санаа, шинэ бодлого нэвтрүүлэх боломж бүрдүүлдэг. Хамгийн аугаа, нэр хүндтэй, эрх мэдэлтэй, алдартай хувь хүн байсан ч сольж болохгүй удирдагч гэж байдаггүй.

jargaldefacto.com

5
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419