ХЭРЭГЛЭГЧДИЙГ МӨЛЖИЖ байгаа нь тогтоогдсон “Хүчит шонхор” захыг жилийх нь орлогын 4 хувиар торгоно
Хатуу хол хорио тогтоож иргэдэд 300 мянган төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлсэнтэй холбогдуулан хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөж байна.
Энэ асуудал дээр болон дамлан худалдаалах, үгсэн хуйвалдахаас сэргийлж ШӨХТГ-аас хяналт, шалгалт хийж байгаа. ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнээс тодруулга мэдээллийг авлаа.
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хатуу хөл хорио тогтоогоод байгаа үед дараах арга хэмжээ авч ажиллахыг шаардаж байгаа. Үүнд:
- Бараа бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт, борлуулалтын байдлыг хэвийн хангах
- Бараа бүтээгдэхүүний үнийн түвшнийг тогтвортой байлгах
- Бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх
- Бараа бүтээгдэхүүний зохиомол хязгаарлалт хийхгүй, хомсдол үүсгэхгүй байх.
- Бараа бүтээгдэхүүнийг дамлан худалдаалахаас урьдчилан сэргийлэх зорилгоор нэг хүнд хэвийн хэмжээнээс хэт их хэмжээгээр болон бөөнөөр худалдаалахгүй байх
- Үгсэн хуйвалдаж үнэ тогтоохгүй байх” гэв.
“Хүчит Шонхор” ХХК-ийн хувьд давамгай байдалтай аж ахуйн нэгж гэж тооцогддог. Тэгвэл тус байгууллага давамгай байдлаа хууль бусаар ашиглаж, ноёлох үйл ажиллагаа явуулсан нь ШӨХТГ-ынхяналт шалгалтын явцад тогтоогдсон тул өмнөх жилийн борлуулалтын орлогын ДӨРВӨН хувиар торгохоор болжээ.
ШӨХТГ-ын хяналт шалгалтын үеэр дараах нийтлэг зөрчил илэрсэн байна.
Өрсөлдөөний тухай хуулийн 7 зүйлээр Давамгай байдлаа хууль бусаар ашиглахыг хориглодог бөгөөд хуулийн, 7.1. Давамгай байдалтай аж ахуй эрхлэгч дараах ноёлох үйл ажиллагаа явуулахыг хориглоно. 7.1.1. Зохиомлоор тухайн бараа бүтээгдэхүүний хомсдол бий болгох, бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтыг зогсоох, хэмжээг хязгаарлах 7.1.2. Бараа бүтээгдэхүүнд үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоох
7.1.3. Аж ахуй эрхлэгчээс борлуулалтын нэмэлт нөхцөлийг шаардах, Зах зээлд ижил төрлийн бараа бүтээгдэхүүнийг ялгавартай үнээр борлуулах, үндэслэлгүйгээр борлуулалт хийхээс татгалзах. Энэ нь бүс нутгийн байршлаас хамаарсан тээврийн бодит зардлыг тооцсон бараа бүтээгдэхүүний үнийн өөрчлөлт, үйлдвэрлэгч, нийлүүлэгчээс бөөний болон жижиглэнгийн худалдан авагчид өгч байгаа урамшуулалд хамаарахгүй.
Түүнчлэн ШӨХТГ-аас импортын бараа бүтээгдэхүүний үнэ өссөн нь тээвэрлэлтийн үнэ өссөнтэй холбоотой тул уг асуудалд шалгалтын ажиллагаа явагдаж байгаа талаар дурдлаа.