Сүнээ нэрээр олонд танигдсан Б.Сүндэръяа өөрийн цахим хаягт нэр бүхий УИХ-ын гишүүний талаар ноцтой мэдээлэл цацсан бөгөөд өчигдөр ЦЕГ-т гомдол гарган өөрийг нь заналхийлсэн, хүчирхийлхийг завдсан УИХ-ын гишүүн бол Ц.Анандбазар гэж зарласан юм. Тэгвэл түүнийг өнөөдөр төр хамгаалалтад авчээ.
Тэрбээр өөрийн цахим хуудсанд "Төрийн хамгаалалтад орлоо. 3 цаг гаруй Цагдаад өмгөөлөгчийн хамт мэдүүлэгээ өгөөд нилээн сууж байгаад дөнгөж сая цагдаа өмгөөлөгчийн хамт гэрээ бүрэн шалгуулж байж гэртээ орж ирлээ. Гэрч хохирогч нарыг хамгаалах биечилсэн хамгаалалтад өнөөдөр хуулийн дагуу албан ёсоор орж сэтгэл санаа маш их тайвширч бүтэн нойртой хонох нь. Ингээд 24 цаг би хаашаа явсан ч зөвхөн Цагдаагийн машинтай явах ба хэнтэйч уулзсан ярьсан бүх зүйл протоколд бичигдэж төрийн хамгаалалтад орлоо. Бусад хохирогч нар айх хэрэггүй хамгаалалтад орж болно. Таны нэр нүүрийг Монголын хууль хамгаална гэсэн. Бид заавал хүчирхийлэгчийг хуулийн хариуцлага хүлээлгэнэ! 4 гаруй хоног хэлэн дээрээ ч юу ч тавихгүй явсаар их турж бас толгой эргээд уначих гээд байдаг юм байна. МАН удирдах зөвлөлийн хэдэн гишүүнд баримт нотолгоогоо давхар явууллаа. Одоо намайг худалдагдсан гэсэн бодлоосоо салсан байх. Бусад эргэлзээд байгаа гишүүд бодно биз! УЗ чинь хэлэх биз! Бусад мэдээллээ тавих гэхээр хуулийн хүрээнд боломжгүй гэсэн учир ингэсгээд харзная" хэмээн бичжээ.