Eureporter: Монголчууд Лукашенкогийн бохир мөнгийг угаажээ

2021-04-15, 15:38 Улс төр 1,085 2
Eureporter: Монголчууд Лукашенкогийн бохир мөнгийг угаажээ

2021 оны 04 сарын 13-нд гарсан eureporter.com сайтын нийтлэлийг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна.

 

2020 оны 11-р сарын 6-ны өдөр ЕХ, Швейцарь, АНУ нь Беларусийн автократ Ерөнхийлөгч Александр Лукашенко, түүний хүү болон хамтрагчид зэрэг 59 хүний хөрөнгө, дансыг дэлхий даяар битүүмжилжээ.Улмаар Лукашенкогийн мөнгө угаах сүлжээ нь Монголоор дамжуулан Эстони, Бүгд Найрамдах Доминикан дахь оффшор компаниудад их хэмжээний мөнгө илгээж байсныг тогтоосон аж.

Лукашенко бэлэн мөнгөний хэд хэдэн үнээтэй байв. Нэг нь уул уурхайд ашигладаг хүнд даацын ачааны машин, тоног төхөөрөмж үйлдвэрлэгч "Белаз" юм. Беларусийн төрийн өмчит "Белаз" компани нь Монгол дахь албан ёсны диллер болох United Belaz Machinery компаниар дамжуулан ачааны машин болон бусад бүтээгдэхүүнийг борлуулдаг.

United Belaz Machinery компанийн хувьцаа эзэмшигчид  өмнө нь Монгол Улсын иргэн Отгонжаргал Мойл, Беларусийн Владимир Геннадьевич Япринцев нар байжээ. Япринцев нь самбогийн дэлхийн гурван удаагийн аварга.

Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгатай нөхөрлөж байгаагаа олон нийтэд зарлаж байсан юм. Самбо бөхийн сонирхол нь тэднийг 1980-аад онд танилцуулж, улмаар Монголд хамтарсан үйлдвэр байгуулахад хүргэжээ.

Отгонжаргал Мойл бол Баттулгын хувийн туслахаар ажиллаж байсан хүн. Тодруулбал тэрээр "Түмэн Хишигтэн", "Баялгын Хувь" гэх хоёр компанийн хувьцаа эзэмшигч байжээ. Отгонжаргал одоо Монгол Улсын Ерөнхий прокурорын газарт хариуцлагатай  албан тушаал хашиж буй.

United Belaz Machinery нь United Belaz Machinery Investment Company хэмээх Монгол дахь охин компанитай. УГ компани нь уул уурхайн тоног төхөөрөмжийг Монголд борлуулах нэрийн дор Лукашенкогийн мөнгийг угаасан гэж сэжиглэгдэж байгаа юм.

United Belaz Machinery-ийн хөрөнгийг эзэд нь  Бүгд Найрамдах Доминикан улсын Эстони, Блустайтэд бүртгэлтэй Meress компанид шилжүүлсэн бөгөөд эдгээр оффшор компаниудын ашиг хүртдэг өмчлөгчдийг Лукашенкотой холбоотой гэж үзэж буй ажээ.

United Belaz-ийн бизнес харилцааг хатуу хянаж байдаг бөгөөд түүний дилерийн газруудыг зөвхөн Лукашенкогийн дэглэмийн хамгийн өндөр түвшний хүмүүс болон тоног төхөөрөмжөө зарж борлуулдаг улс, энэ тохиолдолд Монгол Улстай холбоотой хүмүүст л олгодог гэж үздэг байна.

Эстони, Доминиканы Бүгд Найрамдах Улс дахь компаниудын үүрэг, тэдгээрт ямар хөрөнгө төвлөрч байгаа нь зөвхөн Монгол төдийгүй олон улсын хууль сахиулах байгууллагуудын зүгээс нэмэлт шалгалт хийх шаардлага тулгарч байна.

Авилгаар Монгол Улсын төмөр зам барих схем, хуурамч ТЭЗҮ-ийг хийсэн гэж сэжиглэн, ProPublica нь "МакКинсейг хөөсөн улс" гэсэн дэлгэрэнгүй тайланг нийтэлсэн байдаг. Тухайн үед Зам, тээвэр, хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан Баттулга, түүний зөвлөх Чулуунхүүгийн Ганбат нар энэ хэрэгт ихээхэн холбогдсон гэгддэг. Мөн Белаз дилерийн компанийн анхны хувьцаа эзэмшигч Отгонжаргал Мойл яах аргагүй Баттулгын хамтрагч хэмээн тайланд дурьджээ.

Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдмогцоо уг хэргийг шалгаж байсан Ерөнхий прокурор, Авлигатай Тэмцэх Газрын даргыг огцруулсан бөгөөд мөн түүнийг яллагдагчаар татах, шалгах ажиллагаа зогссон.

Төмөр замын шалгалтын үеэр Отгонжаргал Мойл Баттулгатай холбоотой компани, сангуудын дансанд олон сая доллар бэлнээр байршуулж байсан гэж буруутгагдаж байв. Олон нийтэд мэдэгдсэн орлого багатай хүн яаж их хэмжээний бэлэн мөнгөтэй болсон нь тодорхойгүй юм. Энэ нь Белазтай холбоотой байсан уу?

Дахин хэлэхэд уг хэргийг Монголын болон олон улсын хуулийн байгууллагууд зохих ёсоор шалгахаас нааш үүнийг мэдэх боломжгүй юм.

Отгонжаргал Мойл бол Баттулгын хяналтанд байдаг C1 телевизийг үүсгэн байгуулагч, захирал асан, Их Британийн иргэн Бен Мойлийн эхнэр.

Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу давхар иргэншилтэй байхыг хориглодог тул Отгонжаргал Их Британийн иргэншил аваагүй болов уу?

Монгол Улсад төрийн албан хаагч, ялангуяа хууль сахиулах байгууллагад ажиллах нь “төрийн албаны тусгай үйлчилгээний салбар” гэж тооцогддог бөгөөд гадаадын иргэн ажиллуулах нь хууль зөрчсөн үйлдэл болно. 

United Belaz Machinery нь  Монгол Улсын төрийн өмчит Багануурын уурхайд нүүрсний дөрвөн ачааны машин, дөрвөн өөрөө буулгагч болон нэг бульдозер нийлүүлж байсан баримт бий. Ингэхдээ нүүрс бутлах, ачих байгууламжийг өргөтгөх төслийг хэрэгжүүлэхийн тулд Монгол Улсын Хөгжлийн Банкнаас 18.6 тэрбум төгрөг авсан бөгөөд түүнийгээ буцааж төлөөгүй.

Мөн 27 тэрбум төгрөгийн өртөгтэй нийт 35 ширхэг Белазын тоног төхөөрөмжийг бас нэгэн төрийн өмчит зэсийн уурхай болох "Эрдэнэт"-эд нийлүүлжээ. Ингэхдээ бичиг баримтыг нь хуурамчаар үйлдсэн гэж үзсэн бөгөөд "Белаз"-ыг "Эрдэнэт" үйлдвэрийн удирдлагатай тохиролцсон байж болзошгүй хэмээн сэжиглэж байгаа юм.

Зах зээлийн ханшаас өндөр үнэтэй эдгээр наймааны ард Х.Баттулгын шахалт, нөлөө байсан уу? Хэрэв тийм бол тэрээр тун хэцүүхэн асуултад хариулах хэрэгтэй болох нь.

Эрх мэдлээ урвуулан ашиглаж, тодорхой ханган нийлүүлэгчид давуу эрх олгох нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу эрүүгийн ялтай гэмт хэрэг.

Эцэст нь өгүүлэхэд юутай ч Монголоор дамжуулж Лукашенкод зориулж мөнгө угаадаг, бизнесийн олон улсын сүлжээ байгааг харуулсан баримтууд байна.

Мөн FATF-ын ажлын хэсэг өмнө нь Монгол Улсыг мөнгө угаах гэмт хэрэгт сэжиглэж "Саарал жагсаалт" -д оруулж ч байсан. Одоо харин  Монгол Улсын Ерөнхийлөгч, хууль сахиулах байгууллагын өндөр түвшний албан тушаалтнууд  Европын нэгэн муу нэрт удирдагчийн өмнөөс мөнгө угаасан хэрэг үйлдсэн эсэхийг нарийвчлан шалгах шаардлага үүсээд байна.

Эх сурвалж: www.eureporter.co/world/mongolia/2021/04/13/

 

3
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419