Улсын хэмжээнд 2020 оны эцэст тоологдсон төллөх насны нийт 29.7 сая хээлтэгч малын 5.9 сая (20.0 хувь) нь 2021 оны эхний улиралд төллөсөн байна.
Эм хонины 22.6 хувь, эм ямааны 21.2 хувь, ингэний 10.8 хувь, үнээний 6.4 хувь, гүүний 2.3 хувь нь төллөжээ. Гарсан төлийн 97.9 хувь буюу 5.8 сая төл бойжиж байна. Бойжуулсан төл өмнөх оны мөн үеэс 1.6 саяар буюу 21.8 хувиар буурсан байна.
Том малын зүй бус хорогдол 2021 оны эхний улиралд улсын хэмжээнд 1,048.6 мянга болж, өмнөх оны мөн үеэс 87.9 хувиар нэмэгджээ. Харин 2021 оны гуравдугаар сард 508.2 мянган толгой мал хорогдсон нь эхний улиралд хорогдсон малын 48.5 хувийг эзэлж байгаа бол хоёрдугаар сард хорогдсон малаас 264.4 мянгаар өссөн байна.
Том малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл,
- ямаа 578.1 мянга,
- хонь 348.3 мянга,
- үхэр 74.7 мянга,
- адуу 41.2 мянган толгой,
- тэмээ 6.3 мянган толгой хорогдсон байна. Нийт хорогдсон малын 55.1 хувийг ямаа, 33.2 хувийг хонь эзэлж байна хэмээн Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.