Автобусны тоог нэмсэн ч иргэдийн зорчих хөдөлгөөн буурахгүй байна

2021-04-14, 18:06 Цаг үе 472 0
Автобусны тоог нэмсэн ч иргэдийн зорчих хөдөлгөөн буурахгүй байна

Сонгинохайрхан дүүргийн Таван шарын автобусны буудал дээр 20 орчим хүн автобус хүлээн зогсоно. Автобус 5-10 минутын хугацаатай ирж, зорчигчдоо суулгаад хөдлөх ч хүний хөдөлгөөн үл татрах аж. Цэнхэр хувцсаар ижилссэн гурван шалгагч зорчигчдын автобусны картыг цэнэглэхийн зэрэгцээ автобусанд суух, буухад хүн хоорондын зай барих, амны хаалтаа зүүх, бээлийгээ өмсөөрэй гэх мэт шаардлага тавина. Иргэд харин үүнийг үл тоон, автобус руу уралдан зүтгэнэ. Мөн автобусны буудлын ойролцоо цагдаагийн гурван албан хаагч, Дотоод хэргийн их сургуулийн гурван сонсогчийн хамт иргэдийг хаашаа, ямар зорилгоор явж байгааг асуун, хяналт тавина. “Амрыг эрье” гэж хэлэхээс өмнө цагдаагийн албан хаагчдын бараанаар зарим нь буцаж харагдах ч нөгөө нь ямар шалтгаанаар хаашаа явж байгаагаа тайлбарлаж ядан “Өө энүүхэнд дэлгүүр орох гэсэн юм. Манай гэрийн ойролцоох дэлгүүрт бараа үнэтэй байна. Тэр дэлгүүр рүү явж байна. Мах авах гэсэн юм. Эмийн санд эм алга” гэх мэт шалтаг хэлэх аж.

Цагдаагийн албан хаагч хүндэтгэн үзэх шалтгаантай болон зөвшөөрсөн салбарын албан хаагчдын бичиг баримтыг шалган явуулж, хөдөлгөөнд оролцох шаардлагагүй иргэдийг буцааж байлаа. Үүнд бухимдан, шаардлага биелүүлэхгүй, хэл ам хийх иргэд ч цөөнгүй байв. Иргэдийн олонх нь “Хархорин” зах, “Номин” их дэлгүүр орж, хүнс цуглуулах гэж байгаагаа, мөн ач, зээгээ харахаар явж байгаагаа хэлж байлаа.

 

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд хязгаарлалт тогтоогоогүй 15 салбарын албан хаагчдад нийтийн тээвэр тусгай зохицуулалтаар үйлчлэх ёстой. Энэ зохицуулалтаар хатуу хөл хорио тогтоосон эхний өдрүүдэд 58 чиглэлд 315 автобус үйлчилгээнд явж байсан юм. Гэтэл ажлын өдрүүдэд иргэдийн зорчих хөдөлгөөн нэмэгдсэнээр өчигдөр чиглэлийн тоог 98, автобусны тоог 640 болгож нэмсэн. Харин өнөөдөр автобусны тоог дахин 39-аар нэмэгдүүлж, 679 тээврийн хэрэгсэл цагийн хуваарийн дагуу хөдөлгөөнд оролцож байна. Гэвч нийтийн тээврээр зөвшөөрсөн салбарын албан хаагчдаас гадна энгийн иргэд үйлчлүүлсээр байгаа юм. Тухайлбал, өчигдөр нийтийн тээврээр 115 мянган зорчигч үйлчлүүлжээ. Эдгээрийн 32 хувь нь ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд байсан бол 4400 орчим хүүхэд зорчсон байна.

 

Ч:47 чиглэлийн автобусны жолооч Т.Түвшинбаатар “Манай чиглэлд өнөөдөр 10 гаруй автобус явж байна. Хөл хорио тогтоосноос хойш иргэдийн зорчих хөдөлгөөн манай чиглэлд улам бүр нэмэгдчихлээ. Бараг сүүлийн нэг жил манай чиглэлд ийм олон хүн зорчиж байгаагүй. Өнөө өглөө 06:45 цагаас хөдөлж, 10:09 хүртэл үйлчилгээнд явлаа. Эхний хэдэн буудлаас л хүмүүс дүүрчихэж байгаа тул хүн хоорондын зай бариулахын тулд зарим буудалд хүн буулгах төдий зогсоод л хөдөллөө” хэмээсэн. Мөн цагдаагийн албан хаагч нар тээврийн хэрэгслийг нэг эгнээгээр явуулж байгаагаас автобус түгжрэлд орж, буудал дээр иргэдийн хөдөлгөөн нэмэгдэж, хүний бөөгнөрөл үүсэж байгааг хэлж байлаа.

Нийтийн тээврээр зорчиж байгаа иргэдэд авто тээврийн хяналтын 20 байцаагч, Нийтийн тээврийн үйлчилгээний газрын 54 албан хаагч, “City bus” компанийн 240 гаруй шалгагч хяналт тавин ажиллаж байгаа. “City bus” компанийн шалгагч Т.Отгонгэрэл “Зорчигчдод хүн хоорондын зай бариад амны хаалтаа зүүж, бээлийгээ өмсөж, картаар үйлчлүүлэх шаардлага тавьж байна. Гэвч иргэдийн зарим нь шаардлага биелүүлэхгүй, үг хэлж байна гэж ч тоохгүй байгаа. Дараагийн автобус удахгүй ирнэ гэж хэлэхээр бухимдангуй ханддаг” гэж ярилаа.

 

Цагдаагийн албан хаагч нар зөвшөөрөгдсөн 15 байгууллагын ажилтан, албан хаагчдыг ажлын байрны үнэмлэх, тодорхойлолтыг үндэслэн зорчуулж байсан юм. Гэвч иргэд найз нөхөдтэйгөө уулзах, хүнээс юм авах гэсэн юм гэх мэт янз бүрийн шалтгаан хэлнэ. Иймээс тэд хатуу хөл хорионы үед иргэдийн мөрдөх эрх, үүргийг тайлбарлаж байлаа. Цагдаагийн албан хаагч “Хөл хорио тогтоосноос хойш өдөр бүр 06:00-14:00 цагийн хооронд тасралтгүй ажиллаж байна. 14:00 цагаас ээлж солигдоно. Өнөөдрөөс иргэд харьцангуй шаардлага биелүүлж эхэлж байна.

Өчигдөр, уржигдар бол хэл ам их хийж байлаа. Мөн ПСР шинжилгээ өгөх гэж иргэд зорчиж байна. Түүнчлэн бичиг баримтгүй иргэд олон байна” хэмээн ярилаа. Тухайлбал, гурван залуу хоорондоо ярилцсаар автобусны буудал дээр ирэхэд цагдаагийн албан хаагч хаанаас хаа хүрэх гэж байгааг лавласан юм.  Тэдний нэг Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны иргэн М.Ганбаатар “Хүргэн ах маань цус харван эмнэлэгт хүргэгдсэн учраас эргэхээр явж байна. Замдаа хоёр найзтайгаа таарлаа” гэв. Цагдаагийн албан хаагч тухайн иргэний шалтгааныг сонсож, ганцаараа явах боломжтой хэмээн бусдыг нь буцаав.

Мөн иргэн М.Алтангадас “Би Тахилт руу хүүгийнхээ 3, 5 настай хүүхдүүдийг харахаар явж байна. Надаас өөр тэднийг харах хүн байхгүй. Тэр холоос наашаа ирэх хэцүү болохоор би өөрөө л очихоос өөр арга алга. Хүү маань гэнэт өнөөдөр ажилтай болчихлоо гэсэн. Ээж нь орхиод явчихсан учраас харах хүн байхгүй” хэмээн ярилаа. Түүнчлэн Нисэхээс ирж, дэлгүүр ороод буцаж байгаа ч хүн байв. Тэрбээр өглөө эрт гэрээсээ гарсан бөгөөд хяналт, шалгалт гайгүй байсан гэнэ. Харин буцахад шалгалт их байгааг хэлсэн. Гэрийнх нь ойролцоох дэлгүүрт хайсан зүйл нь байгаагүйгээс энэ хүртэл ирсэн хэмээв.

Автобус хүрэлцээгүй байгаа талаар иргэд ярьж буй ч чухамдаа хатуу хөл хорионы үед нийтийн тээвэр хязгаарлалтад ороогүй салбарын албан хаагчдад л үйлчлэх ёстой. Мөн иргэд онцын шаардлагагүй ч гадуур явж байгааг дээрх яриануудаас харж болно. Иймд иргэд та бүхэн иргэний үүргээ ухамсарлан, халдвар хамгааллын дэглэмээ баримталж, онцын шаардлагагүй бол гадагш гарахгүй байж, хатуу хөл хориогоо чанд мөрдөн, албан хаагчдын шаардлагыг биелүүлэхийг уриалж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419