Нийгмийн даатгалын сангийн орлого өмнөх оны мөн үеэс 13.4 хувиар өслөө
Нийгмийн даатгалын сангийн орлого өмнөх оны мөн үеэс 13.4, зарлага 15.6 хувиар өссөн болохыг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээлснээр даатгалын сангийн орлого 2021 оны эхний улиралд 769.4 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 91.2 тэрбум төгрөгөөр буюу 13.4 хувиар өссөн байна. Нийгмийн даатгалын сангийн орлого өмнөх оны мөн үеэс 91.2 тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн орлого 70.7 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн гэнэ. Мөн энэ оны гуравдугаар сард нийгмийн даатгалын сангийн орлого 293.4, зарлага нь 294.7 тэрбум төгрөг болж, өмнөх сараас орлого 40.6, зарлага 61.8тэрбум төгрөгөөр өссөн байна.