Монголд таван эмэгтэй тутмын нэг нь ажлын байрны бэлгийн дарамтад өртдөг. Бэлгийн дарамт үйлдэгчдийн 97.5 хувь эрэгтэй, 69.2 хувь удирдах албан тушаалтан байдаг гэх 2018 оны судалгаа бий.
Тэгвэл 2020 оны судалгаагаар ч дээрх хувь хэмжээ төдийлөн өөрчлөгдөөгүй, ажлын байрны дарамтанд өртсөн хүмүүсийн 10 хүртэл хувь гомдол гаргадгийг ХЭҮК болон Нээлттэй нийгэм форумаас мэдээлэв. Дарамтад өртсөн эмэгтэйчүүд гомдол гаргадаггүй үндсэн шалтгаан нь хохирогчийг буруутгадаг нийгмийн хандлага аж. Мөн нэмж хочлуулж, буруутгаж, чичлүүлэхээс эмээдэг, бас эрх зүйн орчин хохирогчид ээлгүйтэй холбоотой. Тиймээс ХЭҮК-оос энэ төрлийн гомдол, мэдээлэл гарахад эхний ээлжид эмэгтэйг нь хамгаалж, эрх мэдэлтэй, албан тушаалтай, давуу байдалтай талыг шалгаж, тогтоох шаардлагатайг онцоллоо. Мөн ажлын байрны бэлгийн дарамт бодитой асуудал бөгөөд тогтолцоогоор нь шийдэх ёстой хэмээн үзэж байна.