“Шударга” өгөөж тогтоох эрдэс баялгийн бирж

“Шударга” өгөөж тогтоох эрдэс баялгийн бирж

Монгол Улс 2022 онд эрдэс баялгийн биржтэй болно. “Эрдэс баялгийн бирж байгуулах нь миний хийхээр төлөвлөсөн чухал ажлуудын нэг” хэмээн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар 2020 оноос томилогдон ажиллаж буй Г.Ёндон тодотгов. Түүний багийнхан Эрдэс баялгийн биржийн тухай хуулийн төсөл боловсруулж буй бөгөөд хаврын чуулган завсарлахаас өмнө Засгийн газраар хэлэлцүүлэн, УИХ-д өргөн мэдүүлэхээр төлөвлөсөн аж. Улмаар уг хуулийг ирэх намрын чуулганаар батлуулж амжина гэж төсөөлж буйгаа дуулгалаа. Эрдэс баялгийн биржийн тухай хууль батлуулсны дараа Монголын эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах дэд бүтцийн нэгэн шинэ байгууллага үүдээ нээх нь зүйн хэрэг билээ.

Бирж үнэт цаасны, таваарынх гэсэн хоёр хэлбэртэй. Мэдээжийн хэрэг эрдэс баялгийн бирж таваарынх байна. Аливаа бирж худалдагч, худалдан авагч хоёрыг учруулдаг, үнэ тохирох, тогтоох талбар болдог. Лондоны металлын биржид тонн зэсийн үнэ 8900 ам.доллар давлаа гэсэн мэдээллийг бид сонсож байна. Тус бирж нь 1877 онд байгуулагдсан, зэс, цайр, хөнгөн цагаан, хар ба цагаан тугалга, никель гэсэн зургаан төрлийн өнгөт металл арилждаг юм. Дэлхийд алдартай уг бирж олон улсын зах зээлийн жишиг үнийг тогтоосоор иржээ. Лондоны алт, мөнгөний бирж хэмээх 1897 онд байгуулагдсан, зөвхөн алт, мөнгөний арилжаа хийдэг бирж бий. Монголбанк тус бирж дэх үнийг жишиг болгон алт худалдан авах ханшаа тогтоодог. Монголын эрдэс баялгийн биржид унци алтны үнэ төдөн ам.доллар байна хэмээн Хятадын хэвлэлүүд мэдээ бэлтгэдэг ирээдүйг бид бүтээж яагаад болохгүй гэж.

Эрдэс баялгийн бирж байгуулах нөөц боломж Монголд бий юү. Үүнийг батлахын тулд статистик тоо баримт тоочихоос өөр аргагүй. Манай улс өнгөрсөн жил нүүрсний экспортоос 2.12, зэсийн баяжмалынхаас 1.77, алтныхаас 1.78 тэрбум ам.долларын орлого олжээ. Цаашлаад төмрийн хүдрийн экспортоос 639.7, цайрын баяжмалынхаас 167.7, жоншныхоос 156.3, молибденыхоос 40.7, боловсруулаагүй газрын тосныхоос 150.9, катодын зэсийнхээс 59.3 сая ам.долларын орлого төвлөрүүлсэн байна. Эдгээр эрдэс баялгийн бүтээгдэхүүний экспортоос нь нийт 6.9 тэрбум ам.долларын орлого олжээ. Энэ нь манай улсын нийт эскпортын 91 хувьтай дүйсэн юм. Эрдэс баялгийн эскпортоос 2019 онд 6.7, 2018 онд 6.2 тэрбум ам.долларын орлого бүрдүүлсэн статистик бий. Тэгэхээр эрдэс баялгийн бирж байгуулах 6-7 тэрбум ам.долларын зах зээл байна гэсэн үг. “Ковид-19” тархаж, хөл хорио тогтоосноос шалтгаалан өнгөрсөн онд экспортын хэмжээ буурсан ч зарим бүтээгдэхүүний үнэ өссөн учраас манайх өмнөхөөс илүү орлого олсон билээ.

Улсын эдийн засгийн онцлогоос хамаараад зарим бүтээгдэхүүнийг эрдэс баялгийн биржээр арилжих шаардлагагүй байж болно. Гэхдээ наанадаж л нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдрээ уг биржээр дамжуулан арилжих шаардлага бидэнд бий. Тавантолгойн коксжих нүүрс, Оюутолгойн зэс, алтны ордыг 70-100 жил ашиглана гэж тооцдог. Зэсийн Цагаан суварга, алтны Хармагтайн орд ирэх жилүүдэд үүцээ дэлгэнэ. Цаашлаад эрэл хайгуулын дүнд баялаг нөөцтэй ордууд илрэх магадлал өндөр гэж геологичид дүгнэдэг. Монголд биржид дэлгэх эрдэс баялгийн нөөц ихээхэн бийг статистик ийн харуулж байна. Нөгөөтээгүүр, манайх дэлхийн хамгийн том худалдан авагч Хятад улстай хил залган оршдог. Монгол Улс алтаа бүгдийг нь Швейцар, бага хэмжээний жоншийг ОХУ руу илгээж байгаа. Харин бусад эрдэс бүтээгдэхүүнээ өмнөд хөрш рүү нийлүүлдэг. Аварга том хэрэглэгч, худалдан авагчийн дэргэд байгаа нь давуу тал юм.

Биржид үнэ тогтоодгийг дээр дурдсан. Гэхдээ ямар нэг хөндлөнгийн оролцогч, дундын зуучлагчгүй бодит үнэ тогтоодог. Биржид борлуулж буй бүтээгдэхүүний ханш олон нийтэд ил байдаг. Тиймээс бирж нь санхүүгийн ил тод, нээлттэй байх нөхцөлийг бүрдүүлдэг дэд бүтэц. Нээлттэй зах зээлд бодит үнэ тогтсоноор эрдэс баялаг олборлогчид ч, худалдан авагчдад ч, улс орны эдийн засагт ч ашигтай. Эндээс улс орны эдийн засагт ямар давуу тал үүсэхийг нь онцолъё. Зах зээлийн бодит үнэ тогтоосноор эрдэс баялгийн экспортоос олох орлого өсөж, улсын төсөвт төвлөрөх татвар, хураамжийн хэмжээ нэмэгдэнэ. Эрдэс баялгийн биржийн тухай хуулийн төсөлд арилжаанд оролцогчдоос дэнчин хэлбэрээр гадаад валют байршуулахыг шаардахаар тусгасан. Энэ нь гадаад валютын дотогшлох урсгалыг нэмж, төгрөгийн ханшийг тогтворжуулахад дэмжлэг болох нь дамжиггүй. Бирж байгуулснаар бүтээгдэхүүнээ чанараар нь ангилж, ялгавартай үнээр худалдах нөхцөл бүрдэнэ. Чанартай бүтээгдэхүүнээ илүү өндөр үнэ хүргэж борлуулдаг болно гэсэн үг. Түүнийг нь шинжлэх лаборатори хөгжинө. Арилжих бүтээгдэхүүнийг дамжуулах терминалууд бий болно. Хамгийн гол нь бодит үнэ тогтсоноор монголчууд баялгийнхаа өгөөжийг шударгаар хүртэж эхэлнэ гэж ойлгох хэрэгтэй.

Эрдэс баялгийн бирж байгуулснаар санхүүгийн үүсмэл хэрэгслүүд ашиглан бүтээгдэхүүнээ борлуулах боломж нээгдэнэ. Манай улсын эдийн засаг эрдэс бүтээгдэхүүний үнийг дагаж савладаг. Дэлхийн зах зээлд нүүрс, зэсийн үнэ өсвөл эдийн засаг өндөр хувиар тэлээд, буурвал доошилдог жамтай. Эрдэс бүтээгдэхүүнээ санхүүгийн үүсмэл хэрэгсэл ашиглан борлуулах нь эдийн засгаа тогтвортой өсгөх нэг гарц. Дэлхийн таваарын биржүүд фьючерс (хоёр тал бараа, түүхий эдийг ирээдүйд тогтоосон хугацаанд урьдчилан тохиролцсон үнээр худалдах, худалдан авах), опцион (нэг этгээд нөгөөдөө бараа, түүхий эдийг тодорхой хугацаанд тохиролцсон үнээр худалдан авах буюу худалдах эрх олгох), спот (бараа, түүхий эдийг тогтоосон үнээр биет байдлаар шууд арилжих), форвард (бараа, түүхий эдийг тогтоосон хугацаанд, тохиролцсон нөхцөлөөр, биет байдлаар ирээдүйд нийлүүлэх болон төлбөр гүйцэтгэх) гэрээг ашиглаж байна. Эрдэс бүтээгдэхүүнээ өндөр үнэтэй байх үед урт хугацааны фьючерс болон опцион гэрээ ашиглан арилжих нь манайд ашигтай юм. Бирж байгуулахын өөр нэг өгөөж нь энэ.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамныхан нүүрсний борлуулалт, үнэ ханшийн өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийжээ. Үүнээс эрдэс баялгийн бирж байгуулах шаардлага яагаад үүссэн нь тодорхой харагдана. “Эрдэнэс Тавантолгой” компанийн нүүрсийг уурхайн амнаас худалдан авах нөхцөлөөр 8-10 компани үнийн санал өгдөг. Тэд нүүрсийг уртын тээвэр хийн Цагаан хаданд хүргэхэд тэндээс 30 компани худалдаж авах санал тавьдаг юм байна. Тэгвэл хил давуулж Ганцмодны боомтод хүргэхэд 60 компани худалдан авах санал тавих боломжтой байдаг гэнэ. Тээвэрлэлтийн нөхцөл, найдвартай бус, тодорхойгүй байдал, уртын тээврийн аливаа эрсдэл зэргээс болоод уурхайн амнаас нүүрс худалдаж авах гэж олон компани өрсөлддөггүй гэсэн үг. Харин биржтэй болчихвол илүү олон компанийн хооронд үнийн өрсөлдөөн өрнөх дүр зураг харагдаж байгаа биз.

БНХАУ-ын Ганцмодны боомтод өнгөрсөн оны эцэст тонн нүүрсний үнэ 150.8 ам.доллар байжээ. Татвар, хураамж, тээвэр, ложистикийн гээд бүх зардлыг нь хасахад уурхайн амнаас 68 ам.доллароор нүүрсээ худалдах боломжтой байхад уг таваарын борлуулалтын урт хугацаат (оффтейк) гэрээний нөхцөлөөр манайхан тонн нүүрсээ 47 “ногоон”-оор нийлүүлсэн байсан. Зөрүү нь 21 ам.доллар. Хоёрдугаар сард тонн нүүрсний үнэ хилийн цаана 182.8 ам.доллар хүрэхэд манайхны оффтейк гэрээний нөхцөлөөр борлуулсан бүтээгдэхүүний ханш ердөө 54 “ногоон” болж өссөн. Уг нь бүх зардлаа хасахад 89 ам.доллароор уурхайн амнаас зарах боломж байж. Зөрүү нь 35 ам.доллар. Хилийн цаана үнэ өсөх тусам зөрүү нь нэмэгдээд байгааг та анзаарав уу. Яагаад зөрүү үүсээд байгаа юм бол гэж гайхаж магад. Зах зээлийн ханш хилийн цаана 32 “ногоон”-оор өсөхөд урт хугацаат гэрээний үнэ долоон ам.доллароор л нэмэгджээ.

Уртын тээврээр уурхайн амны нөхцөлөөр нүүрс худалдаж авах гэрээ байгуулдаг цөөн компани болох трейдерүүд буюу зуучлагч аж ахуйн нэгж дундаас нь ашиг хүртэж, бүтээгдэхүүн худалдах гэрээг хоорондоо дамжуулдаг аж. Үүнээс үүдэж уурхайн ам дээр нүүрсний үнэ хямд байгаа юм. Тэгвэл эрдэс баялгийн бирж байгуулчихвал трейдерүүдийн орон зай хумигдаж, нүүрсний үнэ зах зээлийн дагуу зохицуулагдах боломж бүрдэнэ. Дахин дурдахад, бодит үнээс үүсэх шударга өгөөжийг баялгийн эзэн болсон олон нийт хүртэнэ.

Эрдэс баялгийн бирж байгуулах санаачилга цоо шинэ зүйл биш. Эргэн сануулахад, Эдийн засгийн хөгжлийн яамнаас “Монгол Улсад уур уурхайн бүтээгдэхүүний бирж байгуулах боломж” сэдэвт зөвлөх үйлчилгээний тендерийг 2012 онд зарлаж, Монголын экспортлогчдын холбоо шалгаран, судалгааны ажил хийж гүйцэтгэсэн байдаг. Дараа нь буюу 2014 онд Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын хүрээнд Уул уурхайн сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулагдан, Эрдэс баялгийн биржийн үйл ажиллагааг зохицуулах журмын төсөл боловсруулсан. Засгийн газрын хуралдаанаар Эрдэс баялгийн биржийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг 2015 онд хэлэлцэн баталж байв. Улмаар Уул уурхайн яам болон Санхүүгийн зохицуулах хороо хамтран Эрдэс баялгийн биржийн тухай хуулийн төслийн анхны хувилбарыг боловсруулсан. 2016 онд Засгийн газрын хуралдаанаар Эрдэс баялгийн биржийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн боловч УИХ-д өргөн бариагүй. Уг хуулийн төслийг нүүрсний худалдаанаас ашиг хүртдэг бүлэглэлүүд эсэргүүцэн унагасан юм. Одоо орчлонгийн үнэнд гүйцэгдээд больчихоосой билээ. Жилийн дараа Эрдэс баялгийн бирж байгуулагджээ гэж төсөөлье. Брокерууд нэг танхимд цуглаад багшралдан “Надад ийм бараа байна. Төдөн ам.доллароор арилжина”, нөгөөх нь “Би тэдэн “ногоон”-оор тийм бүтээгдэхүүн худалдаж авмаар байна” гэж хашхиран арилжаа хийдэг байсан үе түүх болон хоцорсон. Эрдэс баялгийн бирж орчин цагийн жишгийн дагуу тусгай арилжааны системтэйгээр мэдээллийн технологид суурилж үйл ажиллагаа явуулах нь дамжиггүй. Цомхон, чадварлаг ажилтнууд нь бэсрэг оффист биржийн үйл ажиллагааг олон улсын зах зээлтэй цахимаар холбоод явуулчихна гэж төсөөлж байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “Хятадынхаас бусад томоохон таваарын бирж бүгд хувьцаат компани юм билээ. Эрдэс баялгийн биржийг эхлээд төрийн өмчит хэлбэрээр байгуулаад хожим хувьцаат компани болгосон нь зөв гэж бодсон. Биржээ байгуулахдаа таваарын бирж ажиллуулж сурсан гадаадын туршлагатай экспертүүдийг урьж удирдуулан хөл дээр нь босгоод, тэднийг дагалдуулж мэргэжилтнүүд бэлтгэсэн нь илүү оновчтой шийдэл гэж харж байна” хэмээн цаасан дээр буулгаагүй ч цээжиндээ хадгалсан төлөвлөгөөгөө задалсан юм.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419