CAAK ӨНЦӨГ: Хамгийн үр дүнтэй вакцин бол мөнгө

CAAK ӨНЦӨГ: Хамгийн үр дүнтэй вакцин бол мөнгө

Дэлхий даяар вакцины төлөөх цусгүй дайн өрнөж буй. Өртөг мөнгө нь байгаад чиг ирэх зунаас урьтаж иргэдээ бүрэн дархлаажуулах зорилго нь мухардаж буй Европын улсууд вакцин үйлдвэрлэгчдийг шүүхэд өгч эхэллээ. 2.5 тэрбум тун вакцин авахаар захиалсан Европын холбоо 30 хувийг нь ч татан авч чадаагүй ажээ.

Сүүлдээ нийлүүлэлтээ дийлэхээ больсон AstraZeneca цусны бүлэгнэл үүсгэдэг гэсэн хуурамч мэдээлэл түгээж дархлаажуулалтын хөтөлбөрийг саатуулсан зэмд унаж байх шиг. Хүссэн улс бүртэй хамтран ажиллахаа илэрхийлж байсан В.Путин ч ОХУ эхлээд дотоодын хэрэгцээг бүрэн хангана гэж айлдав. Мөнгөтэй нь хөгжмөө захиалдаг жишгээр Ковид19 халдварын эсрэг вакцины төлөөх тулаан ойрын хоёр жилдээ намжихгүй нь тодорхой боллоо.

Ердөө нэг их наяд ам.долларын өртөгөөр дэлхий дээр бүх халдварт өвчлөлөөс урьдчилсан сэргийлэх, анагаах боломжтой байсан талаар эрдэмтэд сануулж буй. Их наяд гэсэн тоо толгой эргэм их мөнгө шиг санагдаж болох ч дэлхийн ДНБ-ий ердөө нэг л хувийг эзэлнэ.

Энэ бол АНУ-ын армийн ганцхан жилийн төсөв. Майкрософт, Амазоны үнэлгээ тус бүрдээ нэг их наяд ам.доллараас давсан, Apple-ийн хувьцаа бүр хоёр их наяд ам.доллараар үнэлэгддэг. Хамгийн чинээлэг хүмүүсийн нэг хувийнх нь хөрөнгө $ 162 их наяд доллар болдог гээд “багахан” мөнгө гэдгийг илтгэх олон жишээ дурдаж болно.

2008 оны хямралаас хойш дэлхийн эдийн засаг тасралтгүй өсөж, банк санхүүгийн салбарт бэлэн мөнгөний нийлүүлэлт нэмэгдэн, хэдэн арван их наяд долларын хөрөнгө оруулалт эргэлдэж байв. Хэрвээ энэ мөнгөний урсгалыг зөв залж, ганцхан их наядыг эрүүл мэндийн салбарт зарцуулж чадсан бол дэлхий нийтээрээ хорио цээртэй хоёр оныг төвөггүйхэн давах байлаа.

Алдагдсан боломж

Ганцхан жишээ авч үзье. Энэ мөнгөөр эрүүл мэндийн үйлчилгээг шинэ шатанд гаргаж чадна. Хүний биологи судалгааг шинэ түвшинд аваачин, хумхаа өвчнийг бүрэн устгаж, тэр бүү хэл өдгөө мэдэгдэж буй бүхий халдварт өвчнийг эмчлэх, урьдчилан сэргийлэх, эмчлэх боломж байжээ.

Ковид19 халдварын дэлхийн нийтийн эрүүл мэнд, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бүрэн тодорхойлоход эрт байгаа ч 2.7 сая хүн нэгэнт амиа алдаж хэдэн зуун сая хүний амьжиргаа бүрэн сүйрлээ. Эдийн засгийн үр нөлөө нь хоёр их наяд ам.доллар даваад явж буй. Хойшид цар тахлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хямрал он удаан үргэлжилнэ. Гэхдээ энэ үеийг ашиглан хүн төрөлхтөн эрүүл мэндийн мэдлэгээ дээшлүүлэх хэрэгтэй. Коронавируст халдвар жирийн иргэдэд нь амьдралын хэв маягаа өөрчлөх шаардлагатайг хангалттай мэдрүүлсэн бол улс орнуудад нийгмийн эрүүл мэндийн төслүүдэд гар татах хэрэггүйг тод томруун харууллаа.

2018 онд 228 сая хүн хумхаагаар өвдөж, 405 000 орчим хүн амиа алдсаны дийлэнх Африк тивийн тав хүртэлх насны хүүхдүүд байжээ. Шумуулаар дамжин халдварладаг энэ өвчлөл мөнхөд байсаар ирсэн. Гэхдээ хумхаагаас урьдчилан сэргийлэх, эмчлэх тал дээр сүүлийн 20 жилд дэлхий нийтээр анхаарч, хөрөнгө хаясны үрээр нас баралтыг хоёр дахин бууруулж чадсан юм. Энэ жишгээр сүрьеэ, халдварт саа, жилд 200 сая хүн өвчилдөг халуун орны шимэгчийн өвчлөлийг шийдэж болно.

Гэхдээ бүх халдварт өвчнийг эмчлэхээс ч илүүтэй хүн амын нас баралтад жин дардаг хорт хавдар, зүрх судас, мэдрэлийн өвчлөлийг бүрэн эдгээхээр дэлхий даяар мянга мянган эрдэмтэн, эмч нар тасралтгүй судалгаа, эрэл хайгуул хийж буй. Эрүүл мэндийн суурь судалгаанд хөрөнгө оруулснаар тэдний боломжийг нэмэгдүүлж, түүхийг ч өөрчлөх боломжтой.

Вакцинаар жишээ аваад үзэхэд л вакцинд зарцуулсан нэг доллар бүр нь эдийн засагт 44 долларын ашиг авчирдаг. Дэлхий дээр жил бүр 3 сая хүүхэд вакцины буянаар үхлээс аврагддаг бол 5 хүүхэд тутмын 1 нь вакцин хийлгэж чадаагүйгээс нас бардаг.

Тэгш хүртээмж

Эрүүл мэндийн аюулгүй байдлыг цөмийн зэвсэггүй болох, терроризм гэх мэт бусад аюул заналуудтай адил тэргүүлэх түвшний асуудал гэдгийг дэлхий нийтээрээ одоо л ойлгож буй.

Ихэнх улс орны хувьд цар тахал эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнийх нь үнэн дүр төрхийг ил гаргалаа. Засгийн газрууд одоо эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулах, стратегийн нөөц бий болгох, түргэн тусламжийн эмнэлгийн дэд бүтцийг өргөжүүлэх зэргээр яаралтай арга хэмжээ авч, өвчинтэй тэмцэхэд цэрэг армидаа илүү их найдаж байгааг бид харж байна.

Хамгийн сайн вакцин бол МӨНГӨ Анагаах ухааны судалгааны Wellcome Trust байгууллагын захирал Жереми Фаррар

“Дэлхийн эрүүл мэндийн асуудлыг шийдэхэд нэн тэргүүнд мөнгө хэрэгтэй. Их наяд ам.долларын зарцуулалтын үндсэн суурь нь нийтийн эрүүл мэндийн үйлчилгээ байх юм. Эх, хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах, хүний амьдралын чанарыг дээшлүүлэх цаашлаад тахал өвчний эсрэг эрүүл мэндийн тэгш тогтолцоо зайлшгүй шаардлагатай.

2020 оны дунд үе гэхэд АНУ-д коронавируст халдварын 2.5 сая гаруй тохиолдол бүртгэгдэж, дэгдэлт огцом өсөж байхад Кубын 11.3 сая хүн амд дөнгөж 2448 тохиолдол илэрч байв. Цар тахлыг хянаж чадсан тэдний амжилтын шалтгаан нь ердөө л эрүүл мэндийн оновчтой тогтолцоо. Куба улсад 1000 өвчтөнд 8.19 эмч ногдож байгаа нь дэлхийд хамгийн өндөр үзүүлэлт ажээ. Эсрэгээрээ 100 сая хүн амтай Этиоп улс том эдийн засагтай ч 100,000 хүн тутамд гуравхан эмч л ажилладаг.

Вакцины эргэлзээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2019 онд анагаах ухааны салбарт тулгарч болзошгүй аюул занал гэсэн жагсаалт гаргажээ. Энд “вакцины эргэлзээ” гэж албан ёсоор нэрлэгдсэн шинэ цагийнхны хандлага нэлээд дээгүүрт бичигдлээ. Хүмүүс мэдээлэлтэй болохын хэрээр уншсан дуулсан бүхэндээ итгэх, “тархи угаалт”-ад амархан өртөх нь бий. Үнэндээ ядуу буурай, хөгжиж буй орнуудаас илүүтэй АНУ, Их Британи, Япон зэрэг чинээлэг улсын иргэдийн вакцинд хандах эргэлзээ, эсэргүүцэл том асуудал дагуулж болжээ. Японд 2013 онд хүний хөхөнцөр вирусийн эсрэг вакцины хоруу чанарыг дөвийлгөсөн маргаан мэтгэлцээн ихээр гарч байлаа. Мэдээж вакцинд хамрагдах хүний тоо буурсан, үр дүнд нь умайн хүзүүний хорт хавдраар амиа алдагсдын тоо жилд таван мянгаар нэмэгджээ.

Аравхан жилийн өмнө дэлхий нийтээрээ бүрэн устгасан хэмээн ам бардам зарлаж байсан улаан бурхан өвчний дэгдэлт 2019 онд харьцангуй чинээлэг давхаргынхан оршин суудаг Европ тивээс эхэлж 207 мянган хүн амиа алдсан байх юм. Ийм нөхцөл байдал үүссэнийг мэргэжилтнүүд тайлбарлахдаа, олон хүүхэд улаан бурхан өвчнөөс хамгаалах MCV1 болон MCV2 вакциныг цаг тухайд нь хийлгээгүйтэй холбоотой гэж үздэг. Вирус дэгдэхээс найдвартай хамгаалахын тулд хүн амын 95 хувь нь вакцинжуулалтад хамрагдсан байх шаардлагатай аж.

Ямар ч вакцинд тодорхой хэмжээний хоруу чанар, эрсдэл бий. Харин нийгмийн эрүүл мэндийн асуудлыг хоолны ширээний амны зугаа болгосноор хожим гарах үр дагавар нь илүү ноцтойг дээрх жишээнээс харж болно.

Үнэндээ амьтнаас хүнд халдах магадлалтай зоонозын өвчин олон бий. Эдгээрийг таньж судлах, шинэ цар тахлын эрсдэлээс сэргийлэхэд дэлхий нийтээр эрүүл мэндийн салбарт хийх хөрөнгө оруулалт чухал. Вакцин боловсруулах ажил өнөөг хүртэл сулруулсан амьд вирусээр дархлаажуулах зарчмаар явагдаж ирсэн. Тэгвэл Ковид19 халдварын эсрэг өдгөө хийгдэж буй вакцинуудаас Pfizer болон Moderna- ийн бүтээгдэхүүнүүд вирусийн генийн мэдээллийн Рибонуклейн хүчил(мРНХ) агуулсан буюу цоо шинэ технологиоор хийгдсэн. Тухайлбал, мРНХ биед ормогцоо эсүүдэд нэвтрэн вирусийн сэртэнгийн уургийг кодоор үүсгэж, улмаар дархлааны тогтолцоонд таниулан эсрэг биетийн дархлаа тогтоодог онцлогтой. Цар тахлын эсрэг өндөр үр дүн үзүүлж буй энэ технологийг хорт хавдрын эмчилгээнд ашиглах зориулалтаар анхлан гаргаж авсан байдаг. Энэ жишгээр ХДХВ, хумхаа, сүрьеэгийн эсрэг илүү үр дүнтэй вакцин боловсруулах боломж нээгдэж буй.

1
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419