ҮХЦ-ийн гишүүнд нэрээ дэвшүүлэх бүртгэлийн хугацааг сунгажээ
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн хуралдаанаар “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлсэн. Улмаар 2021 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн 06.00 цагаас дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 00.00 цаг хүртэл төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг хязгаарлаж, хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэмийг тогтоосон. Үүнтэй холбогдуулан Улсын дээд шүүхээс 2021 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр нийтэд мэдээлсэн Үндсэн хуулийн цэцийн гишүүний албан тушаалд нэрээ дэвшүүлэх бүртгэлийн хугацааг 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 17.30 цаг хүртэл сунгажээ.