Улсын эмнэлэгт анх удаа хэвтээд хэд хонолоо. Манай улсын эмнэлэгийнхэн хүнд сурталтай,гарыг нь цайлгахгүй л бол хөдөлж өгдөггүй,ааш муутай гээд л ярьдаг. Гэхдээ хэвтэж буй хүмүүст нь бүр их юм байнаа.
Ариун цэвэр бүр зүгээр нойл. 1 өрөөнд 3-5 хүн байгаа юм. Дундаа нэг ариун цэврийн өрөөтэй. Жорлонд орох болгонд суултуур дээр нь гишгэчихсэн, гадуур нь бие засчихсан, нойлын цаасаа гадуур нь хаясан, усаа татаагүй байх бол энүүхэнд бас шалан дээр нь шүлсээ хаячихна. Гараа угаах өрөө тусдаа, нус цэр цусаа угаагаад гарсан бол хана, крант, гоожууранд нь наалдуулаад тэр чигээр нь үлдээчихнэ. Цэвэрлэгч цэвэрлэх ёстой л доо гэхдээ ямар нохой гахай биш дээ... За тэгээд хэзээ ч хаалгаа хаахгүй, нээлттэйгээр нь шөнө ч хамаагүй усаа гоожуулаад л нусаа нийгээд л тэгснээ гэрлээ унтраахгүй хаалгаа онгорхойгоор нь өрөөндөө яваад орчихноо.
Эргэлтээр гаднаас хүн оруулахгүй гэхэд юун сүртэй юм гэж ундууцна. Эмч, сувилагч байхгүй үед хулгайгаар орж ирнэ. Жоохон хүүхдээ хүртэл дагуулаад... Орж ирээд шууд гадуур хувцастайгаа орон дээр нь сууж авчирсан хоол, цайгаа хамт идэж ууна. Өвчтэй хүмүүс хэвтэж байхад гадны хувцсанд ямар ч нян, бактери яваа юм билээ. Жаахан хүүхдээ өвчтэй хүмүүсийн дунд оруулж ирж яанам бээ.
Эмчийн үгийг тоохгүй. Хоолны дэглэм барь гээд тусгай хоол өгж байхад л хоолшихгүй байна гээд өөрт нь юм ирээгүй байсан ч өрөөлийн хоолноос за ёстой нохой,гахай шиг идчихээд шөнө нь сандаргаад бөөн юм болно. Эмээ цагтаа уухгүй, тариа өвтгөлөө гэж баашилж хэдэн сувилагч руу уурлана. Тэгээд л эдгэхгүй байна, ингээд байна, тэгээд байна гэж гомдоллоно. Маргааш нь ар гэрээс нь ирж хэрүүл хийнэ, хөөрхий эмчийн л буруу.
Дураараа өөрийгөө оношлоод гаднаас хамаагүй эм,тариа авчирчихаад хийгээд өгөөч гэж гуйна. Танд болохгүй юм байнаа гэхээр хүнд сурталтай,хийхээсээ залхуурлаа гэнэ.
За тэгээд нэгнийхээ амгалан,тайван байдлыг бодно гэж ёстой байхгүй. Чанга, чанга утсаар ярина надаас бусад нь унтаж байна гэж бодох ч үгүй. Унтаж байхад ирж сэрээснээ өө унтаж байсан юмуу ч гэх шиг.
Ийм байгаад нь төр засаг л бас буруутай, төр засаг л эдгээхгүй байгаад байгаа гэж байгаа.
Монголчуудаа нээрээ арай дэндэнээ. Өөр зөндөө юм байна. Зүгээр л ийм бохир, бүдүүлэг байж яаж эдгэх гэсэн юм бээ?
Яагаад хүний төлөө төрж,б усдын төлөө амьдарж байгаа юм шиг аашилдаг юм бээ?
Сэтгэл судлаач Б.Баярцэнгэл