Байлдааны сумаа дутааж, дурангаа хагалаад зэмлүүлэхээс айж харуулын даргаа хөнөөжээ

2021-04-12, 17:51 Цаг үе 1,207 5
Байлдааны сумаа дутааж, дурангаа хагалаад зэмлүүлэхээс айж харуулын даргаа хөнөөжээ

Говь-Алтай аймгийн Алтай сум дахь хилийн 0214 дүгээр ангийн ... дугаар заставт үүрэг гүйцэтгэж байсан хугацаат цэргийн хоёр алба хаагч харуулын дарга, ахлах ахлагч Г-ыг буудаж амийг нь хөнөөн, буу, 45 ширхэг сумтай оргосон хэрэг энэ сарын 8-ны үдэш гарч, хилийн ойролцоох сумын иргэдийг айдаст автуулаад байв. Харин цагдаа, тагнуул, хил хамгаалах байгууллагынхны хамтарсан ажлын хэсгийнхэн цагийн байдлыг үнэлж, тохирсон үйл ажиллагаа явуулсны дүнд өчигдөр 10.20 цагийн үед ямар нэг эрсдэлгүй саатууллаа.

Тус заставын хугацаат цэргийн алба хаагч, Ховд аймгийн Чандмань сумаас ирсэн, 19 настай Х, Орхон аймгийн Баян-Өндөр сумаас татагдсан М нар дөрөвдүгээр сарын 8-ны 18.30 цагийн үед дээрх хэргийг үйлдээд зугтсан юм. Улмаар цэргийн албанд хамт ирсэн хоёр байлдагчдаа хандан “Та хоёр “онжав”-ыгаа бид яах ч үгүй” гээд орхиод явсан аж. Тухайн үед нь холбооны хэрэгсэл ажиллагаагүй болсон тул үлдсэн хоёр цэрэг нь отрядын төвдөө болсон явдлыг мэдэгдэхийн тулд явганаар 25 км замж туулж, хугацаа алдан мэдээлэл өгчээ. Цагдаагийн байгууллагад энэ тухай мэдээлэл энэ сарын 8-ны 22.58 цагт ирсэн бөгөөд Говь-Алтай аймгийн Цагдаагийн газар, ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба, Тусгай хэлтсийн ажилтнууд хэргийн газарт ажилласан юм.

ХХЕГ-ын дэд дарга, хошууч генерал Ш.Лхачинжав өнгөрсөн баасан гарагт хэвлэлийнхэнд “Харуулд хамт үүрэг гүйцэтгэж байсан Д, Т нар хилийн отряддаа болсон явдлын талаар мэдэгдсэн. Талийгаач ахлах ахлагч Г цэргийн алба хаагчидтай элэгсэг дотно харилцдаг, тэдэнд зориулж шүлэг зохиож, дуу дуулж өгдөг, ямар нэг дарамт шахалт үзүүлдэггүй байсныг цэргүүд хэлж байгаа. Ноцтой хэрэг өдүүлж оргосон хоёр байлдагч замдаа Алтай сумын Хонхор заг гэдэг газар хаваржиж буй айлаас мотоцикл, боорцог, хүнсний зүйл дээрэмдэж явсан. Нутгийн гүн рүү зугтах замд мотоциклынх нь шатахуун дуусаж орхисон” хэмээн мэдээлсэн юм.

Эх сурвалжуудын мэдээлснээр гэмт хэрэг өдүүлсэн Х, М нарыг сэтгэл зүйн хувьд тогтворгүй байж болзошгүй хэмээн отрядын сэтгэлзүйч нар нь тодорхойлж, заставын сэтгэл зүй, соёл хүмүүжил хариуцсан орлогч нар анхаарах шаардлагатай гэж дүгнэж байсан аж. Харамсалтай нь, заставын тухайн албан тушаалтан нь цар тахлын улмаас анги, байрлалдаа очиж чадахгүй хөл хоригдсоноос сэтгэл зүйд нь чиглэсэн ажил хийж чадаагүй гэх мэдээлэл байна. Хоёр байлдагчийн нэг нь ерөнхий боловсролын сургуульд сурч байхдаа нэлээд хэдэн танхимын цонхыг ямар нэг шалтгаангүйгээр хагалсан нь сэтгэл зүйн хувьд тогтворгүй гэж үзэх үндэслэл болсон сурагтай. Харин нөгөө нь бусдыг даган дуурайж юу ч хийж болзошгүй гэж отрядын сэтгэлзүйч нар нь дүгнэжээ.

Тэд гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаанаа ар гэрийнхэндээ “Армид дарамт шахалт ихтэй байсан учраас ийм хэрэг хэрэг хийчихлээ” хэмээн тайлбарласан тухай зарим цахим хуудсанд бичиж байна. Бидэнд ирсэн мэдээллээр дээрх хоёр алба хаагч тухайн өдөр харуулд гарч байхдаа байлдааны сумаар бай буудаж дутаасан, дурангаа хагалж гэмтээсэн бөгөөд харуулын дарга нь зэмлэнэ гэдгээс айсандаа уг ноцтой хэргийг өдүүлсэн бололтой. Ингэхдээ харуулын цамхгийн ойролцоогоос нэг нь эхэлж буудаж, онохгүй бол нөгөөх нь үргэлжлүүлэн егүүтгэхээр тохиролцсон байсан гэнэ. Түүгээр ч зогсохгүй дээрх хоёр алба хаагч харуулын байрандаа ирэх ёстой цагаасаа өмнө ирээд уг хэргийг үйлджээ.

Тэд талийгаач ахлах ахлагч Г-ын гар утсыг авч явж байсан агаад түүгээрээ ар гэрийнхэнтэйгээ холбогдож байж. Х, М нарыг Говь-Алтай аймгийн Алтай сумын төвөөс хойш 50 км газар, Бадрал багийн нутагт орших Аж богдын нурууны үргэлжлэл Зөөлөн богд уулнаа бүгж байгааг нь тогтоон ар гэрийнхнийх нь тусламжтайгаар саатуулсан юм. Ингэхдээ Х-гийн ах нь утсаар холбогдон, “Ахлах ахлагч Г амьд байгаа” гэх зэргээр ярилцаж байж бууг нь хаяулж баривчилсан гэнэ. Өдгөө тэднийг Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн 10.1 дэх хэсгийн “бүлэглэж, албан үүрэгтэй нь холбогдуулж бусдын амийг бүрэлгэсэн”, 28.2-ын “дарга, захирагчаа эсэргүүцсэн”, 28.5-д заасан “цэргийн албанаас оргон зайлсан”, 28.15-ын “хилийн алба хаах журам зөрчсөн”, 17.2-т заасан “Бусдын эд хөрөнгө дээрэмдсэн” гэх үндэслэлээр сэжигтнээр тооцон цагдан хорьсон байна.

4
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419