Б.Батчулуун: Намайг цагдаагаас шалгасан, торгосон гэдэг нь ХУДАЛ
Дуучин С.Сэрчмаа, Б.Батчулуун нар замын түгжрэлд онигоо ярьж байгаа нэрийн дор садар самуун, хүчирхийллийн тухай ярьсан нь олон нийтийн зүгээс ихээхэн шүүмжлэл дагуулж, сошиалаар хүчирхийлэгч нарыг бойкотлох аян ч өрнөөд байна.
Тэгвэл уг асуудлыг Цагдаагийн байгууллагаас шалгаад эхэлсэн талаар мэдээлэл гарч эхэллээ.
Олон нийтийн сүлжээгээр цацагдсан уг мэдээллийн талаар Никитон хамтлагийн дуучин Б.Батчулуунаас өөрөөс нь тодруулахад ямар нэгэн байдлаар цагдаагийн газраас холбогдоогүй, мэдүүлэг аваагүй байна хэмээсэн юм.
Цагдаагийн газраас түүнийг шалгаж байгаа болон зөрчлийн хуулиар торгосон гэх мэдээлэл нь ор үндэсгүй, худал мэдээлэл гэсэн юм.