Бүх нийтийн эрх зүйн мэдлэг маш муу байна, Х.Нямбаатар сайд аа!

2021-04-12, 16:30 Цаг үе 454 0
Бүх нийтийн эрх зүйн мэдлэг маш муу байна, Х.Нямбаатар сайд аа!

Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний зөвлөлийн гишүүд

Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 50 дугаар тогтоолоор  “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг баталсан. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд багагүй хугацаа өнгөрсөн ч урлаг, соёлын ододоос авхуулаад төрийн албан хаагч, залуус хуулийн наад захын мэдлэггүй байна. Үүний бодит баталгааг ЦЕГ-аас гаргасан 2021 оны эхний гурван сарын судалгааны дүн илтгэж буй. Тус гэмт хэргийн судалгаанаас харахад боловсролгүй гэхээсээ боловсролтой нь гэмт хэрэгт хамгийн их холбогдсон байсан. Тодруулбал, 2020-2021 оны эхний гурван сард 1 076 дээд боловсролтой хүн, энэ мөн хугацаанд 316 боловсролгүй хүн гэмт хэрэг үйлджээ. Мөн иргэд хорихт хүмүүжиж гарсан ч гэмт хэрэг үйлдэх нь багасаагүйг уг судалгаа харуулсан байна. Харамсалтай ч нэг зүйлийг онцлоход, 18-24 насныхан хамгийн их гэмт үйлдсэнийг уг статистикт дурдсан байна. Энэ нь боловсролын байгууллагын сургалт үр дүнгүй, залуус хуулийн энгийн мэдлэггүйг илтгэж буй болов уу. Үүнээс гадна хорих байгууллага хүмүүжигч нартайгаа тийм ч сайн ажилладаггүй бололтой.

Нөгөөтэйгүүр, нийгмээ, хүн ардаа соён гэгээрүүлэх үүрэгтэй урлаг, соёлынхон хүчингийн гэмт хэргийг өөгшүүлж, онигоо мэтээр ярихыг олон нийт харлаа. Харамсалтай нь, хүчингийн гэмт хэргийн талаар ярьсан нэрт дуучин өөрийн нүүр номдоо “Би онигоо ярьсан болохоос гэмт хэрэг хийгээгүй” хэмээн хээв нэг бичсэн харагдсан. Онигоо юу гэмт хэрэг үү гэдгээ ялгадаггүй нөгөө дуучин нь бас л биеэ өмөөрсөн пост оруулсан байсан. Монголоос өөр улс үндэстэн уучлал гуйхдаа “Би буруу юм хийжээ. Үнэхээр их гэмшиж байна. Та бүхнээсээ уучлал гуйя. Ийм байж болохгүй, миний алдааг битгий давтаарай” хэмээдэг. Харин Монголд эсрэгээ, “Би санаандгүйгээр, ер нь би буруугүй” гэх нь холгүй “Уучлал гуйдаг”.

Үүгээр дамжуулаад дээрх нэр бүхий хоёр дуучинд, мөн хүчирхийлэгч нарт гэж хэлэхэд, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орох, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийх бол хүчиндэх гэмт хэрэг шүү. Бүр 1-5 жил хүртэлх хугацаанд хорих ялын хариуцлагатай.

Ер нь сайн ах нар нь амралтад дагуулан явж, архи шахан тасалж байгаад “янзлах” нь ХҮЧИН-гийн гэмт хэрэг гэдгийг одоо болтол ойлгодоггүй охид, хүүхнүүд маш олон бий. Ялангуяа оюутан залуус, өсвөр насны, дунд сургуулийн охид энэ төрлийн хохирогч болох нь элбэг. Харин хохирогч болсноо нууцалдаг тул ч манай улсад хүчингийн гэмт хэрэг ужгирж, давтагдсаар байгаа нь нууц биш ил болсон зүйл. Олонх хохирогч ичихдээ, нэр хүндээ бодсондоо, аав, ээж нь ойлгохгүй гэж айснаас хүчингийн гэмт хэргийн хохирогч болсноо нууж насан туршдаа сэтгэлийн шархтай явах болдог.

Уг хэргийг өөгшүүлэх, сэдэл санаа өгөх заалт ч Эрүүгийн хуульд байгааг эрхзүйчид шүүмжилдэг. Уг хуулийн завхрал, алдааг засахаа манай улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд амласан удаатай. Өөрөө ахлан байж батлуулсан хуулиа засах талаар одоогоор бодитой хэрэгжүүлсэн зүйл алга.

Юу юуны түрүүнд бүх нийтийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх хүндээ хүрсэн дорвитой ажил зохион байгуулах шаардлагатай байна. Саяхан Хууль зүй, дотоод хэргийн сайд бөгөөд Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний зөвлөлийн дарга Х.Нямбаатар “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг сайн хэрэгжиж байгааг цохон тэмдэглэсэн байна билээ. Бодит амьдрал дээр хэрэгжилт ямар байгааг дээрх хоёр дуучныг жишээ, хариуцдаг агентлагаас гаргасан судалгаанд гарах тоо өөрөө “хүүрнэн өгүүлээд” өгөх болов уу. Бүх нийтийн эрх зүйн мэдлэг маш муу байна, Х.Нямбаатар сайд болон Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний зөвлөлийн гишүүд ээ.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419