С.Ганбаатар МҮЭХ-г өөртөө, газрыг нь МДТОФ ХХК-д шилжүүлж байгаад…

С.Ганбаатар МҮЭХ-г өөртөө, газрыг нь МДТОФ ХХК-д шилжүүлж байгаад…

УИХ-ын гишүүн Сайнхүүгийн Ганбаатартай холбоотой зарим эргэлзээтэй мэдээллийг бид өмнө нь хүргэж байв. Энэ удаад МҮЭХ (Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо)-г өөрийн нэр дээр бүртгүүлж, тус холбооны Тээвэр үйлчилгээний төв буюу авто баазын газрыг “шилжүүлсэн”, үүнтэй холбоотой “өгөө, аваа” хэрхэн бий болсон талаарх мэдээллийг ил болгож байна.

МҮЭХ-НЫ ТЭЭВЭР ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВИЙН ГАЗАР МДТОФ ХХК-Д ШИЛЖСЭН НЬ

2002.12.31. Нийслэлийн Засаг дарга М.Энхболдын 565 дугаартай Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай захирамжаар Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, Замын цагдаагийн газрын зүүн талд байрлалтай 12 000 ам метр газрыг үйлчилгээний зориулалтаар гурван жилийн хугацаагаар ашиглуулахаар МҮЭХ-ны нэр дээр олгосон. (Уг захирамжийг гаргахдаа Монгол Улсын Газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 2.4 дүгээр заалт, нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 1995 оны 86 дугаар тогтоолыг үндэслэсэн)
2006.09.21. Нийслэлийн Засаг дарга Ц.Батбаярын 460 дугаартай Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг сунгах тухай захирамжаар Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, Замын цагдаагийн газрын зүүн талд байрлалтай 13 500 ам метр газрыг үйлчилгээний зориулалтаар МҮЭХ-нд таван жилийн хугацаатай эзэмшүүлэхээр олгосон. (2002 оны 565 дугаар захирамжийг үндэслэсэн)
2012.04.10. Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаярын А/244 дугаартай Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай захирамжаар Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, Замын цагдаагийн газрын зүүн талд байрлалтай 13 500 ам метр газрыг үйлчилгээний зориулалтаар МҮЭХ-нд таван жилийн хугацаатай эзэмшүүлэхээр олгосон. (Нийслэлийн Засаг даргын 2006 оны 460 дугаар захирамжийг үндэслэсэн)
2013.10.30. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн А/979 дугаартай Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, хэмжээ, зориулалт өөрчлөх тухай захирамжаар Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, Замын цагдаагийн газрын зүүн талд байрлалтай 13 500 ам метр газрыг орон сууц, үйлчилгээний зориулалтаар МҮЭХ-нд таван жилийн хугацаатай эзэмшүүлэхээр олгосон. (Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/244 дугаартай захирамжийг үндэслэсэн)
2014.02.24. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн А/113 дугаартай Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх шилжүүлэх тухай захирамжаар Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, Замын цагдаагийн газрын зүүн талд байрлалтай 471 ам метр газрыг үйлчилгээний зориулалтаар МҮЭХ-нд таван жилийн хугацаатай эзэмшүүлэхээр олгосон. (Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/979 дугаартай захирамжийг үндэслэсэн)
2014.02.24. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн А/113 дугаартай Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх шилжүүлэх тухай захирамжаар Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, Замын цагдаагийн газрын зүүн талд байрлалтай 13 029 ам метр газрыг орон сууц, үйлчилгээний зориулалтаар МДТОФ ХХК-д таван жилийн хугацаатай эзэмшүүлэхээр олгосон. (Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/979 дугаартай захирамжийг үндэслэсэн)
2017.01.22. Нийслэлийн Засаг дарга С.Батболдын А/24 дугаартай Газар эзэмших, ашиглах эрхийн талбай, зориулалт, байршил, нэр өөрчлөх тухай захирамжаар Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, Замын цагдаагийн газрын зүүн талд байрлалтай 13 029 ам метр газрыг орон сууц, үйлчилгээний зориулалтаар МДТОФ ХХК-д таван жилийн хугацаатай эзэмшүүлэхээр олгосон. (Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/113 дугаартай захирамжийг үндэслэсэн)

С.ГАНБААТАР “ҮЙЛДВЭРЧИН” ОРОН СУУЦ, “АЛЬФА” ЗОЧИД БУУДАЛ, “UNION BUILDING” БАЙГУУЛАМЖТАЙ ХОЛБОГДОХ НЬ

2010.02.01. С.Ганбаатар нь МҮЭХ-г үүсгэн байгуулагч, 100 хувь дангаар эзэмшигчээр улсын бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээ авчээ. Одоо тус холбооны ерөнхийлөгчөөр тухайн үед дэд ерөнхийлөгчөөр байсан Хаянхярваагийн Амгаланбаатар ажиллаж буй.
2012.03.19. С.Ганбаатар нь МҮЭХ-ны ерөнхийлөгчөөр ажиллаж байх үедээ МДТОФ ХХК-ийн ерөнхий захирал Ц.Энхцогттой дэд ерөнхийлөгч Х.Амгаланбаатараар төлөөлүүлэн “Хөрөнгө оруулалт, барилгын ажлын гүйцэтгэлийн гэрээ” гэгчийг байгуулсан. Тус гэрээнд МҮЭХ-ны харьяа Тээвэр үйлчилгээний төвийн 13.5 га талбай бүхий газрыг МДТОФ ХХК-д шилжүүлсний төлбөр болгон “Үйлдвэрчин” хороолол барих, мөн 12 давхар бүхий, 1-3 дугаар давхартаа үйлдвэрлэл, сургалт, үйлчилгээний төв, 4-12 дугаар давхартаа өндөр зэрэглэлийн зочид буудалтай орчин үеийн загвар хийц бүхий барилга бариулахаар тусгажээ. МДТОФ ХХК-тай уг гэрээг байгуулах ажлыг Л.Цогбадрах (2007-2014 онд МҮЭХ-ны Ерөнхий зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан) гэгч нь гардан зохион байгуулсан. Л.Цогбадрах нь С.Ганбаатартай ойр дотно холбоотой. Л.Цогбадрахын хүү Ц.Ууганбадрах, С.Ганбаатарын эхнэр Б.Тунгалаг хоёрын хамтын эзэмшил бүхий “Дархан ургах наран зүг” ХХК (2010 онд үүсгэн байгуулсан) одоо ч бий.
2016.04.30. МДТОФ ХХК нь гэрээнд заасны дагуу 12 давхар 4275 ам метр хэмжээтэй үйлдвэрлэл, үйлчилгээ, зочид буудлын зориулалттай барилгыг хүлээлгэн өгсөн. Мөн “Үйлдвэрчин” гэх нэртэй хоёр корпус бүхий 600 айлын орон сууцыг барьж, хүлээлгэн өгсөн. Үлдсэн газарт нь “Union building” байгууламжийг барьж, ашиглалтад оруулжээ. 12 давхар “Альфа” зочид буудал нь одоо “Union building”-ийн баруун талд байрлаж буй бөгөөд 2017 оны долдугаар сарын 3-наас ашиглалтад оруулсан. “Альфа” зочид буудлын захирлаар Нэргүйн Энхманлай гэгч нээгдсэн цагаас нь хойш ажиллаж байгаа. Тэрбээр С.Ганбаатарын итгэлтэй хүн. Түүнчлэн Н.Энхманлай нь УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн ойрын хамаарлын хүнтэй ГЭГА ХХК-ийг үүсгэн байгуулж, хамтран хувьцаа эзэмшдэг.
МДТОФ ХХК-ийн барьсан “Union building” барилгын A корпусын 304 тоотын 136 ам метр талбайг С.Ганбаатарын эхнэр Б.Тунгалаг түрээсэлж, “Адвант трейд” ХХК үйл ажиллагаа явуулдаг. Гэхдээ түрээсийн төлбөр төлдөггүй. МҮЭХ МДТОФ ХХК-д Тээвэр үйлчилгээний төвийн газрыг шилжүүлсэнтэй холбоотойгоор тус байр С.Ганбаатарт “шилжсэн” байж болзошгүй ажээ.

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

3
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419