Ер нь Ерөнхийлөгчийн сонгууль болох нь уу?

Ер нь Ерөнхийлөгчийн сонгууль болох нь уу?

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хуульд нийцсэн, эсэхийг хянан хэлэлцэх Цэцийн дунд суудлын хуралдааныг ирэх баасан гарагт товложээ. Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны сонгуульд нэр дэвших эрхтэй, эсэхийг шийдэх гэдгээрээ эчнээ танил болж, хүлээлт үүсгэсэн эл асуудлыг үндсэндээ энэ долоо хоногт нэг тийш болгох нь.

Нэр бүхий иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 26.2 буюу нэр дэвшигчид тавих шаардлагад өмнө нь Төрийн тэргүүнээр сонгогдон ажилласан иргэнийг бүртгэхгүй байхаар хуульчлаагүй, 3.1.2-т “нэр дэвшигч” гэж 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Үндсэн хууль болон энэ хуульд заасны дагуу Ерөнхийлөгчид нэр дэвшин бүртгүүлж, үнэмлэх авсан, Монгол Улсын уугуул иргэнийг ойлгоно” гэж заасан нь Үндсэн хуулийн 30.2 буюу “Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” хэмээх заалтыг зөрчиж байна уу гэдэгт Цэц хариулах болчихоод буй.

…Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг ирэх сарын 5-ны дотор Сонгуулийн ерөнхий хороонд нам, эвсэл нь ирүүлэх ёстой. Харин нэр дэвшүүлэх эрх бүхий субъектүүдын өмнө тулгарсан асуудлыг харахаар Ерөнхийлөгчийн сонгууль ер нь болох нь уу, нэр дэвшүүлэх эрхтэй газар үлдэх нь үү гэх бодол төрж байна…

Үндсэн хууль зөрчсөн гээд Цэц дүгнэчихвэл УИХ түүнийг нь уухайн тас хүлээгээд авах биз. Улмаар одоогийн Төрийн тэргүүн Х.Баттулга, өмнө нь энэ албанд сонгогдон ажилласан П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нар дахин нэр дэвших эрхгүй гэдгийг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд тодорхой зааж, хуульчилна гэсэн үг. Үнэмлэхүй олонх бүхий парламентын хувьд хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь ядаж цөхөх зүйл биш.

Харин Үндсэн хууль зөрчөөгүй гэж Цэц дүгнэвэл Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвших эрхтэйгээ үлдэнэ. Мэдээж энэ нь тэр АН-аас нэр дэвшинэ гэсэн үг биш. Тэгж яривал АН энэ удаагийн сонгуульд оролцож чадах, эсэх нь ч эргэлзээтэй болчихсон. Иймд Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн цэцийн зэрэгцээ Дээд шүүх тийш сэтгэл чилээж суугаа нь лав. Цэцийн шийдвэр өөрт нь халгаагүй гарч гэмээнэ нэр дэвших намаа асуудалгүй байлгахын тулд Дээд шүүхээс таатай чимээ чагнан суух нь гарцаагүй. Гэвч хоёр талд нэг нэг хүнийг намын даргаар тодруулж, түүнийгээ бүртгүүлэх аль алиных нь хүсэлтийг Дээд шүүх хүлээн авах нь юу л бол. Учир нь 2021 он гарахаас өмнө буюу одоогийн хагарал, хэрүүл хурцдахаас өмнө АН-ын үндсэн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх, намын даргын бүртгэлийг өөрчлүүлэх болон бусад хүсэлтийг Дээд шүүх хангахаас татгалзсан шийдвэр нь хэвээр буй. Өөрөөр хэлбэл, Дээд шүүхийн бүртгэлд тус намыг төлөөлөх эрх бүхий этгээдийн бүртгэл тодорхой бус үлдэж, АН дотоод асуудлаа шийдвэрлэж байж дахин хандах ёстой атал тус тусдаа байр, тамга, даргатай болж, хагарал нь улам гүнзгийрэв.

М.Тулгатыг даргаараа сонгосон, С.Эрдэнийн талынхан ээлжит бус их хурлаараа “Ерөнхийлөгчийг буруушаах тухай тогтоол” баталж, АН-д бий болсон хагарлын гол буруутнаар Х.Баттулгыг шулуухан нэрлэж байгаа. Мэдээж нөгөө тал буюу О.Цогтгэрэлийг даргаараа сонгосон, Ц.Туваан тэргүүтэй хүмүүс тэднийг буруутгахгүй сууна гэж үгүй. Хоёр талаас тав таван хүнтэй ажлын хэсэг байгуулан, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах дотоод сонгуульдаа хамтран бэлтгэе гэж С.Эрдэнийн талынхнаас өнгөрсөн долоо хоногт уриалж эхэлсэн ч итгэл үл төрүүлнэ. Гэвч тус тусдаа зүтгээд Дээд шүүхээс хэн хэн нь өөдтэй хариу хүлээж авахгүйгээ гадарлаж байгаа АН-ынхан ёстой л нэг удаагийн арга хэмжээ авч, ойрын үед гар барьсан болох биз. Эс бөгөөс тэд 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох, ер нь энэ чигээрээ оршин тогтнох уу гэдэг нь жинхэнэ асуудал болно. Одоо тэд зөв харж инээн, буруу харж уйлан байж нэг дээвэр дор орохын тулд нэлээд тохиролцоо хийх шаардлагатай төдийгүй сонгуулийн дараа дахин салж, магадгүй туурга тусгаар намууд болон, 2024 онд өрсөлдөж ч мэднэ.

АН-ынхан ийнхүү нуруу нуруугаа харуулж суучихад байхад Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эрх бүхий МАХН-ыг өөртөө нэгтгэхээр МАН-ынхан ажиллаж буй. 10 жилийн өмнө мөр мөрөө хөөсөн тэд намынхаа 100 насны босгон дээр нэгдэж, хамтрах талаар ярьж байгаа гэгдэж буй ч аль алинд нь бодол бий. Хоёр намын ерөнхий нарийн бичгийн дарга болох Д.Амарбаясгалан, Б.Тулга нараар ахлуулсан, тал талаасаа арав, арван хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг албан ёсоор байгуулагдсан бөгөөд зарим эрх бүхий албан тушаалтны хэлж, бичиж байгаагаас харахад тэдний нэгдэл нэгэнт тодорхой болсон гэлтэй. МАХН дангаараа байх тохиолдолд нэр дэвших хамгийн өндөр магадлалтай гэгддэг С.Ганбаатарыг ч тус намын удирдлагын зүгээс үгүйсгэх хандлага гаргах болсон юм. МАХН-ын нийслэлийн хорооны дарга Э.Эрдэнэжамъян сүүлд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Хоёр нам нэгдэж, нийлэх асуудлыг Ерөнхийлөгчийн сонгуультай холбомооргүй байна. Үүнд хувь хүн ямар нэг байдлаар ажил, албан тушаалын амбицтай байгаа юу гэдэг нь хамгийн сүүлд эрэмбэлэгдэх ёстой. 100 жилийн ой жил бүр тохиохгүй. Энэ агуу түүхийн дэргэд одоогийн гишүүдийн ажил, албан тушаалын мөрөөдөл доор түвшинд яригдана” хэмээн МАН-тай нэгдсэн тохиолдолд хэнийг нэр дэвшүүлэх тухайд байр сууриа илэрхийлсэн байна лээ.

МАХН-тай нэгдэх, эсэхээс үл хамааран МАН-аас нэр дэвших хүн нь тус намын дарга У.Хүрэлсүх гэдэг нь үндсэндээ тодорхой болсон. Гэтэл Ерөнхийлөгч Х.Баттулга нэр төрөө сэргээлгэхээр Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн баасан гарагт түүнд холбогдох нэхэмжлэл гаргасан. Ерөнхийлөгчийн дэргэдэх Хууль зүйн бодлогын зөвлөлийн гишүүн, хуульч А.Эрдэнэцогт түүнийг төлөөлөн Сүхбаатар дүүргийн анхан шатны хэргийн шүүхэд нэхэмжлэлийг хүлээлгэн өгөхдөө “Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх Ерөнхийлөгч, түүний ажил хэргийн нэр хүндийг илтэд гутаасан мэдээлэл тараасан. Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмнийг үймээн самуунд турхирч, хөрөнгө санхүүжилт гаргаж байна хэмээн ард түмэн өөрсдийн үзэл бодлыг илэрхийлсэн, тайван жагсаалыг улстөржүүлсэн. Цаашид ч ийм үйл ажиллагаа төлөвлөж байхыг үгүйсгэхгүй гэх худал мэдээллийг зориуд тараасан. Үндэслэлгүй худал мэдээлэл тараасaн У.Хүрэлсүх хэлсэн үгийнхээ үнэн, зөвийг баталж, нотлолгүй алга болсон” хэмээн хэлсэн юм.

Үнэхээр ч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаас огцрохоо мэдэгдэхдээ “Залуучуудын жагсаал, цуглааныг далимдуулан улс төрийн үйл ажиллагаа явагдсан. Миний итгэж, найдаж явсан Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмнийг үймээн самуунд турхирч, хөрөнгө санхүүжилт хийж, иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх үйл явцыг улстөржүүлсэн. Миний итгэл найдвар үнэхээр алдарч байна. Цаашид зохион байгуулалттайгаар жагсаал, цуглаан хийж, Засгийн газрыг тогтворгүй байлгах, олон түмнийг эмх замбараагүй байдалд өдөөн турхирах гэсэн ийм үйл ажиллагаа төлөвлөж байхыг үгүйсгэхгүй. Тиймээс улсынхаа эрх ашгийг дээдэлдэг Ерөнхий сайдын хувьд Монгол Улсын Засгийн газар, Ерөнхийлөгч гэсэн төрийн институц хооронд улс төрийн зүй бус харилцаа үүсэх, улмаар олон нийт үймээн самуунд татагдан орж, монгол хүний амь нас эрсдэх вий гэдгээс урьдчилан сэргийлж байна. Та бүхэн долдугаар сарын 1-ний үйл явдлыг мартаагүй. Үүн шиг үйл явдал дахиж бүү давтагдаасай хэмээн Ерөнхий сайдын хувьд хүсэж байна. Огцорч буй маань ч үүнтэй холбоотой” хэмээсэн нь үнэн. Шүүх үүнд ямар хариу өгөхийг хэлж мэдэхгүй ч аливаа сонгуульд нэр дэвшигчийн хувьд хууль, шүүхийн байгууллагатай орооцолдож, нэр дээрээ нэхэмжлэл хүлээж авах нь яавч хүсэх зүйл биш.

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эрхтэй ХҮН-ыг ч хэл ам тойрсонгүй. Б.Найдалаа, Т.Доржханд нар хуурамч баримт бичиг бүрдүүлэн, намын даргаар ээлжлэн бүртгүүлсээр байгаа нь хууль бус хэмээн нэр бүхий хүмүүс өнгөрсөн баасан гарагт мэдээлэл хийсэн. 2020 оны орон нутгийн сонгуулиар нийслэлийн ИТХ-д тус намаас нэр дэвших хүмүүсийн эрхийг хэсэг хугацаанд хязгаарлахад хүргэсэн маргаан тарьсан хүмүүс ийн мэдэгдсэн юм. Үе үе ХҮН-ыг хутган үймүүлэх гэж гарч ирдгээрээ хэдийн танил болсон тэдний ээлжит “ажиллагаа” ямар үр дагаварт хүргэхийг өнөөдөр хэлэхэд эртэднэ.

Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг ирэх сарын 5-ны дотор Сонгуулийн ерөнхий хороонд нам, эвсэл нь ирүүлэх ёстой. Харин нэр дэвшүүлэх эрх бүхий субъектүүдын өмнө тулгарсан асуудлыг харахаар Ерөнхийлөгчийн сонгууль ер нь болох нь уу, нэр дэвшүүлэх эрхтэй газар үлдэх нь үү гэх бодол төрж байна.

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419