Эмч нарт тохиолддог хөнгөн гунигт явдлууд
- Ямар нэг яр шарх, өвчилсөн биеийн хэсгийн зураг тэдний гар утсаар дүүрэн байдаг. Харин бусад хүмүүс тэр зургуудыг хараад цочирддог.
- Оройн парти, найз нарынхаа уулзалтыг цуцалчихаад байхад өвчтөн нь товлосон цагтаа ирэхгүй байна гэдэг бол гамшиг.
- Юуны эмч гэдгээс үл хамааран бүхнийг мэдэх ёстой гэсэн шиг танилууд нь тэднийг хараад хамаг өвчин, зовлонгоо тоочиж эхэлдэг.
- Тэднийг өвдөх үед бусад хүмүүс “Чи өвдөх эрхгүй” гэж байгаа юм шиг аашилдаг. Эмч юм байж өвдөөд арчаагүй юм бэ?! гэх зэргээр даапаалдаг.
- Интернет, лам, бөөгөөс өөрийнхөө өвчний тухай элдэв цуу яриа, үлгэр, домог уншиж ирчихээд эмчтэй шинжлэх ухааны төвшинд мэтгэлцэх нь тэдэнд тэнэг санагддаг.
- Тэд үргэлж хэн нэгний эрүүл мэндэд санаа зовниж явдаг.
- Бүх нийтийн хөл хорио тогтоосон ч эмч бүр илүү их ажиллах шаардлага тулгардаг. Гэвч хотын дарга тэдэнд ажилдаа очих зөвшөөрөл өгдөггүй.