Хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч Н.Цэдэнбал: "Одоо хангалттай!"

Хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч Н.Цэдэнбал: "Одоо хангалттай!"

Катарт болох 2022 оны хөлбөмбөгийн ДАШТ-ний урьдчилсан шатанд өрсөлдөж буй манай улсын шигшээ баг өнгөрсөн 3-р сарын 30-нд Японы багтай тоглож, 14:0 харьцаатай хожигдсон нь иргэдийн зүгээс багагүй шүүмжлэл дагуулсан билээ. Энэ талаар Монголын шигшээ багийн ахлагч Н.Цэдэнбал сошиал хаягаараа дамжуулан үзэл бодлоо илэрхийлсэн байна.

"2 сарын 26-нд эх орноосоо гараад 21 хоног Турк улсад бэлтгэл хийж, Тажикстан, Япон улсуудтай тоглолтоо хийгээд, эх нутагтаа ирж Төв аймгийн бэлтгэлийн бааз дээр 9 хоног каринтинд ороод, яг 43 хоногийн дараа гэртээ орж ирлээ. Гэрлүүгээ харьж явахдаа ямар хэцүү мэдрэмж мэдэрснээ та бүхэнтэй хуваалцмаар санагдлаа. 16 жил энэ улсын шигшээ багт хүчин зүтгэсэний хувьд ирээдүйн дүү нарийнхаа төлөө үзэл бодолоо илэрхийлэх эрх нь байгаа байх гэж бодоод бичиж байна. Эхлээд 2 тоглолтод ялагдал хүлээсэндээ үзэгч, фанатуудаасаа УУЧЛАЛ гуйж байна.

Цар тахлын улмаас 460 хоног тэмцээнгүй, тоглолтгүй байсан бид нар бүх хүч чадлаа дайчлан тоглосон шүү гэдгээ хэлье. Үнэндээ 11 сард дуудагдаад, 12 сараас зарим нь гэртээ бэлтгэл хийж, зарим нь бүр гадагшаа явахын өмнөх өдөр л ажлаасаа чөлөө авч багтайгаа нэгдсэн. Бид нар олон улсын жишигт хүрэх гэж бүх чадлаа дайчилсан. Бидэнд чанартай бэлтгэл хийсэн 21 хоног байлаа. Хожигдол бол хожигдол. Уг нь бол Японы хаалганд гоол оруулая, довтолж тоглодог Монголыг харуулъя гэж ахлах дасгалжуулагчийнхаа хэлснээр хичээлээ. Гэвч болсонгүй. Хамгийн хүнд үед эрсдэл хүлээж багийг авсан Растислав Бозик дасгалжуулагчдаа, мөн холбоондоо, арын албаны хүмүүст, ерөнхийлөгч А.Ганбаатар таньд багийнхаа нийт тамирчдын өмнөөс БАЯРЛАЛАА гэж хэлье.

Гэвч холбооны генсек (Хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар) маань бидний зүрх сэтгэл, хичээл зүтгэлийг ойлгохгүй байгаа бололтой. Уг нь 2015 онд шинэ удирдлага гараад, сүүлийн жилүүдэд их олон зүйл өөрчлөгдөж, хөгжих боломж, хонгилын үзүүрт асах гэрэл үзэгдэж, дүү нарыг маань сайхан ирээдүй хүлээж байна гэсэн горьдлого төрж эхлэсэн юм. Харамсалтай нь буцаад л 2000 он уруу ухарлаа.

Биднийг эх нутгаасаа гарахын өмнө Тэрбаатар дарга эх орноосоо урвагч мэтээр албан бичиг өгч, сэтгэл зүйн хүнд байдалтай эх орноосоо гарсан. Урьд өмнө нь ч бас дэд ерөнхийлөгч нь тоглолт наймаалцсан мэтээр гүтгэж доромжилж байлаа. Энэ бол удирдагч хүмүүст байж боломгүй үйлдэл. Бид сарын 1 тэрбум гаруй цалин авдаг тамирчидтай барьцаагүй. Зүгээр л олон хоногоор явахдаа ар гэртээ сэтгэл зовохгүй байх, ганц сарын урамшууллыг хүссэнийхээ төлөө урвагчаараа дуудуулсан. Ерөнхийлөгч Ганбаатар, өмнөх генсек Шижир маань тамирчид 2 ажил хийдэг, хүнд байдалтай байдаг, цалин урамшуулал хангалттай авч чаддагүйг ойлгож бэлтгэл тэмцээнд явахад урамшуулал олгодог болсон. Тиймээс ч бид бүхэн бэлтгэлдээ бүх анхаарлаа хандуулж тухайн үед Зүүн Азийн Аваргын эхний шат, Дэлхийн аваргын эхний шатыг түүхэндээ анх удаа давсан. Харин одоо энэ урамшуулал бидэнд ирэхээ больж байгаа бололтой.

Шинэ генсек Тэрбаатар маань өмнө нь ийм байсан, намайг байхад ийм байлаа, тийм байсан, та нар дэндүү даварч байна гэж өмнөх шигшээ багтай харьцуулж эхэлсэн нь утгагүй. Өмнө нь шигшээ багт амьдралаа зориулж байсан ах нар маань одоо бүгд хангалттай сайхан амьдарч чадаж байгаа юу? Бас бодох л асуудал. Өнөөдөр дэлхий даяар бүх зүйл өөрчлөгдөж, хором мөч бүхэнд хөгжиж байна. Дэлхийтэйгээ хөл нийлүүлж алхмаар байна. Өнөөдөр манай улстай тоглож байгаа ихэнхи улсын тамирчид зөвхөн хөл бөмбөгөө тоглож, мэргэжлийн тамирчид болсон байна. Тиймээс чадлаараа зүтгэж яваа хэдэн тамирчиддаа .... ИХ МӨНГӨ ЗАРЖ ЯВААД ОЛИГТОЙ Ч ТОГЛОЖ ЧАДАХГҮЙ, АРЧААГҮЙ, ЗА АШГҮЙ ОДОО ОЧООД ХУДЛАА ҮНЭН БАЯР ХҮРГЭСЭН БОЛООД ОРХИЁ гэх мэтчилэн тамирчдаа муулж байхын оронд холбооны генсек Тэрбаатар та хөл бөмбөгөө яаж илүү хөгжүүлэх вэ? Яаж байнгын бэлтгэлтэй байлгах вэ? Олон улсад хүчтэй өрсөлдөгч болохын тулд яах вэ? гэдгээ бодож суумаар....

Гэтэл бүгдээс нь хувцас хунарыг нь хураа, пүүзийг нь ав гэх мэт гал тогооны асуудал гаргах гэж дээ. Сая карантинаас гарахад бүх пүүз хувцас хураалаа. Миний сүүлийн тоглолт байж магадгүй гэж бодоод тоглолтын өмсгөлөө нууцаар аваад үлдлээ. Одоо хэдэн он билээ дээ? Өчнөөн өмссөн хувцас, пүүзнүүдийг дараагийн тоглогч нар, дүү нар, хүүхэд залуучууд маань өмсөх үү? Энэ үйл явдал надад хуучин үеийг санагдуулсан юм. 2013 онд өөрсдийн мөнгөөр шигшээгийн тоглогч нар хувцсаа Тэрбаатар даргын дэлгүүрээс авч байсан санагдаж байна. Үнэндээ энэ хэдэн хувцас, гутланд учир байгаа юм биш. Уг нь биднийг эх орноосоо урвагч мэтээр цоллосон хүн өөрөө шигшээ багт тоглож явсныг мартаж болохгүй. Тиймээс ч хөл бөмбөгчний жаргал зовлонг мэдээд дэмжмээр. Гэтэл эсэргээрээ футзалны шигшээ багийн тамирчин, дасгалжуулагч нарын гэрээг цуцалж, бэлтгэлийг зогсоосон байна лээ. Заалны шигшээ багт амьдралаа зориулсан дасгалжуулагч, тамирчдыг яаа ч гээд байгаа юм. Уг нь энэ заалны хөл бөмбөг чинь манай улсын амжилт гаргах хамгийн ойр төрөл шүү дээ. Хөл бөмбөг гэдэг агуу спорт хүнийг яаж хүмүүжүүлдэг, улс орныг сурталчилдаг гэдгийг огт мэдэхгүй төр засагтай байхад, дээр нь ядаж холбооны генсек нь биднийг ойлгож дэмжих сэтгэлгүй байгаа нь бухимдал төрүүлж байна. Өмнө нь алдаа гаргаж ажлаа өгч байсан та энэ удаад ч бас буруу замаар будаа тээгээд явна уу даа...

За ингээд эцэст нь бид бүхэн хичээсэн шүү гэдгээ ахин хэлье. Бидэнтэй сэтгэл зүрхээрээ хамт байдаг хөл бөмбөг дэмжигч, албан байгууллага, Монголын Хөл Бөмбөгийн Холбооны ажилчид та бүхэнд гүн талархал илэрхийлье. Монгол улсын өсвөр үе залуучууд, насанд хүрэгчдийн шигшээ багийн төлөө 16 жил чин сэтгэлээр зүтгэж ирсэн, зүтгэсээр ч байх болно" гэжээ.

6
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419