Л.Оюун-Эрдэнэ иргэдийг хуурчихлаа

2021-04-11, 13:45 Улс төр 1,403 4
Л.Оюун-Эрдэнэ иргэдийг хуурчихлаа

Уржигдар орой Эрүүл Мэндийн Яам: "Хатуу хөл хорионы үед вакцинжуулалтыг бүрэн зогсоохоор шийдвэрлэв" гэсэн мэдээлэл түгээсэн нь иргэдийн гайхшралыг төрүүлэв.

Учир нь Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ анхнаасаа л энэ хөл хорионы үед хамгийн гол нь дархлаажуулалт хийнэ, 4 сарын 9-нд 300 000 тун вакцин ирнэ,  5 сарын 1 гэхэд Улаанбаатар хотын бүх хүнийг вакцинд хамруулна гэж зарлаж байлаа.

4-р сарын 10-нд Монгол Улсын Шадар сайд, УОК-ийн дарга С.Амарсайхан, Эрүүл Мэндийн Сайд С.Энхболд, Сангийн Сайд Б.Жавхлан  нарын хийлгэсэн уур, инээд зэрэг хүрэм хэвлэлийн хурлын үеэрх ярианаас дүгнэхэд Засгийн Газрын вакцин олж ирэх ажил бүтэлгүйтэж, хугацаандаа амжихааргүй болсон нь тодорхой байв.

Коронавирусын халдвартай байж болзошгүй, амаржсан эмэгтэйг нимгэн хувцас, тавчиктай машин руу зөөсөн нь иргэд жагсах шалтгаан болж, улмаар У.Хүрэлсүх огцорч, Засгийн Газрыг шинээр эмхлэн байгуулах шалтгаан болсон билээ. Монгол Улсын Ерөнхий Сайдаар томилогдож, У.Хүрэлсүхээс тамгаа гардан авах үеэс эхлээд л Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийн өмнө ганцхан зорилт л давын өмнө тавигдсан юм. Коронавирус цар тахлыг хохирол багатай, хурдан хугацаанд даван туулах. Үүнийг л хийхгүйгээр нийгэмд тулгарсан бусад асуудлыг хэрхэн шийдэх тухай ярих бүү хэл бодоод ч хэрэггүй.

Учир нь боловсролын салбар дахь суралцагсдын хоцрогдол, эдийн засаг, санхүүгийн алдагдал, ажилгүйдэл, нийгмийн харилцаанд тулгараад буй олон бэрхшээл гагцхүү цар тахлыг даван туулсны дараа л шийдэгдэнэ.

Цар тахлыг хохирол багатай хурдан шуурхай даван туулахын тулд юу хийх ёстой вэ?

Ердөө л вакцин маш хурдан олж ирэх.

Учир нь Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хүн хүч, хангалт, дэд бүтцийн нөөц бололцоо маш бага.

Иймээс ч коронавирус цар тахлыг хохирол багатай даван туулах стратегийн шийдэл нь эмч нарт биш төрийн удирдагчдаас л гарах ёстой байлаа.

Л.Оюун-Эрдэнэ ч үүнийг маш сайн мэдэж байсан болов уу?

2 сар орчмын өмнө УИХ-ын чуулганд өөрийн дөрвөн зорилтоо танилцуулж үг хэлэхдээ : "Хүн амаа вакцинжуулах нь бидний нэн тэргүүний зорилт. Цар тахлын голомтод ажиллаж буй ажилтан, албан хаагчид, эрсдэлтэй бүлгийнхэн, цаашлаад нийт иргэдээ ДЭМБ-ын зөвшөөрсөн вакцинд үе шаттай хамруулах ажлыг Засгийн газар эхний 100 хоногт багтаан зохион байгуулахын тулд бүх нөөц боломжоо дайчлан ажиллана.

Вакцинжуулалтыг шуурхай зохион байгуулснаар цар тахлаас улбаалсан эдийн засгийн болон нийгмийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах боломж бүрдэнэ." гэж байсныг энд ишлэе.

Иргэд бас ч гэж энэ ажлыг хийж чадна гэж Л.Оюун-Эрдэнэд итгэж байсан юм шүү.

Хурандаа У.Хүрэлсүхийг бодвол муу ч сайн ч бай Англи хэлээр ярьдаг, ойлгодог, бичдэг, уншдаг, бас ч гэж Харвардын Их Сургуулийг төгссөн залуу хүн яаж ийгээд учрыг нь олчих байх, өмнөх Засгийн Газарт вакцин олж ирэх ажлыг хариуцаж байсан, "Улсын төсөвт вакцин авах нэг ч төгрөг төсөвлөхгүй ээ, зээлээр л вакцин авна" гэж зөрүүдэлдэг, иргэдэд харгис ханддаг маньяк маягийн Ч.Хүрэлбаатараас арай өөр ажиллах байлгүй гэсэн горьдлого байсан юм шүү.

Л.Оюун-Эрдэнэ ч бас хичээсэн.

Өдөр бүр шахуу л улс, орнуудын элчин сайд нартай уулзаж, цагийн зөрүүнээс шалтгаалан шөнө нойргүй шахуу байнга утсаар ярьж, яаралтай вакцин олж ирэхээр уйгагүй зүтгэж байсныг эх сурвалжууд баталдаг.

Гэхдээ улс төр бол хатуу боловч шударга тоглоом. Чадсан бол чадсан, чадаагүй бол чадаагүй.

Одоо "Вакцин хийхээр халдварын тархалт улам нэмэгдэнэ гэсэн эрүүл мэндийн салбарынхныхаа үгэнд орж байна" гэсэн тайлбарт итгэх 17-той жаал ч гарахгүй. Вакцин түргэн шуурхай олж ирэх ганц ажлаа Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй Засгийн Газар хийж чадсангүй.

Иймээс ч энэ удаагийн хөл хорио ямар ч үр дүн, ач холбогдол, зорилгогүй болж таарч байна. Иргэд маш их бухимдаж байна, иймээс ч энэ зорилгогүй хөл хориог үл тоон, гадуур чөлөөтэй сэлгүүцээд ч эхэллээ. Гэтэл вакцин олж ирэх эцэслэгдээгүй хэлцлээ яаран сандран зарлаж, хэвлэлийн хурал хийлгээд байсан Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнийн бараа сураг нь ч алга.

 "Хатуу хөл хорионд ороод дархлаажуулалтандаа хамрагдаарай" гэх Ерөнхий Сайдынхаа үгэнд иргэд итгэсэн, хэдий хэцүү байсан ч  вакцинаа хийлгээд, хөл хорионд эцсийн удаа орчихьё доо гэж найдсан. Гэвч Л.Оюун-Эрдэнэ иргэдийг хуурчихлаа. 5 сарын 1-нд Улаанбаатар хотын хэмжээнд бүрэн дуусах ёстой байсан дархлаажуулалт тэр үедээ бараг эхэлж таарах нь.
Тэр бүү хэл өмнөх тунгаа хийлгэсэн хүмүүс ч хоёр дахь тун хийлгэх хугацаа өнгөрчих тул бас нэг асуудал нэмэгдэж таарна.

"Ванга шиг хэлчихье" гэдэг үгийг Ц.Нямдорж сайдтан хэлэх дуртай. Тэгвэл "Ванга шиг хэлэхэд" энэ удаагийн хатуу хөл хорио буюу  бүх нийтийн бэлэн байдлын зэрэг хугацаанаасаа өмнө цуцлагдах буюу эсвэл de facto хэрэгжихээ больж, иргэд чөлөөтэй зорчиж эхлэх нь гарцаагүй.Тэр бүү хэл 4 сарын сүүлээр ирэх вакцины дархлаажуулалтын ажил яг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуультай давхцаж, иргэдийн бухимдал улам л нэмэгдэнэ.

Энэ үед харин хурандаа У.Хүрэлсүхийн сайн дүү Л.Оюун-Эрдэнэ өөрийг нь Ерөнхий сайд болгосон ахдаа тус болох нь уу? ус болох нь уу? гэдэг тодорхой болох биз ээ.

М.Гал, sonin.mn

3
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419