Иргэн бүрт 300 мянган төгрөгийг 7-10 хоногт багтаан олгоно
Засгийн газраас дөрөвдүгээр сарын 10-наас буюу Бямба гаргийн 06:00 цагаас эхлэн дөрөвдүгээр сарын 25-ны 06:00 цаг хүртэл 15 хоногийн хугацаанд хатуу хөл хорио тогтоох шийдвэр гарсан. холбогдуулан иргэн бүрт 300 мянган төгрөгийг дэмжлэг болгож өнөөдрөөс дансанд нь шилжүүлж эхлэхээр шийдвэрлэлээ. Шаардагдах хөрөнгийг Оюутолгой компанийн төлсөн татварын өр болох нэг их наяд гаруй төгрөгөөс гаргах юм. Энэ үйл явц 7-10 хоног үргэлжлэх ч аль болох богино хугацаанд арилжааны банкнуудаар дамжуулан олгоно.
Мөнгийг:
- хүүхдийн мөнгө
- тэтгэвэр авдаг
- ebarimt данс
- 1,072 авдаг хувьцааны дансаар дамжуулан олгох аж. Өчигдрөөс эхэлж хүүхдүүдийн мөнгө эхнээсээ орж эхэлсэн билээ.