Турк Улсаас Монголд суугаа Элчин сайдын эхнэрийн утсыг хулгайлжээ
Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа элчин сайдын гэргий “Iphone” загварын гар утсаа бусдад алджээ. Улмаар цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн аж. Хэрэг явдал 2021 оны гуравдугаар сарын 31-ний өдөр 18.00 цаг орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо “Гурван гал” худалдааны төвийн орчим гарчээ. Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид уг хэргийг өчигдөр илрүүлсэн гэнэ. Уг хэрэгт эрхэлсэн тодорхой ажилгүй 37 настай “М”, 28 настай “З” нарыг сэжиглэн шалгаж байна. Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийнхэн Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлийн хэрэг нээн, шалгалтын ажиллагаа явуулж эхэлжээ.