Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг Жаргалантын нэгдүгээр багийн Арлаг гэх газарт орших уулнаас урцанд шатаж, нас барсан 40 гаруй насны эмэгтэйн цогцос олджээ.
Тодруулбал, Мөнгөнморьт сумаас 180 км-ын зайд орших ууланд самар түүхээр очсон Налайх дүүргийн харъяат эмэгтэй байрлаж байсан урцандаа шатсан байсныг өнгөрөгч гуравдугаар сарын 31-ны өдөр хамт явсан хүмүүс нь олж, цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байна.
Одоогоор шалгалтын ажиллагаа үргэлжилж, шалтгаан нөхцлийг тодруулахаар ажиллаж байгаа аж.