Монгол Улсад суугаа Бүгд Найрамдах Турк Улсын Элчин сайдын эхнэр гар утсаа хулгайд алджээ.
Тодруулбал, тус улсын Элчин сайдын эхнэр гуравдугаар сарын 31-ний өдөр “Гурван гал” худалдааны төвөөр үйлчлүүлж байхдаа халааснаасаа гар утсаа алдсан байна. Улмаар цагдаагийн байгууллагад ханджээ.
Хэргийг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. Мөн шалгалтын ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын Интерполын үндэсний товчоо болон Гадаад харилцааны хэлтэс хамтран оролцож байгаа аж.