УИХ, Засгийн газрын гишүүн асан Н.Номтойбаяр хорих ангиас өнөөдөр суллагджээ.
Түүнийг 2020 оны тавдугаар сарын 28-ны өдөр Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буруутгаж, баривчлан хорьсон билээ.
Тодруулбал, Н.Номтойбаяр нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа “Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл, хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд зохих хяналтыг тавиагүй, эрхэлсэн ажилдаа хайнга хандсан нь гэх үндэслэлээр яллаж, нэг жилийн хорих ял оноосон юм.