Дөрөвдүгээр сарын хүүхдийн мөнгийг ирэх баасан, даваа гарагт олгоно
Хүүхдийн мөнгө сар бүрийн 20-нд буудаг. Энэ удаад 20-нд буудаг хүүхдийн мөнгийг ирэх баасан, даваа гарагт олгоно. Энэ асуудлыг ойрын хугацаанд шийдэгдэнэ гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан мэдээллээ. Мөн өмнөх Засгийн газрын үед гаргасан хөнгөлөлт, шийдвэрүүд үргэлжилж байгаа гэдгийг онцлон хэлэв.