CAAK ӨНЦӨГ: Хөл хорио зөрчигчдийг дэлхийн орнууд хэрхэн шийтгэж байгаа вэ?

CAAK ӨНЦӨГ: Хөл хорио зөрчигчдийг дэлхийн орнууд хэрхэн шийтгэж байгаа вэ?

Дэлхий даяар тархсан цар тахлын улмаас ихэнх орнууд төрөл бүрийн байдлаар хөл хорио, хязгаарлалтын арга хэмжээ авч эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Улс орны эрх баригчид иргэддээ авч хэрэгжүүлж буй арга хэмжээнд хүлээцтэй хандаж, онц шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг уриалж байгаа юм. 

Гэхдээ хүн бүр ухамсартай хандаж чадахгүй байгаа тул албадлагын шинжтэй арга хэмжээ буюу торгууль шийтгэлээ энэ асуудлыг зохицуулж байна. Хөл хорио зөрчигчдөд ямар орон ямар шийтгэл ноогдуулж байгаа талаар тоймлон хүргэж байна.


Испани

Хөл хорио тогтоосноос хойш сарын дотор буюу гуравдугаар сарын 14-нөөс дөрөвдүгээр сарын 16-ны хооронд Испанид өөрийгөө тусгаарлах горимыг зөрчсөн 600 мянга орчим зөрчил гарсан талаар цагдаа нар протокол үйлджээ.

Анхандаа тус улсын эрх баригчид 100-600 еврогийн торгууль ноогдуулна гэж байсан ч дараа нь цагдаа нарыг торгууль бичихдээ иргэдийн аюулгүй байдлын тухай хуулийг мөрдөх ёстой гэсэн зааварчилгаа өгсөн байна.


Канад

Канадын хууль сахиулагчид хөл хорионы дэглэмийг иргэд мөрдөж байгаа эсэхийг шалгах зорилгоор айлуудаар явж эргүүл хийх эрхтэй болжээ. Тэр дундаа, хилийн чанадаас ирсэн, 14 хоног өөрийгөө тусгаарлах ёстой хүн байгаа орон сууцнуудыг нэн тэргүүнд хянан шалгах ёстой болжээ. 

Цагдаагийнхан хөл хорионы дэглэмийг зөрчвөл ямар хариуцлага ноогдуулах талаар байнга сануулж байгаа бөгөөд ухаангүй үйлдэл гаргавал энд түрийвчээ нэг мөр сэгсэрч, эрх чөлөөгөө ч хасуулах эрсдэлтэй. Өөрийгөө тусгаарлах нөхцлийг зөрчвөл хамгийн дээд тал нь 750 мянган ам.доллар болон зургаан сар хорих ял оноох журамтай. Гэхдээ энэ нь журам зөрчигч хэнд ч халдвар тараагаагүй бол. Харин бусдыг эрсдэлд оруулвал нэг сая ам.доллар эсвэл гурван жил шоронд хоригдох шийтгэл хүлээх аж. 

 

Итали

Хөл хориог зөрчсөн хүмүүсийг 400-4000 еврогоор торгох тухай хуулийг Италид гуравдугаар сарын 22-ноос эхлэн мөрдсөн юм. Энэ хуулийн дагуу вирусийн халдвар авсан хүмүүс тусгаарлалтаас зугатвал таван жилийн хорих ял оноох юм байна. 


Герман

Энэ даваа гаригаас сургуулиудын үйл ажиллагааг сэргээхээр зэхэж байгаа Германд хөл хорио зөрчсөний төлөө торгуул шийтгэл ноогдуулахаа хараахан зогсоох болоогүй байгаа талаар тус улсын хэвлэлүүд мэдээлж байна. 

Германы муж бүрт торгуулийн хэмжээ харилцан адилгүй байх бөгөөд онц шаардлагагүйгээр гэрээсээ гарвал Берлинд 10-100 еврогоор торгуулах бол Өмнөд Померанид 25 мянган еврогоор торгуулах аж. 

Баварид борлуулж буй бүтээгдэхүүн дотор нь нэн хэрэгцээт бараа багтаагүй дэлгүүрийг хууль бусаар нээвэл эзэн нь 5000 еврогоор торгуулах юм байна. Хүмүүс хоорондын 1,5 метрийн зай баримтлах журмыг зөрчвөл 150 евро, харин Бранденбургт 50-500 еврогоор торгох аж. Хувийн болон олон нийтийн арга хэмжээ зохион байгуулсан бол 250-2500 евро, харин Гамбургт үдэшлэг зохиовол 1000 еврогоор торгуулах гэнэ.

 

Их Британи

Нэгдсэн вант улсад хөл хорио тогтоох гэж нэг их яараагүй. Тус улсын Ерөнхий сайд ард иргэд нь өвдөж, дархлаатай болно гэж, нэг ёсондоо "сүргийн дархлаатай" болно гэж удаа дараа мэдэгдэж байв.

Хүмүүсийг хамгаалахын тулд хөл хорио тогтоох ёстой гэдгийг өөрөө өвдөж байж л ухаарах байсан бололтой, Борис Жонсон үхлийн аюулт өвчнөөр өвдөж, одоо хэдийнэ эдгэж байгаа бөгөөд үүнтэй зэрэгцэн тус улсад хязгаарлалтын арга хэмжээ хэрэгжиж эхэлсэн юм.

Хэдийгээр энэ улсад хориг үйлчилж байгаа  ч британичууд үүнийг нэг их ойшоолгүй, олноор цугласаар байгаа гэнэ. Британийн хэвлэлүүдийн мэдээлснээр, олон нийтийг бүхэлд нь хянахад цагдаагийн хүч хүрэлцэхгүй байгаа тул иргэд хорио цээрийг үл хайхран урьдын адил цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалан, олноор цугласан хэвээр байгаа гэнэ.

 

Франц

Энэ улсад гуравдугаар сарын 17-ны өдрөөс эхлэн хатуу хязгаарлалтын арга хэмжээнүүд хэрэгжиж эхэлсэн. Шинэ журмын дагуу гэрээсээ гарсан шалтгаанаа хуулийн үндэслэлтэйгээр тайлбарлаж чадахгүй бол тухайн иргэн 135 еврогоор торгуулах аж. Энэ нь анх удаа гаргасан зөрчилд ноогдуулах торгууль, харин давтан зөрчил гаргавал 3700  еврогийн торгуулийн хуудас гардан авах гэнэ. 

Францчууд гэрээсээ нэг километрээс холгүй зайд явган зугаалж болно, нохойгоо нэгээс ихгүй цагийн хугацаанд салхилуулж болох аж. Хөл хорионы арга хэмжээнүүд ирэх сарын 11 хүртэл үргэлжлэх бөгөөд нөхцөл байдлаас шалтгаал сунгагдаж болзошгүй гэнэ.

Эх сурвалж: CNN, Reuters

8
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419