ЦЕГ: Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн салаан даргыг баривчлан шалгаж байна
Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч салаан даргадаа зодуулан амиа алдсан хэрэг гарлаа.
Тодруулбал, энэ сарын 29-ний 01:30 цаг орчимд зодуулсан алба хаагч тархины цус харвалт, ком гэсэн оноштойгоор ухаан алдсан байдалтай Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн байна.
Өвчтөн хоёр хоногийн турш эмчлүүлж байгаад ухаан оролгүй, амьсгал зүрх судасны дутагдал, тархины цус харвалтын улмаас өчигдөр 23:00 цаг орчимд нас баржээ.
Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Хэрэгтнийг хорьсон шалгаж байна" гэх мэдээллийг өгсөн юм.