Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох болон эрсдлийн менежментийг сайжруулах төсөл эхлэх гэж байна
Улаанбаатар – 2021 оны 3-р сарын 30: Монгол орон нь уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эмзэг, өртөмтгий орнуудын нэг бөгөөд сүүлийн 70 жилд агаарын дундаж температур 2.1С-аар нэмэгдсэн байна. Мөн уур амьсгалын өөрчлөлт байгалийн экосистем төдийгүй хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалан зэрэг нийгэм, эдийн засгийн гол салбаруудад сөргөөр нөлөөлж байгаа нь цаг алдалгүй, яаралтай арга хэмжээ авах хэрэгцээтэй байгааг илтгэж байна. Ган, зуд, цасан болон шороон шуурга, үер зэрэг байгалийн гамшигт үзэгдлийн давтамж улам бүр нэмэгдэж, уламжлалт мал аж ахуй, малчид, орон нутгийн айл өрхийн амьдралд сөргөөр нөлөөлж байна.
Хүн амын 30 хувийг бүрдүүлж байгаа малчид хүрээлэн буй орчин, байгалийн нөөцөөс ихээхэн хамааралтай учир уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эмзэг өртөмтгий бөгөөд малчдын амьжиргаанд сөргөөр нөлөөлж байна. Өнөөдөр Уур Амьсгалын Ногоон Сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр болон Байгаль орчин, аялал жуулчлалын яам хамтран хэрэгжүүлэх “Монгол орны орон нутгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдлийн менежементийг боловсронгуй болгох нь” төслийн баримт бичигт гарын үсэг зурах арга хэмжээ боллоо.
Энэхүү төсөл нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлээр хэрэгжих хамгийн томоохонд тооцогдох төсөл бөгөөд уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг нэг сая орчим орон нутгийн иргэдэд дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ Монгол Улсын Засгийн газарт уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах дасан зохицох арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм. Дараагийн долоон жилийн хугацаанд хэрэгжих энэ төсөл нь уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг өртөмтгий салбарыг дэмжих бөгөөд дунд болон урт хугацааны төлөвлөлт уур амьсгалын өөрчлөлтийн мэдээлэлд суурилсан бодлого боловсруулах, төлөвлөн хэрэгжүүлэх чадавхийг хөдөө аж ахуйн салбарын эдийн засгийн хөгжлийн зорилтуудтай уялдуулж бэхжүүлэхээр зорьж байна.
Монгол орны алслагдсан баруун болон зүүн бүсийн уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг, эрсдэл бүхий Завхан, Ховд, Дорнод, Сүхбаатар 4 аймгийн бүх 68 сумдыг хамран хэрэгжих энэ төсөл нь мөн экологийн олон бүсүүдийг хамрах юм. “Монгол Улсын Засгийн газраас уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, дасан зохицох чиглэлээр тавьж буй зорилтыг хэрэгжүүлэхэд тодорхой дэмжлэг үзүүлж, хувь нэмэр оруулах зорилгоор НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөртэй хамтран “Монгол орны орон нутгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” төслийг хамтран боловсруулан Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилттэйгээр хэрэгжүүлж эхлэхээр болсонд бид ихээхэн талархалтай байна” хэмээн БОАЖ-ын Сайд Н.Уртнасан арга хэмжээний үеэр хэллээ.
“НҮБХХ-ийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах болон дасан зохицох арга хэмжээнд зориулсан хөтөлбөр нь уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг үндэсний бодлого, төлөвлөлттэй уялдуулахад анхаарч байгаа бөгөөд дэлхийн 140 гаруй улсад дэмжлэг үзүүлж байна. Энэхүү төсөл нь Монгол Улсын Засгийн Газраас Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх Үндэсний тодорхойлсон хувь нэмэрт тусгасан тэргүүлэх чиглэл болох уур амьсгалын өөрчлөлтийн дасан зохицох чадавхийг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна” хэмээн Монгол Улс дахь НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Суурин Төлөөлөгч хатагтай Илейн Конкиевич арга хэмжээний үеэр хэллээ.
НҮБХХ-ийн тухай НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс ү ү дэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бү хий НҮБ-ын тэргү ү лэх байгууллага юм. Дэлхийн 170 орны тү ншлэгчид болон мэргэж илтнү ү дийн өргөн цар хү рээтхамтын аж иллагааны дү нд эх дэлхий, хү н бү рийн сайн сайхны төлөө хөгж лийн уртхугацааны, цогц шийдлийг бий болгоход улс ү ндэстнү ү дийг дэмж ин аж илладаг
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.