Үсчин, гоо сайханчид COVID-19 эсрэг вакцинд хамрагдах хүсэлтээ хороондоо өгнө
Худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагын ажилчид COVID-19 эсрэг вакцинд нэн тэргүүнд хамрагдах ёстой хүмүүсийн жагсаалтад багтсан. Тиймээс хувиараа үсчин, гоо сайхны үйлчилгээ эрхэлдэг иргэд дүүрэг, хороондоо вакцинд хамрагдах хүсэлтээ гаргана гэдгийг ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Болдмаа мэдээлэв.
Тэрээр "Үйлчилгээний албан байгууллагууд тухайн оршин суугаа дүүрэгтээ вакцинд хамрагдах тухай хүсэлтээ өгөх ёстой. Үсчин, гоо сайхан болон бусад үйлчилгээний байгууллага тухайн дүүрэгтээ дархлаажуулалтад хамрагдах хүний тоо, мэдээллийг албан бичгээр хүргэсэн бол төлөвлөлтөд орсон байгаа. Хүсэлтээ өгсөн хүмүүсийг вакцины нэмэлт татан авалтаар дархлаажуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна" гэв.