АН хоёр дарга тодрууллаа, дээд шүүх эцэслэнэ

АН хоёр дарга тодрууллаа, дээд шүүх эцэслэнэ

“АН-ын дарга хэн байх вэ” гэдэг марафон  УИХ-ын сонгуулийн дараагаас эхэлсэн. Хоёр талд гарч маргалдсаар эцэст нь ямартай ч нэг нэг хүнийг тодруулжээ.  С.Эрдэнийн талаас өрсөлдсөн таван нэр дэвшигчээс Майнбаярын Тулгат олонхийн санал авсан бол, Ц.Тувааныг орлох хүнээр УИХ-ын гишүүн Одонгийн Цогтгэрэл тодроод байна. Ц.Тувааны талын сонгуульд  70 мянган гишүүн санал өгснөөс О.Цогтгэрэл 55 хувийн саналаар илүүрхсэнийг мэдээлэв. Харин АН-ын дарга асан С.Эрдэнийн талын зохион байгуулсан цахим сонгуульд 30 гаруй мянган гишүүн  санал өгсөн бөгөөд хамгийн олон саналыг НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат авсан байна.  Тэгэхээр АН  хоёр талд даргаа тодруулж, энэ маргааныг Дээд шүүх эцэслэх нөхцөл байдал үүсэв.

 

ХЭН НЬ ХЭН БЭ?

Увс нутгаас УИХ-ын гишүүнээр сонгогдсон О.Цогтгэрэл нь эдийн засагч мэргэжилтэй. Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаар ажиллаж байхад зөвлөхөөр нь ажиллаж байсан гэж намтартаа  бичжээ.  Мөн Увс аймгийн намын даргаар ажиллаж байсан.  Намын даргын сонгуулийн үеэр “Ардчилсан нам 10 давхар байшингүй учраас ялагдаад байгаа юм биш, зуун жилийн түүхгүй учраас балчирдаад байгаа юм биш. Гишүүдээ бодлого, ажилдаа оролцуулахгүй байгаа учраас л ялагдаад байгаа юм” хэмээж байв.  Улмаар намын даргаар ажиллах болвол сандал ширээтэй зууралдахгүй, дараагийн үеийнхнийхээ боломжийг хааж, эргэж зууралдсан үйлдэл гаргахгүй гэдгээ ч илэрхийлээд амжсан. Харин М.Тулгатын хувьд 2020 оны УИХ-ын сонгуулиар мандат авсангүй хэмээн нам дотроо  З.Энхболдтой нэлээд үзэлцэж байв.  Ингээд гишүүний өрсөлдөөн орж чадаагүй ч НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон юм.  Тэрээр Киотогийн их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн. Япон Улсын “Софтбанк инк” санхүүч, “Бекфорс” ХХК-ийн захирал, “Хишиг арвин” групп ерөнхий менежер, дэд захирлаар ажиллаж байсан намтартай.  Намын даргын сонгуулийн үеэр М.Тулгат “Даанч дээ Ардчилсан Нам “гэдэг үгийг их олон сонслоо. Ардчиллаа хайрладаг тэр бүх хүмүүсийн итгэлийг төвлөрүүлж авчирна. Намын нөхцөл байдал маш хүнд байна. Хуваагдсан, үл ойлголцсон хүнд нөхцөлд байгаа энэ үед ардчиллаа, намаа хамгаалж ажиллах үед ирлээ. АН-ын гишүүдтэйгээ хамт Монгол орны хөгжил дэвшил, намынхаа ялалтын төлөө зүтгэх болно” гэсэн байр суурь илэрхийлж байлаа.

 

И.Мөнхжаргал: О.ЦОГТГЭРЭЛИЙН НЭРИЙГ ДЭЭД ШҮҮХЭД МЭДҮҮЛНЭ

Түүнчлэн өчигдөр намын даргын сунгааны талаар  АН албан ёсоор хоёр талд мэдээлэл хийсэн.  АН-ын дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал “АН-ын даргын сонгуульд хамгийн өндөр санал авсан хүнийг намын Их хуралд өргөн мэдүүлж, ёсчлон батлуулна. Дотоод сонгуулийн хорооноос О.Цогтгэрэлийг намын Их хуралд өргөн мэдүүлнэ. Их хурлаас ёсчлон баталсны дараа Улсын дээд шүүхэд бүртгүүлнэ.

Ардчилсан намын Улсын дээд шүүхэд бүртгэлтэй үндсэн дүрмээр зохион байгуулагдсан дотоод сонгуулийн хороо сонгуулиа хийж, нэр дэвшигчээ нийтэд зарлаж байна. Цаашид шүүхэд намын даргаа бүртгүүлэхэд ямар нэгэн зөрчилгүй гэж үзэж байна. Тиймээс О.Цогтгэрэл Дээд шүүхэд бүртгэгдэж намаа удирдах  болно” гэлээ. 

Мөн өчигдөр УИХ дахь АН-ын бүлэг О.Цогтгэрэлийг  намын даргаар сонгогдсоныг хүлээн зөвшөөрч байгаагаа мэдэгдсэн юм.

Ц.Оюунгэрэл: М.ТУЛГАТАД БАЯР ХҮРГЭЕ

Намын дотоод сонгуулийн хорооны дарга Х.Алтанхуяг "Цахимаар битгий саналаа өгөөрэй гэж гишүүдийг ятгаж, хэд хэдэн удаа кибер халдлага хийхийг оролдлоо. Бид юмыг яаж мэдхэв гээд урьдчилан тооцоолсон байсан тул нөгөө сервер рүү шилжүүлсэн. Энэ хугацааны бичлэг байгаа тул нэр дэвшсэн гишүүд дараа нь шалгах боломжтой. Сервер дээр хийсэн халдлагыг цагдаагийн цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгуулна. Ингээд АН-ын дарга сонгох цахим сонгуульд 30077 гишүүн саналаа өгч ирц 20.91 хувьтай байлаа. Нэр дэвшсэн Л.Гүндалай 898.58 хувь, Ц.Уртнасан 1020.86 хувь, Ч.Өнөрбаяр 1479.33 хувь, Ц.Оюунгэрэл 2067.21 хувь, М.Тулгат 2134.01 хувийн оноогоор ялалт байгууллаа" гэдгийг мэдээлэв. УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл “АН-д залуусын үе ирж байна.  Намын даргын сунгаанд ялалт байгуулсан М.Тулгатад баяр хүргэе.  Намаа аваад явна, асуудлыг нь шийдээд хөдөлнө гэдэгт  итгэлтэй байна.  Би 50 наснаас дээш настай, 1960-аад оны нэр дэвшигч. Яагаад би насаа хэлж байна гэхээр миний өмнө дахиад нэг даваа байна. Миний хувьд АН-ын сонгууль бол дараагийн даваа уруугаа явах бие халаалт байлаа. Энэ бие халаалтыг шижигнэсэн сайхан итгэл үнэмшилтэй залуучуудтайгаа хийсэндээ баяртай байна” гэлээ.

 

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ӨМНӨХ АН 

Ийнхүү АН хоёр талд даргаа тодрууллаа. Одоо хоёр талаас Дээд шүүхэд намын даргад  нэр дэвшигчдээ бүртгүүлэхээр  материалаа хүргүүлнэ. Дээд шүүх албан ёсны даргыг нь дэнсэлж, бүртгэх учиртай.  Ерөнхийлөгчийн сонгууль ойртож, нэр дэвшигчээ тодруулах цаг хугацаа ойртож буй энэ цаг мөчид Ардчилсан нам ойлголцолд хүрч чадахгүй байгаа тэдэнд ашиггүй. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн хэлсэнчлэн энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд хүнээ сойлоо ч өрсөлдүүлэх боломжгүй болох нөхцөл байдалд хүрч болзошгүй байна.  

 

Т.Батсайхан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419