Монголчууд ноолуураа хэзээ өөрсдөө бэлтгэдэг болох вэ?

Монголчууд ноолуураа хэзээ өөрсдөө бэлтгэдэг болох вэ?

Малчид ямаагаа самнаж эхлэхтэй  зэрэгцэн “Нэг кг  нь 150-160 мянган төгрөг” гэсэн ханшийн мэдээлэл цацагдав. Одоохондоо ийм үнэтэй байгаагаас  биш  ирэх сарын дундуур буюу оргил үедээ очиход  ханш унана. Ноолуурыг хэзээ хэрхэн бэлтгүүлж, цааш нь яахыг түүхий эд авдаг хятадууд  зохицуулахаас биш  манайд  ямар ч бодлого байдаггүй.

Ер нь бол эхний үед хамгийн чанартай ноолуур бүхий зүүн гурван аймгийнхан ямаагаа самнаж дуусдаг. Баруун аймгууд  байгаль, цаг  уураас шалтгаалан  ноолуурын ханш унах үетэй давхцдаг. Авч байгаа эзэд тэрийг тооцоолон ноолуур дөнгөж гарч эхлэх үед үнийг  зориуд өндөр хэлж, оргил үед ханшийг  нь унагаж авдаг бичигдээгүй хууль Монголд үйлчилдэг.  Бид өөрсдөө худалдаж авдаг, дотооддоо бэлтгэдэг болчихвол  малчдад л ашигтай.

Өнгөрсөн жил Засгийн газар ноолуур бэлтгэх үед малчдын амьжиргааг дэмжих зорилгоор ноолуур худалдан авагч, бэлтгэгчдэд  гурван хувийн хүүтэй зээл олгоход зориулан 300 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн. Зээлийн хүүг бууруулж байгаатай холбоотой 30 тэрбум төгрөгийг зардлыг төр өөрөө хариуцна гэж байв.  Гэвч тэр нь төдийлөн үр дүнд хүрээгүй. Банкнаас зээл хүсэгчдэд тавьж буй шалгуур нь өндөр учраас гуравхан үйлдвэр үлдэж, бусад  нь  босго даваагүй. 300 тэрбумаас дөнгөж 50 тэрбумын зээл ноолуурын салбарт эргэлдсэн бөгөөд түүхий эд авдаг хятад эзэд хожоод өнгөрсөн.

Эндээс дүгнэлт хийхэд ноолуур авдаг, бэлтгэж нийлүүлдэг ЖДҮ эрхлэгчдээ  дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлэх, ингэснээр ноолуурын үнийг тогтвортой болгож, малчдын амьжиргааг дэмжих бодлого хэрэгтэй нь харагдаж байна. Харамсалтай нь энэ  жил цар тахал, хорио цээрийн дэглэмээр амьсгалж байгаа болохоос  ноолуурын салбарыг мартсан мэт  бодлого огт яригдсангүй. Уг нь ЖДҮ эрхлэгчдийг дэмжих, ажлын байрыг хадгалах 10 их наядын зээлийг Засгийн газар шийдвэрлэсэн.

Гэтэл газар тариалан, ноос  ноолуур дээр зээлийн  ямар зохицуулалт байх талаар юу ч ярьсангүй. Наад захын хүнс, барааны худалдаа, жижиг бизнес эрхлэгчдийг аваад үзэхэд зээлийн босго өндөр, болзол нь хатуу, тухайлбал заавал үл хөдлөх хөрөнгийн  барьцаа  байх ёстой. Ингэхдээ зөвхөн орон сууц барьцаалж зээлд хамруулна гэхчлэн  хатуу шалгуур тавьсныг дээр доргүй ярьж байна. Монгол орон чөлөөт зах зээлд шилжсэнээс хойш өнөөдрийг хүртэлх 30 жилийн хугацаанд хэдэн компани бий болж, түүнээс  хэчнээн нь өөрийн гэсэн обьект хөрөнгөтэй болж вэ гээд үзвэл асуудалтай. Өөрийн байртай  компани  бараг  байхгүй, ихэвчлэн түрээс, татаасаар  болгодог. Тэгэхээр дахиад  өнгөрсөн жилийнхтэй адил шалгуур хангахгүй гэх нэрээр  ноолуур авдаг, бэлтгэдэг дотоодын үйлдвэр, компаниуд зээл авч чадахгүй нь.

Ноолуурын ханш  ч савлаж, оргил үедээ бүр ч навс  унаж малчид хохироод л өнгөрөх төлөвтэй. Гэтэл ноолуур бэлтгүүлж авдаг хятадын эх сурвалжууд Монголын ченжүүдэд хүүгүй, барьцаагүй зээл өгч түүхий эдээ бэлтгүүлж авдаг. Ченжүүдийн тухайд тэд  түүхий эд цуглуулж чадна, хаанаас яаж  цуглуулах уу гэдгээ мэднэ, ямар хэмжээтэй байхыг ч  мэднэ.

Харин хаанаас мөнгө  босгох вэ  гэдэг дээр хятадын түүхий эд авдаг эздийн зээлийн уян хатан нөхцөл урхи болж байгаа  нь нууц биш. Зүүн аймгуудад ноолуур бэлтгэдэг бизнесмэнүүд “Зээлийн шалгуур хатуу, хамрагдахад хүндрэлтэй байна. Уг нь 10 их наяд үнэхээр байна уу гэдэг эргэлзээтэй санагдаж байна. Уг нь энэ мөнгийг гурван сая иргэнд хуваахад нэг хүнд  50 сая төгрөг ногдохоор.  Бүх банк орон сууцны зээл олгочихсон, эргэн төлөлт орж ирэхгүй, орон сууц зарагдахгүй байгаа. 10 их наядыг банк руу шилжүүлснээр зөвхөн банк л өөрөө аврагдаж үлдэх гарц харагдаж байна. Түүнээс жижиг, дунд үйлдвэр эхлэгчид, газар тариалан эрхлэгч, ноос ноолуур авдаг, бэлддэг бидэнд ямар ч нэмэргүй. Монголын төр хэзээ ноолуур авдаг, бэлтгэж нийлүүлдэг ЖДҮ эрхлэгчдээ дэмжин ажлын байрыг нь нэмэгдүүлж, нөгөө талаас  ноолуурын үнийг тогтвортой болгож  малчдын амьжиргааг дэмжих вэ? .

 

Ч.Олдох

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419