Засгийн газраас цар тахалтай холбоотойгоор сайжруулсан шахмал түлшний үнийг 75 хувиар хямдруулж, нэг шуудайг нь 940 төгрөг болгосон. Энэхүү шийдвэр нь хугацаатай бөгөөд ирэх сарын 1-нд дуусгавар болох юм. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 1-нээс сайжруулсан шахмал түлшний үнийн хямдрал зогсож, үндсэн үнээрээ буюу нэг шуудай нь 3750 төгрөгөөр худалдаалагдана. Үүнтэй холбоотойгоор сайжруулсан шахмал түлшний эрэлт огцом нэмэгджээ. Хямдралын хугацаа нь дуусахаас өмнө түлш нөөцлөх гэсэн иргэд сайжруулсан шахмал түлш худалдаалах цэгүүдэд урт дараалал үүсгээд байна.
Сэтгэгдэл (-)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
-
Зочин ×Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
-
Зочин {[{ childComment.ip_address }]} ×{[{ childComment.text }]}{[{ childComment.like_count }]} {[{ childComment.dislike_count }]}
-
Бусад сэтгэгдэл ()
-
-
Бусад сэтгэгдэл ()