Барилгын зарим материалын үнэ жилийн өмнөхөөс 20-50 хувиар өсжээ

2021-03-29, 16:53 Цаг үе 1,166 1
Барилгын зарим материалын үнэ жилийн өмнөхөөс 20-50 хувиар өсжээ

Манай улс жил бүрийн 4-10 дугаар сард тухайн онд тавих зам, дэд бүтэц, барилга угсралтын ажлын 80 орчим хувийг гүйцэтгэдэг. Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлт, иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийн үр дүнд барилгын салбарын бүтээн байгуулалт жил ирэх бүр өссөөр байна.

2010 онд эл салбарын үйлдвэрлэл 460 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байсан бол өнгөрсөн жил барилга угсралт, бүтээн байгуулалт, их засварт 4.7 их наяд төгрөг зарцуулсныг Үндэсний статистикийн хороо мэдээлжээ. Үүний 29 орчим хувийг бүх төрлийн орон сууц, үлдсэнийг нь орон сууцын бус барилга, инженерийн байгууламжууд барихад зориулсан аж. Тус салбарт хэрэгцээт түүхий эдийн ханш, нийлүүлэлт ямар байгааг сонирхлоо.

Монголд цемент үйлдвэрлэдэг томоохон таван компани үйл ажиллагаа явуулж, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангадаг гэж тооцдог. Тэдгээр аж ахуйн нэгж сүүлийн гурван жилд зах зээлд жил бүр 1.2-1.3 сая тонн бүтээгдэхүүн нийлүүлжээ. Үнийн хувьд нэг тонн нь энэ сард барилгын материалын “Хангай” зах болон бидний нэрлэж заншсанаар Гурвалжингийн гүүр орчимд НӨАТ-гүй дүнгээр 210 000-220 000 төгрөг байна. Энэ нь 2019, 2020 оныхоос 40-50 хувиар өссөн дүн гэнэ.

Барилга угсралтын ажлын голлох түүхий эд цементийн үнэ ийнхүү нэмэгдсээр байгаад ямар нэгэн арга хэмжээ авч болох, эсэх талаар Барилга, хот байгуулалтын яамны Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн н.Батзориг “Барилгын материал, түүхий эдийн үнийг аль болох хөөрөгдүүлэхгүй, хомсдол үүсгэхгүй байхад салбарын яам анхаардаг. Өнгөрсөн 4-7 дугаар сард цементийн үнэ тонн нь 280 000 төгрөгт хүрч, эрэлт ихэссэн. Тэгвэл өдгөө 210-220 мянган төгрөг байгаа бөгөөд үйлдвэрүүд 360 000 тонныг нөөцөлсөн тул үнийг нь эл дүнгээс өсгөхгүй байх нөхцөл бүрдүүлнэ. Түүнчлэн жижиг, дунд аж ахуйн нэгжүүд импортлон, бэлтгэн нийлүүлдэг палк, банз, хавтангууд болон төмөр хийцүүдийн үнэд төрөөс нөлөөлж чадахгүй гэж болно. Ялангуяа дэлхийн зах зээлд төмрийн үнэ өсөж буй учраас импортоор оруулж ирдэг арматурын өртөг нэмэгдсээр байна.

Харин бид барилгын материалын чанар, стандарт, бүтээгдэхүүний жинд хяналт тавих боломжтой” гэв.Манай улс сүүлийн таван жилд жил бүр дунджаар 200 мянган тонн арматур хэрэглэсэн бөгөөд үүний 70 орчим хувийг импортолжээ. Дээр дурдсанчлан уг түүхий эдийн үнэ нэмэгдсээр энэ сард нэг тонн нь 2.1 сая төгрөгөөс давсан нь 2019 оны энэ үеийнхээс нэг дахин, өнгөрсөн жилийнхээс 15-20 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Энэ нь арматурын гол түүхий эд төмрийн хүдэр, коксжих нүүрсний ханш дэлхийн зах зээлд чангарснаас шалтгаалсан хэмээн салбарын яам үзэж буйгаа хэллээ.

Тухайлбал, олон улсын зах зээлд нэг тонн арматур өнгөрсөн оны аравдугаар сард 445.5 ам.доллар байсан бол энэ сарын 25-ны байдлаар 626.5 “ногоон”-д хүрч 37 орчим хувиар нэмэгдсэн гэнэ. Ингэснээр манай улсад 2020 оны арванхоёрдугаар сард дунджаар 1.7 сая төгрөг байсан тус бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн долоо хоногийн байдлаар голдчоосоо хамаарч 2.1-2.2 сая төгрөг болжээ. Цаашид ч төмөр болон арматурын өртөг нэмэгдэх хандлагатайг Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооныхон дурдав. Харин дотоодоос нийлүүлж буй арматурын ханш яагаад нэмэгдсэн талаарх бодит тооцоолол байхгүй бөгөөд барилгын компаниуд Монголд үйлдвэрлэснийг нь худалдан авах сонирхол байдаг ч нийлүүлэлт нь хязгаарлагдмал гэдгийг барилга угсралтын “Зэмэст констракшн” компанийн захирал хэллээ.

Тэрбээр “Энэ хавар үнэ нь огцом өссөн бүтээгдэхүүний нэг нь хөөсөнцөр боллоо. Урд хөршөөс нэг тонныг нь өнгөрсөн 9-10 дугаар сард 3.2 сая орчим төгрөгөөр авч байсан эл бүтээгдэхүүний үнэ таван саяас даваад байна. Ингэснээр хөөсөнцрийн нэг шоо метр нь 160 000 төгрөг байснаа 180 000-д хүрч, хагас жилийн дотор 20 хувиар нэмэгдлээ. Хөөс, хөөсөнцрийн үнэ сүүлийн таван жил тогтвортой байсан ч хилийн хорио цээрээс шалтгаалав уу БНХАУ-ын үйлдвэрлэгчид ханшийг нь нэмчихлээ” хэмээн ярив.Дээр дурдсанчлан палкны үнэ өссөн нь тус материалын томоохон нийлүүлэгч Хөвсгөл, Сэлэнгэ аймаг, ОХУ-аас тээвэрлэх ажил удааширч, хот хоорондын зорчих хөдөлгөөн хааснаас болсон хэмээн Сонгинохайрхан дүүргийн VI хороонд байрлалтай “Хангай” захад модон материал борлуулагч Г.Уранзаяа хэллээ.

Тэрбээр “Бүх төрлийн палк, банзны үнэ өнгөрсөн жилийн хаврынхаас 40-60 хувиар өссөн. Энэ нь хөл хорионы улмаас иргэдийн ажиллах, тээвэрт явахыг хязгаарласантай холбоотой, орон нутгаас мод ирэхгүй байна гэсэн үг. Тээвэрлэлт хэвийн байсан бол үнэ нь ингэж өсөхгүй байсан болов уу” гэлээ. Тус захад борлуулж буй OSB болон бусад хавтан, брус, хар цаас, замаск, дулаалгын материалуудын үнэ ч жилийн өмнөхөөс 20 хүртэлх хувиар өсжээ. Тодруулбал, нэг ширхэг OSB хавтангийн үнэ 18 000, хар цаас хаана үйлдвэрлэгдсэнээс шалтгаалж 21 000-24 000, замаск нэг уут нь 5000-7000 төгрөгт хүрчээ. Түүнчлэн бетон, өнгөлгөөний болон энгийн тоосгоны үнэ ч нэг жилийн дотор 20-40 хувиар нэмэгдсэн байна.

Эндээс харахад барилгын бараг бүх төрлийн материалын үнэ зургаан сараас нэг жилийн хугацаанд 20-60 хувиар нэмэгджээ. Мэдээж барилгын материалын үнэ өссөн нь орон сууцын ханш нэмэгдэх нэг шалтгаан болох нь дамжиггүй гэдгийг мэргэжилтнүүд онцлов. Барилгын материалын үнэ өссөн талаарх гомдол, саналыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт ирүүлж буй, эсэхийг тодруулахад энэ он гарснаас хойш ирүүлээгүй гэсэн юм. Хэрэв импортлогчид болон дотоодын үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ үнийг үндэслэлгүйгээр нэмбэл шалтгааныг нь тогтоох, ханшийг нь хямдруулах талаар албан бичиг, санал хүргүүлж, үр дүнд хүрэх боломжтойг тус газрынхан дурдлаа.

0
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419