Монгол улс, БНХАУ-ын хойд хэсгээр дэгдэж буй шороон шуургатай холбоотойгоор Хятадын Олон Улсын Радио зөвлөгөө бэлтгэжээ. Монголчууд бидэнд ч хэрэгтэй тул уг зөвлөгөөг орчуулан хүргэж байна.
Уг зөвлөмжид: "Монгол улс, Хятад улсын хойд бүс нутгаар шороон шуурга дэгдэж байна. Шороон шуурга хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг учраас ДЭМБ зэрэг байгууллагын мэргэжилтнүүд хамгаалалтаа сайн хийхийг сануулан дараах зөвлөмжийг дэвшүүллээ.
Нэн түрүүнд, шороон шуурга дэгдсэн үед гадна байх хугацааг багасгах ёстой. Ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхдүүд, ахмад настан түүнчлэн зүрх судасны буюу амьсгалын замын өвчтэй хүмүүс гадаа байх хугацаагаа багасгах хэрэгтэй. Тогтмол дасгал хийх нь маш чухал боловч гадна агаарын бохирдол ноцтой үед дасгал хийх цаг, газраа зохистой зохицуулах нь зөв юм.
Мөн гэр доторх агаарын чанарыг сайжруулахад анхаарлаа хандуулах ёстой. Шороон шуурга дэгдсэн үед гаднах агаарын чанар муудахыг дагалдан гэр доторх агаар ч мууддаг. Цаг агаар тоос шороотой үед хаалга, цонхоо хааж, агааржуулалтыг багасгаж, агаар цэвэршүүлэгчээ асааж агаарт байгаа тоосыг байнга шүүж байх хэрэгтэй.
Үүнээс гадна, гадагш гарах шаардлагатай үед хамгаалалтаа сайн хийхийг зөвлөж байна. Үүнд амны хаалтаа сайн зүүж, ороолт, мөн хамгаалагч нүдэн шил зэргийг хэрэглэх ёстой. Мөн гэртээ ирсний дараа нүүр гар, хамрын хөндий, мөн гадуур хувцсаа сайн цэвэрлэж, угаах ёстой.
Хамаг эцэст, хоолны дэглэмдээ анхаарлаа хандуулах ёстой. Шороон шуурга дэгдсэн үед илүү ус ууж, хөнгөхөн хооллолт хийх ёстой." гэжээ.