Хятад луу хэрхэн сэрэв?

2021-03-29, 10:28 Нийтлэл 1,216 2
Хятад луу хэрхэн сэрэв?

Намаар, ламаар, зоосоор ард түмэн хуваагдсан энэ цөвүүн цаг дор Эх орны ирээдүйг барих залуус маань Монгол Улсын мөнхийн хөрш хоёр их гүрний түүхийг товчхон ч атугай сайн мэдэж байх учиртайг цохон тэмдэглэж, уг зорилгоор энэ нийтлэлийг тэрлэв. Санаа бодол зөрөх аваас харааж зүхэхгүй байхыг хүн танаас хүсье.

Хятад орон иргэний дайн, японы хийгээд бусад орны эзэмшил болоод нөлөөнд ёстой ядарч зүдэрч явахад нь ХХ зууны 40-өөд онд Сталин "аварч", Мао энэ оронд марксизм-ленинизмын тугийг өөрийн онолтой хамт өргөхөд нь тусалсан юм. 

Тэр нь манай Нацагдорж зохиолчийн хэлсэн"бүх дэлхийг бүрхэх Октябрын" үзэл санааг дэлгэрүүлэх коммунист үзлээс үүдэлтэй бөгөөд Хятад мэт эртний соёл, түүхтэй орныг татаж чадвал дэлхийг эзлэх Сталины марксист-ленинист төлөвлөгөө бүтэхэд том алхам болох байв.

Чанкайши болоод Японыг ялах их аянд мордсон Маогийнханд Сталин, Зөвлөлт хичнээн их хэрэгтэй байсан нь ойлгомжтой. Ийнхүү Сталин, Мао нарын хүсэл мөрөөдөл нэг цэгт давхцаж, ЗХУ ч Монголыг дагуулан Японыг бүрэн ялах дайнд мордсон түүхтэй.

Сталин, зөвлөлтийн тусламж, Монголын оролцоонд дулдуйдсан Мао ялалт байгуулж, Чанкайшиг Тайван аралд хөөн БНХАУ-ыг 1949 оны 10 сард тунхаглав. Дэлхий дахинд коммунизмыг түгээх нэгэн эрх ашигт нэгдсэн Зөвлөлт, Хятад, Монгол гурван "ахан дүүс" ёстой өвөр түрийдээ орлоо доо. Зөвлөлтийн ач буянаар БНХАУ НҮБ-д орж, бүр Аюулгүйн зөвлөлийн байнгын 5 гишүүний нэг болоод зогсоогүй бүр Зөвлөлт андын хайраар цөмийн зэвсэгтэй хүртэл  боллоо. Хятад луу амь орлоо. Гэвч дэлхийн коммунизмыг хэн толгойлох вэ гэдэг дээр Мао бас дотроо нэг бодолтой байж бараг Сталинтай өрсөлдөх шахуу юм далдуур хийж байлаа. Сталин де факто дэлхийн коммунизмын толгойлогч байсан тул Маод тэрбүр эмзэглээгүй харин ч Чанкайши болон түүнийг дарамталж, АНУ, Англи хоёрт болзол тавьж байж, БНМАУ-ыг хүртэл тусгаар улс гэж зөвшөөрүүлэн Хятадаас салгаж, Монгол, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоолгов. Түүх иймийн учир монголчууд Сталинг хараах хэрэггүй юм. Сталин Монголд хайртайдаа биш Зөвлөлтийн, коммунизмын эрх ашгийн үүднээс л үүнийг хийсэн хэрэг.

Харин Сталины дараа Хрушев хэмээгч болчимгүй нөхөр гарч Маотай зөрчилдсөнөөр хэрэг мандаж, "ах дүүгийн найрамдалд" ан цав үүсэв. Мао Хрушёв маягийн нөхрийг ёстой тоохгүй байснаар барахгүй Сталинг муулсан нь түүнд бас тусаж болохыг тооцоолж түүнтэй эвлэрээгүй билээ.

Брежнев ч зөвлөлтийн бодлогыг тууштай үргэлжлүүлсэн юм. Ийнхүү яваандаа Зөвлөлтийнхөн ревзонист, Хятадууд маоистууд цол гуншинтай болж өөр хоорондоо тэрсэлдэн 60-аад оны сүүлээр Даманы аралд дайтсан түүхтэй. Энэ хооронд дэлхийн социализм төдийгүй соц. баримжаатай гуравдагч орнууд хүртэл хуваагдсан юм. БНМАУ Зөвлөлтийн талд бат зогсож, Маог харааж зүхэж байлаа. 1978 онд Зөвлөлтийн цэрэг Хятадын хилийг давахад БНМАУ-ын нутаг түшиц газар нь болж байв. 

Дэлхийн коммунизм түүний дотор Зөвлөлт тэргүүтэй социалист лагерийг унагах зорилготой Америк, Өрнөд Европ гар хумхин суусангүй. Зөвлөлт, Хятадын хагарлыг сайн ашиглав. Зөвлөлтийн эсрэг үзэл дээр Маотай Америк сүлбэлдэн түүнийг татаж, ерөнхийлөгч Никсон бүр 1972 онд БНХАУ-д айлчан харилцаа нь сайжрах, хамтран ажиллах өргөн боломж нээгдэв. Ийм сайхан боломжийг хятад хүн алдахгүй нь тодорхой. Яваа яваандаа Маогийн дараа Динсяопин Америкт үүд хаалгаа цэлийтэл нээж, хөрөнгө оруулалтын маш таатай нөхцөл Өрнөдөд бүрдүүлснээр хятад луу тэнхэрч эхлэв. Коммунист орнуудад Америк болоод Өрнөдийн зүгээс тавьдаг хоригууд Хятадын хувьд суларч, аажимдаа тэдний дэвшилтэт техник технологи хөрөнгө оруулалт даган урсан орж ирэв. Америк болоод Өрнөдийн Зөвлөлтийг, коммунизмыг унагах төлөвлөгөө сайн хэрэгжиж эхэллээ.

Горбачёвын эхэлсэн бодлого ЗХУ-ыг бутаргав. Үүний дүнд коммунист, капиталистаараа ЗХУ, АНУ-ыг даган хуваагдаж байсан хоёр туйлт ертөнц Америк хэмээгдэх нэгэн туйлтай боллоо. Хятад луу босч ирлээ. 

Социалист лагерийн дагуул орнууд нь ээлж дараалан коммунист дэглэмээс татгалзаж, Монголд хүртэл хөдөлгөөн өрнөн, ЗХУ нурах аюул нүүрлэсэн тэр хүнд үед сэрж өндийсөн Хятадтай холбоо харилцаагаа хэвийн болгох нь Зөвлөлтийн хувьд амин чухал байлаа. Горбачёв Монголын удирдлагад хэл мэдээ ч дуулгалгүй Владивостокт Монголоос цэргээ гаргахаа гэнэт зарлаж, Хятадын болзолд сайхан хариу барилаа. Монголын хэд алмайран хоцров.

Хожим бүр байлдаж, цэргийнхээ нүдийг ухуулж байсан Даманы арлаа ч Хятадад буцааж өгсөн юм. Ийнхүү Путин, Си Жин Пигийн үе болоход энэ хоёр орон 50- иад оны "ах дүүгийн харилцаандаа" эргээд очих төлөвтэй боллоо. Шанхайн гэрээ, Brics итийг байгуулж, нэг туйлт ертөнцийг олон туйлтай болгоно гэж зарлав. Гэвч Шанхай болоод Брикситэд Хятад, Энэтхэгийн шарх хувилж магадгүй боллоо. Хятад луу сэрэхэд, бүр цөмийн зэвсэгтэй их гүрэн болоход Зөвлөлт гүрэн, Америк авга хоёрын тэмцэл үнэхээр шийдвэрлэх үүрэг гүйцэтгэснийг та баримтуудаас ойлгосон гэж найдаж байна.

Гэтэл өнөө Америк тэвдэж эхлэв. Нэг харсан Хятад луу тэнхрэн босч, дэлхийн 2 дахь эдийн засаг болоод зогсохгүй, цэрэг зэвсгийн хувьд хүчирхэг гүрэн болж, тухайн үед коммунистуудад хориотой байсан өрнөдийн бүхий л технологийг Хятад олж аваад бүр Америк авгыг худалдааны хэдэн зуун тэрбум долларын алдагдалд оруулж, түүнтэй зиндаархдаг боллоо. Америк Хятадтай худалдааны том дайн өрнүүлж, хүний эрхийн зөрчил, Ковид 19 тараасан зэргийг нь ярьж эхлэв. Саяхан бүр Хятадын хэдэн мянган оюутны АНУ-д суралцах визийг хүртэл цуцлав. 70-аад онд тусалж босгосондоо амаа барих шахуу юм болж байна. Үнэндээ Америк, өрнөдийн хөрөнгө оруулалт, технологи лууг сэхээсэн нь яалтгүй үнэн. Тэд ч их ашиг олсон. Бүр Хонг Конг, Макаог хүртэл эргүүлэн өгч уяраа биз дээ.

Өнөөдөр Хятад луу коммунизм, капитализм, Зөвлөлт (Орос) , Америк, өрнөдийн тэмцэл дээр тоглон нэгэнт тэнхрэн босчээ. Бүр үе үе ахиран нүргэлж байна. Тайваныг авна гэж ил тод мэдэгдээд зогсохгүй, бүрэн цензуртэй Хятад дотор "Ар Монгол манайх, буцааж авах ёстой" гэж ярьсаар ирлээ. Гэхдээ бид нэг их айгаад хэрэггүй. Нүүрсээ, алтаа, зэсээ, байгалын баялагаа, түүхийн их олдворуудыг Хятад авахгүй болно гэж айгаад бүр хэрэггүй. Өөр арга зам байгаа шүү.

Хятад авахгүй гэвэл түүгээр нь л бол л доо. Монгол түмэн тэртэй тэргүй ядуу амьдраад сурчихсан. Харин намууд, олигархиуд, төрд гарсан хулгайчид өөрийн эх орноо луйвардахаа зогсоочих!! 

Мөнх Тэнгэрийн бүтэн заяат энэ Монгол улсыг Хятад авахаас өмнө экологийн, аль эсвэл цөмийн сүйрлээс, бүр гадны өөр гаригийн амьтасаас үүдэн галав юүлэнэ. Ертөнц сөнөнө. Зарим баячууд Марс дээр дуусана биз. За тэгээд өнөөдөр бас үүнээс айгаад хэрэггүй энэ бол 100 жилийн дараа болно.

 

Дипломат, ОББЭЭ Түндэвдоржийн ЗАЛАА-УУЛ

5
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419