Ц. Оюунгэрэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН сонгуульд нэр дэвшихээ зарлалаа
АН-ын даргыг сонгох цахим сонгууль амжилттай явагдаж нэр дэвшигч М.Тулгат АН-ын даргаар сонгогдсон. Цахим сонгуулийн дүн зарлах үеэр АН-ын даргын сонгуульд нэр дэвшин өрсөлдсөн Ц.Оюунгэрэл Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөх болно гэдгээ зарлажээ.
Тэрбээр, ''Би энэ сонгуульд оролцсон 50-иас дээш настай, 60-аад оны нэр дэвшигч байлаа. Яагаад насаа хэлж байна вэ гэхээр миний өмнө дахин нэг даваа байна. Миний хувьд АН-ын даргын сонгууль бол дараагийн том даваа руугаа явах бие халаалт байлаа. Энэ бие халаалтыг шижигнэсэн залуустайгаа хамт хийсэндээ баяртай байна. Дараагийн сунгаанд дахин уулзталаа баяртай'' гэжээ.