Нэг өдөр болох хоёр сонгуулийн өнгө

Нэг өдөр болох хоёр сонгуулийн өнгө

АН-ын даргын сунгаа энэ сарын 28-нд болно. Тамга, тэмдгээ булаалдаж, нэгнээ үгүйсгэсэн хоёр даргатай, ондоо байранд төвхнөн, аль нь жинхэнэ нь мэдэгдэхээ больсон талууд намын даргад нэр дэвшигчдээ тусдаа бүртгэж, сунгааны сурталчилгаагаа ч салангид хийж буй.

Санал хураах өдрийг ч өөр өөрөөр товлож, Ц.Тувааны тал энэ сарын 28-нд, С.Эрдэнийн тал ирэх сарын 25-нд намын даргаа тодруулна гэцгээж байв. Харин гишүүд, дэмжигчид, олон нийтийн “толгойг эргүүлэх” гээд ч юм уу, С.Эрдэнийн тал товлосон хугацаагаа наашлуулан, энэ сарын 28- нд болгож, Ц.Тувааны талынхтай давхцуулсан байна. Хуваагдаж, хоёр талд гарсан АН-ынхан санал хураах хугацаагаа нэг өдөр тааруулснаас өөр ижилсэх зүйлгүйгээр намын даргын сунгаагаа тус тусдаа хийх нь.

…Өөр нэг эх сурвалжийн хэлж буйгаар хоёр тал албан ёсны нэг ч уулзалт хийгээгүй бөгөөд албан бусаар бие биеийнхээ байр байдлыг тандсан удаа бол бий гэнэ. Ерөнхий уур амьсгалыг ажиглахад Ц.Тувааны тал зөвшилцөх хүсэлгүй байгаа бол С.Эрдэнийн тал тохиролцоход бэлэн гэдгээ илэрхийлсэн аж. Ингэхдээ С.Эрдэнэ өөрөө буюу өөрийн хүмүүсээ намын удирдлагын багт оруулах, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхэд тодорхой хэмжээний оролцоотой байх, ирэх УИХ-ын сонгуульд ахиу тойрог авах гэх мэт болзол тавьсан гэх мэдээлэл байна…

Намын удирдлагыг булаацалдсан зөрчил хөл, толгойгоо алдаж, энэ нь 31 жилийн түүхтэй АН-ын орших, эс оршихуйн асуудал болсонд санаа зовнисон УИХ дахь тус намын бүлгийн гишүүд хоёр талыг эвлэрүүлэхийг оролдож, зөвшилцөх ажлын хэсэг байгуулснаа зарласан. Гэвч энэ нь төдийлөн үр дүнд хүрсэнгүй. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж мягмар гарагт энэ талаар мэдээлэл хийхдээ “АН-ыг хувааж, хоёр талд суучихаад байгаа нөхдийг эвлэрүүлэх зөвшилцлийн санал гаргасан. Уулзалт хийх санал хүргүүлсэн боловч өнгөрсөн гурван өдөр дарга нар ирсэнгүй” хэмээн мэдэгдсэн.

Өөр нэг эх сурвалжийн хэлж буйгаар хоёр тал албан ёсны нэг ч уулзалт хийгээгүй бөгөөд албан бусаар бие биеийнхээ байр байдлыг тандсан удаа бол бий гэнэ. Ерөнхий уур амьсгалыг ажиглахад Ц.Тувааны тал зөвшилцөх хүсэлгүй байгаа бол С.Эрдэнийн тал тохиролцоход бэлэн гэдгээ илэрхийлсэн аж. Ингэхдээ С.Эрдэнэ өөрөө буюу өөрийн хүмүүсээ намын удирдлагын багт оруулах, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхэд тодорхой хэмжээний оролцоотой байх, ирэх УИХ-ын сонгуульд ахиу тойрог авах гэх мэт болзол тавьсан гэх мэдээлэл байна.

Харин Ц.Тувааны тал “2024 оны УИХ-ын сонгуульд Баянгол дүүрэг, Архангайн тойргийг өгч болох юм, бусдыг нь хүлээн зөвшөөрөхгүй” гэснээр зөвшилцөл албан ёсоор эхэлж ч амжилгүй хад мөргөсөн сурагтай. Ц.Тувааны тал өөрсдийгөө хууль ёсных, С.Эрдэнийг хууль бус үйл ажиллагаа явуулж буй гэдэгт итгэлтэй байгаа тул намын даргын сунгаа болон бусад ажлаа хүчин төгөлдөр үйлчилж буй дүрмийнхээ дагуу хийгээд, хууль, шүүхийн байгууллагаар зөв, буруугаа дэнслүүлнэ гэсэн байр суурьтай байгаа аж.

Ингэх тодорхой үндэслэл ч бий билээ. 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд намаа үнэмлэхүй ялагдуулсан буруугаа С.Эрдэнэ дарга нь өөрөө хүлээж, “АН-ыг ялагдуулсан хариуцлагаа үүрч, намын даргын албаа хүлээлгэн өгч байна. Дараагийн дарга тодортол үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж, намаа удирд” хэмээгээд, тамгаа Ц.Туваанд хүлээлгэн өгсөн. Ингэснээр бичиг, цаас, бүртгэл тооцоо, товчхондоо нам тэр чигээрээ Ц.Тувааны гарт шилжсэн юм. Ц.Туваан даргын үүргээ гүйцэтгэж, их хурлаа хуралдуулан, бүтцийн бусад байгууллага ч зохих шийдвэрүүдээ гаргаад, намын ажил хэвийн үргэлжилж байтал С.Эрдэнэ гэнэт гарч ирсэн. Тэр намын тамгыг шинээр хийлгэж аваад, өөрийгөө намын дарга хэмээн зарласнаар АН-д үүсээд буй өнөөгийн ойлгомжгүй байдал эхэлснийг уншигчид мартаагүй байх.

Уг нь АН-ын 200 мянган гишүүний бүртгэл, анхан, дунд шатны байгууллагуудын сүлжээ, бүх дата Ц.Тувааны талд бий. Тийм ч учраас тэд өөрсдийгөө хууль ёсных гэдэгт итгэлтэй байж хууль бус үйл ажиллагаа явуулж буй С.Эрдэнэтэй зөвшилцөж, түүний аманд орох ямар ч шаардлагагүй хэмээн үзэж буй хэрэг. Ийм байдалтайгаар АН-ынхан нэг өдөр хоёр тусдаа сонгууль явуулж, талууд өөр, өөрийн даргыг тодруулах нь.

“БУУРИН ДЭЭРЭЭ” БАЙГАА Ц.ТУВААНЫ АН ЦААСАН СОНГУУЛЬ ЯВУУЛНА

Ц.Тувааны тал намын даргын сунгааны санал хураалтаа уламжлалт хэлбэрээр буюу цаасан саналын хуудсаар явуулахаар бэлтгэлээ хангажээ. Намын Дотоод сонгуулийн хороо нь аймаг, сум, дүүрэг бүрт салбартай бөгөөд “буурин дээрээ” байгаагийн хувьд бүтэц дэх бэлэн байгууллагаараа дамжуулан санал хураалтын ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн гэнэ. Саналын хуудсаа хэвлүүлж, Дотоод сонгуулийн хорооны салбарууддаа хүргэхээс эхлээд бүх бэлтгэлээ базаасан аж.

Тэдний тал АН-ын даргын сунгаанд оролцох хүмүүсийг энэ сарын 4, 5-нд бүртгэсэн. АН-ын даргад өрсөлдөхөөр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Ж.Батсуурь, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, нийслэлийн АН-ын дарга асан Д.Пүрэвдаваа, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин, тус намын гишүүн Б.Отгонбат, О.Алтангэрэл, С.Эрдэнэболд, Ш.Жандос, М.Тулгат, П.Мөнхтулга, М.Чимэддорж, С.Билэгсайхан, Н.Лхагвадорж, М.Амарсайхан, Т.Энхсайхан нарын 16 хүн бүртгүүлсэн. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, П.Галиндэв нар мөн бүртгүүлэх хүсэлт ирүүлсэн ч АН-ын Дотоод сонгуулийн хорооноос тэднийг намын гишүүнчлэлгүй хэмээгээд бүртгэж аваагүй. Дээр дурдсан 16 хүнээс Д.Пүрэвдаваа, О.Цогтгэрэл, О.Амартүвшин, С.Эрдэнэболд дөрөв тунаж үлдэн, бусад нь нэрээ татаад буй.

БУЖИГНУУЛАХ ЗОРИЛГОТОЙ С.ЭРДЭНИЙН АН ЦАХИМ СОНГУУЛЬ ЯВУУЛАХ НЬ

С.Эрдэнийн тал Дотоод сонгуулийн хороо шинээр байгуулж, намын даргад нэр дэвшигчдээ энэ сарын 20-нд бүртгэсэн. Тэнд Ц.Тувааны талын сунгаанаас нэрээ татсан УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, АН-ын гишүүн М.Тулгат болон Л.Гүндалай, АН-ын дэд дарга Ц.Уртнасан, хуульч Ч.Өнөрбаяр нар өрсөлдөж буй. Тэд дөрөвдүгээр сарын 25-нд намын даргын сунгааны санал хураалтаа явуулна гэж байснаа наашлуулж, Ц.Тувааны талын товлосон өдөртэй давхцуулсан талаар дээр дурдсан. Үүнийг Ц.Тувааны талынхан “Намын даргын сунгааг ойлгомжгүй болгож, бужигнуулах зорилготой” хэмээн тодорхойлж буй.

Мөн С.Эрдэнийн АН-ынхан даргын сунгаагаа цахимаар хийхээр болсон нь тэдний дүрмийн бус ээлжит үйлдэл гэж Ц.Тувааны талынхан үзэж байгаа аж. Тодруулбал, намын дүрэмд цахим санал хураалтын талаар ганц ч үг, өгүүлбэр байхгүй учраас ийм зүйл хийвэл дүрмийн бус, дур зоргын үйлдэл болно хэмээж байна.

Түүнчлэн С.Эрдэнийн талд намын гишүүдийн бүртгэл байхгүй атал яаж санал хураалт явуулах нь сонирхол татах асуудал мөн. Намын гишүүдийн бүртгэл гэх зүйлгүй тэд Ц.Оюунгэрэлийн “Жорлонгоо өөрчилье” төслийн бүртгэлээр санал авах хүмүүсийн баримжаагаа гаргасан гэсэн барим тавим мэдээлэл бий. Тиймээс тэдний явуулсан даргын сунгааг дүрмийн бус хэмээн гомдол гаргаж, шийддэг байгууллагаар нь шийдүүлнэ хэмээн төлөвлөж буй аж.

Эндээс харахад даргын сунгаа тус намд юу ч шийдэхгүй, улам л ангал руу нь түлхэх нь. Хуваагдмал байдал хэвээр үргэлжилж, АН 31 жилийн түүхэндээ анх удаа Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож чадахгүй байдалд хүрэхэд гайхах зүйл алга.

2
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419